| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 104/2016/0359/И |
| Дугаар | 502 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 502
Гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, ******* тоотод бүртгэлтэй, *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД: *******/-гийн
Хариуцагч: *******, , ******* тоотод бүртгэлтэй, овгийн ын /РД: /-д холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би эхнэр Э.тай 2011 онд анх танилцаж 2013 онд гэр бүл болж бидний дундаас охин О., О. нар төрсөн ... Эхнэртэйгээ хамт байхад хэрэлдэж, маргалдаад байдаг болохоор тэвчээр алдагдаж шүүхэд нэхэмжлэл гаргах болсон ... гэхдээ одоо бид эвлэрсэн учир нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй байна. Иймд бидний эвлэрлийг баталгаажуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Би нөхөр Б.*******тэй эвлэрч үр хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа. Цаашид эв найртай, бие биедээ хүндэтгэлтэй амьдрах тул бидний эвлэрснийг баталж өгнө үү гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт болон зохигчдын өгсөн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэрлэгчид нь 2011 онд танилцаж, хамтран амьдарч 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас охин О., О. нар төрсөн зэрэг нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүд эрүүл бойжиж буй тухай Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тогтоогдсон болно.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад гэрлэгчид алдаа дутагдлаа ухамсарлаж, үл ойлголцлоо арилгаж, цаашид хамт амьдрахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь зохигчдын тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл /хх-44-45/, эвлэрлийн гэрээ /хх-46/ зэргээр нотлогдож байна.
Эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуулиар хамгаалагдсан бусдын ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар дуусгавар болж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 35.100 төгрөгийг гаргуулахгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 132 дугаар зүйлийн 132.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овгийн *******гийн *******гийн нэхэмжлэлтэй овгийн ын д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийн зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.ас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулахгүй гэснийг дурдсугай.
3. Захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ