Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 493

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн *******  /РД:*******/-гийн  

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ш.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг  2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 2008 онд *******тэй танилцаж, 2009 онд охин *******г төрүүлсэн. Охиноо төрснөөс хойш *******тэй холбоо бариагүй бөгөөд одоо охин маань том болж, сургуульд орж хэрэглээ нь ихэссэн тул хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргах гэхээр ******* нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, холбогдох утасгүй байгаа тул эрэн сурвалжилж хаана байгааг нь тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ш.******* нь тус шүүхэд ирж тайлбар гаргасан байна. Нэгэнт *******гийн хаяг тодорхой болсон тул эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан хүсэлтийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ш.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан  боловч хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хүсэлтээсээ татгалзсан.

Тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.

Энэ үндэслэл нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ш.*******гийн шүүхэд гаргасан тайлбар  зэргээр нотлогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, хүсэлт гаргагчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх  нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овгийн *******гийн ******* Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ш.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ                                     Н.БАЯРСҮРЭН