| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2016/0511/И |
| Дугаар | 486 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 486
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоот “*******” ХХК /РД:*******/-ийн
Хариуцагч: *******, Бадралын 6 дугаар гудамж 10 тоотод оршин суух ******* овгийн *******гийн /РД:/-д холбогдох Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 90.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь манай байгууллагатай 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 1189446 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 240.000 төгрөгийн үнэ бүхий NP-10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан. Гэвч Б. нь гэрээний зээл төлөлтийн хуваарь дахь 2015 оны 10,11,12 дугаар саруудад төлөх 60.000 төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. Иймд Б.оос төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 60.000 төгрөг, алданги 30.000 төгрөг, нийт 90.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд гаргасан тайлбартаа: Б.оос төхөөрөмжийн үнэ 90.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үүнээс хариуцагч Б. үндсэн төлбөр 60.000 төгрөгийг төлсөн тул алданги 30.000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би NP10 төхөөрөмжийн үндсэн төлбөр 60.000 төгрөгийг төлж барагдуулсан. Алданги 30.000 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.
Шүүх энэ хэрэгт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
“*******” ХХК нь хариуцагч Б.оос зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60.000 төгрөг, алданги 30.000 төгрөг нийт 90.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. үндсэн төлбөр 60.000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. алданги 30.000 төгрөгөөс татгалзжээ.
Хариуцагч Б. NP10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 60.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн нь зохигчдын тайлбар, мөнгө төлсөн баримт /хх-18/-аар тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийн тал хувь болох 2.275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 2.275 төгрөгийг хариуцагч Б.оос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* овгийн *******гийн од холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60.000 /жаран мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Б.оос гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН