Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 496

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 тоот “Жи мобайл” ХХК /РД:5055873/-ийн

Хариуцагч:Налайх дүүргийн 6 дугаар хороо, хүүшийн гудамж 06 тоотод оршин суух Цэцэн сартуул овгийн Баттулгын Анхтуяа /РД:ЧТ84072507/-д холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 120.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Анхтуяа нь 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 1189026 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж 240.000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Хэрэглэгч Б.Анхтуяа нь 2015 оны 9,10,11,12 дугаар саруудад төлөх 80.000 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. Иймд Б.Анхтуяагаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 80.000 төгрөг, алданги 40.000 төгрөг, нийт 120.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан  шийдвэрлэх  ажиллагааны  явцад  нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Анхтуяагаас төхөөрөмжийн үнэ 120.000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч Б.Анхтуяа 120.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх энэ хэрэгт  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  “Жи мобайл” ХХК нь хариуцагч Б.Анхтуяагаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 120.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

Энэ үндэслэл нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-18/-аар  тогтоогдсон  тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийн тал хувь болох 2.275 төгрөгийг хариуцагч Б.Анхтуяагаас гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-нд олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,  75, 123  дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Цэцэн сартуул овгийн Баттулгын Анхтуяагаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч   “Жи мобайл” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн тал хувь болох  2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Б.Анхтуяагаас гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

 

                                ШҮҮГЧ                                         Н.БАЯРСҮРЭН