Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 379

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******,*******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ы ******* /РД: *******/-ийн                                

Хариуцагч: *******, , , од оршин суух, овгийн гийн /РД:/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Г.тай 2008 онд танилцаж, 2009 онд гэрлэлтээ батлуулсан. -нд хүү Н.ыг төрүүлсэн. Эхэндээ бидний амьдрал болж бүтэж сайхан байсан. Сүүлдээ таарч тохирохоо болиод нөхөр маань хэрэлдсэн үедээ архи ууж ирээд хэрүүл хийдэг болсон. 2013 оноос тусдаа амьдарч байгаа. Цаашид эвлэрч амьдрах ямар ч боломжгүй, би өөр хүнтэй хамтран амьдарч байгаа. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.*******тай 2008 онд танилцаж, 2009 онд гэрлэлтээ батлуулсан. 2011 оны 6 сарын 17-нд хүү мэндэлсэн. Бидний амьдрал эхэндээ сайхан байсан боловч сүүлдээ таарч тохирохоо болиод 2013 оноос тусдаа амьдарсан. Эвлэрч амьдрах хүсэлтэй байсан боловч эхнэр маань хүлээж аваагүй. Одоо гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүгээ ээжийнх нь асрамжид үлдээнэ. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, маргаагүй.

Б.*******, Г. нар нь 2008 онд анх танилцаж, 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдний дундаас -ны өдөр хүү Н. төрсөн. Гэрлэгчид зан байдлын таарамжгүй харьцааны улмаас 2013 оноос хойш тус тусдаа амьдарч, тэд цаашид хамтран амьдрах хүсэл сэтгэлгүй, хайр сэтгэл хөрсөн, удаан хугацаагаар хамт амьдраагүй, эхнэр Б.******* өөр бусадтай хамтран амьдарч байгаа зэргээс эвлэрч амьдрах боломжгүй, эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон журамд зааснаар зохигчид урьдчилан шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Шүүх гэрлэлт цуцлах дээрхи шалтгаан, үндэслэл зэргийг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ аваагүй, үр дүн гарахгүй гэж үзсэн болно.

Бага насны хүүхдийн эрх ашиг болон гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар эх дээр нь үлдээхээр тохиролцсон зэргийг харгалзан хүү Н.ыг эх Б.*******ын асрамжинд үлдээлээ.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг, зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан № 0118585-391 тоот гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, Б.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-5/, хүү Н.ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/, *******ын Халамжийн “” цэцэрлэгт Н. явдаг болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-3/, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-7/  зэргийг хуулийн шаардлага хангасан, хэрэг хянаж шийдвэрлэхэд болон шийдвэр гаргахад ач холбогдолтой, хамаарал бүхий үнэн зөв нотлох баримт гэж үнэлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 120 дугаар зүйлийн 120.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овгийн *******ы *******, овгийн гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар -ны өдөр төрсөн хүү Н.ыг эх *******ы *******ын асрамжинд үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг, зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхчимэгт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120  дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Б.НАРМАНДАХ