Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/01578

 

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын5-ны өдрийн92/ШШ2025/04159 дугаар шийдвэртэй,

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

*******т холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын7 өдрийн83/ШШ2020/01966 дугаартай шийдвэрээр “*******” ХХК, ******* нараас,390,962,679.13 төгрөг гаргуулж “*******,*******” УТҮГ-т олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “*******” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, , , , , , давхарт байршилтай20 м.кв талбайтай зоогийн газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй , ,1 хороолол, , тоот хаягт байршилтай19,98 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хураасан.

1.3. Дээрх хөрөнгүүдийг,020,000,000 төгрөг болон 790,380,000 төгрөгөөр тус тус үнэлсэн болохыг 2024 оны 06 дугаар сарын 25 өдрийн 4-238/15889 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэнийг 2024 оны 06 дугаар сарын 27 өдөр хүлээн авсан. Үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн “” ХХК-ийн болон “” ХХК-ийн үнэлгээний тайлангуудтай танилцаж үзэхэд барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөс үнийн санал авч талуудыг тохиролцуулах ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.

Иймд хөрөнгийн үнэлгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

            2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын7-ний өдрийн966 дугаар шийдвэрээр “*******” ХХК, ******* нараас,398,075,442 төгрөгийг гаргуулж "*******,*******” УТҮГ-д олгохоор шийдвэрлэсэн.

            2.2. Дээрх шийдвэрийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын4-ний өдрийн 22290858 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч “*******” ХХК, ******* нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “*******” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын *******9 дугаарт бүртгэлтэй , , бага тойруу 6 дугаар байр, давхарт байрлах20 м.кв талбай зоогийн газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 22290858/06-238 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 238-01/22290858 дугаар тогтоолоор хурааж,

            Эрхийн улсын дугаарт бүртгэлтэй , 8 дугаар хороо, , Байрны03 тоот хаягт байрлах19.98 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 2022 оны1 дүгээр сарын7-ний өдрийн 22290858/07-238 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн 238-02/22290858 дугаар тогтоолоор хураасан.

            2.3. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчийг 2024 оны 06 дугаар сарын4-ний өдрийн 6/214, 6/215 дугаар тогтоолуудаар томилсон. Шинжээч нар нь 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн , бага тойруу 6 дугаар байр, давхарт байрлах20 м.кв талбай зоогийн газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг,020,000,000 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, , байрны03 тоот хаягт байрлах19.98 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 790,380,000 төгрөгөөр тус тус үнэлсэн талаарх үнэлгээний тайланг ирүүлсэн.

            2.4. Төлбөр төлөгч, төлбөр авагч, гуравдагч этгээд "*******" ХХК нарт 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4-238/15889 тоот албан бичгээр үнэлгээний тайлангийн хамт биечлэн хүлээлгэн өгч тэмдэглэлээр баталгаажуулсан.

      Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

            3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн22 дүгээр зүйлийн22.4 дэх хэсэгт заасныг баримтлан, "" ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, , 4 хороо,1 хороолол, , ны давхарт байршилтай,20 м.кв талбайтай, зоогийн газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,020,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг, улсын бүртгэлийн дугаартай, , ,1 хороолол, , тоот хаягт байршилтай,19,98 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 790,380,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

            4.1. Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2025 оны 05 дугаар сарын5-ны өдрийн3 цаг 30 минутад зарлагдсан ба өмнөх хуралдаанд миний бие өмгөөлөгч авах хүсэлт гарган, ******* өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтээ өмгөөлөгчдөө өгч явуулсан ба өмгөөлөгч ******* нь цагтаа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд ирсэн байсан.

            Өмгөөлөгч ******* шүүгчийн туслахтай уулзан ямар зааланд хурал орохыг асуух гэсэн боловч ширээн дээрээ байхгүй утсаа авахгүй байсан ба миний бие шүүгчийн туслахтай холбогдон “өмгөөлөгч маань ирсэн үүдэнд хүлээж байгаа аль зааланд орох вэ” гэхэд “нарийн бичиг дуудна” гээд утсаа тасалсан. Дахин 5,6 минут өнгөрч нарийн бичигтэй холбогдон “өмгөөлөгч ирсэн үүдэнд сууж байгаа” гэхэд “за” гээд утсаа тасалсан.3 цаг 50 минутын орчимд нарийн бичиг рүү холбогдоход хурал эхэлсэн гээд манай өмгөөлөгчийг дуудалгүй нэхэмжлэгч талыг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

            Шүүх хуралдааны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч цагтаа, өөрийн биеэр шүүхийн байранд ирсэн байхад шүүхийн ажилтнуудын буруутай үйлдлээс болж хэргийн оролцогчийг эзгүй хэмээн тооцож шүүх хуралдааныг явуулж шийдвэр гаргасан.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

            5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

            5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь *******т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын7-ны өдрийн83/ШШ2020/01966 дугаартай шийдвэрээр хариуцагч “*******” ХХК, ******* нараас,390,962,679.13 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “**************” УТҮГ-т олгож, шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд “*******” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, , хаягт байрлалтай, 29 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын дугаартай , 8 дугаар хороо, , байр,03 тоот хаягт байрлах19,98 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, ,9 дүгээр хороо, д байрлалтай 250 м.кв талбайтай, гэрчилгээний дугаартай зуслангийн газар, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ,9 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, 378 тоот хаягт байрлалтай, 250 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн *******9 дугаартай, , , бага тойруу 6 дугаар байр, давхарт байрлах20 м.кв талбай зоогийн газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.

 

4.1. Дээрх шүүхийн шийдвэрийг “*******” ХХК, ******* нар нь сайн дураар биелүүлээгүйгээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны0 дугаар сарын 21-ний өдрийн83/ШЗ2020/14789 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн83/ГХ2020/01091 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 09 дүгээр сарын4-ний өдөр үүсгэжээ.

4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “” ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, , , Багатойруу, ны давхарт байрлалтай20 м.кв талбайтай зоогийн газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22290858/06-238 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , 8 дугаар хороо, , 37 байр, тоот хаягт байрлах19,98 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны1 дүгээр сарын7-ны өдрийн 22290858/07-238 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ,9 дүгээр хороо, , 2 дугаар хэсэг, 378 тоотод байрлалтай 250 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын8640324929412 дугаартай 250 м.кв талбайтай зуслангийн газрыг 2022 оны1 дүгээр сарын 29-ний өдрийн 22290858/08-238 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор тус тус битүүмжилж,

Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, , , Багатойруу, ны давхарт байрлалтай20 м.кв талбайтай зоогийн газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , 8 дугаар хороо, , 37 байр, тоот хаягт байрлах19,98 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 283-01/22290858, 283-02/22290858 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолуудаар тус тус хураасан ажиллагааг анхан шатны шүүх зөв тогтоосон. Энэ ажиллагаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гомдол гаргаагүй.

4.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авах ажиллагааг явуулсан, уг ажиллагаанд  

Төлбөр төлөгч “*******” ХХК-ийг төлөөлж , *******,  өмчлөгч “” ХХК-ийг төлөөлж нар оролцсон байх ба талууд үнийг тохиролцоогүйн улмаас шинжээч томилсон нь Иргэний хуулийн77 дугаар зүйлийн77.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцсэн. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал аваагүй гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

5. Шинжээч “” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг  2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар,020,000,000 төгрөгөөр, шинжээч “ВиннэрВэй үнэлгээ” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 790,380,000 төгрөгөөр тус тус тогтоож үнэлгээний тайланг хариуцагч байгууллагад хүргүүлж, хариуцагч байгууллагаас үнэлгээний талаарх мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгджээ. Дээрх ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

5.1.  Шинжээч нар нь үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн байдалтай танилцаж, хөрөнгийн зориулалт, хийц, ашиглалтад орсон хугацаа, байршил, дэд бүтэц зэргийг үндэслэн зах зээл дээр худалдан борлуулахаар санал болгосон үл хөдлөх эд хөрөнгүүдийг жишиг хөрөнгөөр сонгож, дээрх үзүүлэлтээр хөрөнгүүдийн ижил болон ялгаатай байдалд зохих тохируулгыг хийж, зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3 дахь хэсэгт нийцсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

5.2. Түүнчлэн,  нэхэмжлэгч тал хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын  гомдлыг мөн хангахгүй.

            7.1. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн92/ШЗ2025/18658 дугаар “шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримттай танилцах хүсэлтийг тус тус хангаж, шүүх хуралдааныг жич товлон хойшлуулжээ.

 

            Шүүхээс тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын5-ны өдрийн3:30 минутад товлож, шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын дугаарын утсанд шүүгчийн туслах мэдэгдсэн байна. /2хх 23/

            Дээрх шүүх хуралдаан 2025 оны 05 дугаар сарын5-ны өдрийн3:50 минутад буюу товлогдсон хугацаанаас 20 минутын дараа эхэлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ба шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны ирцийг бүртгэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүрэлцэн ирсэн болохыг танилцуулсан байна. Иймд шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн00 дугаар зүйлийн00.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх асуудалд шүүхийн захиргааны ажилтнуудыг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн67 дугаар зүйлийн    67.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын5-ны өдрийн92/ШШ2025/04159 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн62 дугаар зүйлийн62.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн67 дугаар зүйлийн67.3,72 дугаар зүйлийн72.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш4 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн19 дүгээр зүйлийн19.4,19.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож,4 хоног өнгөрснөөс хойш4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ГАНДИЙМАА

 

 

                                         ШҮҮГЧИД                                      Н.ГЭРЭЛТУЯА

 

 

                                                                                                Б.АЗБАЯР