Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 288

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах  би

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД: *******/-ийн

Хариуцагч: *******,*******, тоотод оршин суух, овгийн ын /РД: /-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би М.тэй 2010 онд анх үерхэж дотносон хамт амьдарч эхлээд 2014 оны 01 сарын 16-ны өдөр хүү Т.г төрүүлсэн ... хүүгээ төрснөөс хойш М.ийн ааш зан хувирч бид тусдаа амьдрах болсон. Иймд М.өөс хүү Т.д хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэр А.*******тэй эвлэрч, цаашид хамтран амьдрахаар харилцан ярилцсан болно гэжээ. 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие цаашид нөхөр М.тэй эвлэрч, цаашид хамтран амьдрахаар харилцан ярилцсан болно гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Эвлэрлийн гэрээнд: А.*******, М. бид цаашид хамтран амьдрахаар эвлэрэн тохиролцсон болно. Харин энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн буюу хамт амьдрах боломжгүй болж тусдаа амьдарсан тохиолдолд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар дахин шүүхэд хандах эрхийг нээлттэй үлдээхээр эвлэрч байна. Иймд бидний эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч М.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.*******, хариуцагч М. нар нь цаашид хамтран амьдрахаар эвлэрч, харин энэхүү нөхцөл байдал өөрчлөгдсөн буюу хамтран амьдрах боломжгүй болсон тохиолдолд хүүхдийн тэтгэлэгийн асуудлаар дахин шүүхэд хандах эрхээ нээлттэй үлдээхээр харилцан тохиролцож эвлэрч байгаа нь зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байна.

Ийнхүү эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч А.******* нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч М.өөс улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 35.100 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овгийн *******ын *******ийн нэхэмжлэлтэй овгийн ын д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч А.*******, хариуцагч М. нар нь цаашид хамтран амьдрахаар эвлэрч, харин энэхүү нөхцөл байдал өөрчлөгдсөн буюу хамтран амьдрах боломжгүй болсон тохиолдолд хүүхдийн тэтгэлэгийн асуудлаар дахин шүүхэд хандах эрхээ нээлттэй үлдээхээр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч М.өөс улсын тэмдэгтийн хураамжид 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг, нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ