Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 497

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******ийн *******т байрлах ******* ******* /РД:*******/-ын

Хариуцагч: , тоотод оршин суух овгийн гийн /РД:/, овгийн ийн /РД:/ нарт холбогдох Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлт 17.341.170.33 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч Д., хамтран хариуцагч Ц. нарын бусад хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д. нь Хас банктай 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1570002963 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 48 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй, 30.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. 1570002963  дугаартай барьцаат зээлийн гэрээний барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

1.Барьцаат зээлийн 1570002963  дугаар гэрээгээр дугаартай, KAWA маркын ачааны автомашин,

2.Баталгаат ипотекийн 1570002963 -01 дугаар гэрээгээр Ү-2207003342 улсын бүртгэлийн дугаартай, , , тоот, 82,1м,кв талбайтай хувийн сууц, 116.3м,кв граж, 27,5м.кв агуулах

3.Баталгаат ипотекийн 1570002963 -01 дугаар гэрээгээр Г-2207001433 бүртгэлийн дугаартай , тоот 400м,кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 1570002963  дугаартай зээлийн гэрээнд эхнэр Ц. нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгч Д., Ц. нарт Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргалгүй  383 хоног хугацаа хэтэрч байна. Мөн 1570002963 дугаар зээлийн гэрээний барьцаанд барьцаалуулсан хашаа байшинг банкинд мэдэгдэлгүйгээр бусдад худалдсан. 116.3м.кв талбайтай гражийг нураасан нь Баталгаат ипотекийн гэрээний 4.2.1, 4.2.5,.4.2.7-д заасан заалтыг зөрчиж байна. Иймээс 1570002963 дугаар зээлийн гэрээний 5.1.1, 1570002963-01 дугаар гэрээний 4.1.2-д тус тус заасныг үндэслэн Банк 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөр гэрээгээ нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн төлбөр 13.019.574.33 төгрөг, хүү 4.065.097 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 243.499 төгрөг, нийт 17.328.170.33 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13.000 төгрөг нийт 17.341.170.33 төгрөгийг зээлдэгч Д., Ц. нараас гаргуулж, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд Батлагаат ипотекийн гэрээний 2.1, 3.2.3, 3.2.4, 4.1.2, 4.1.7-д заасныг үндэслэн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж,...барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч Д., хамтран хариуцагч Ц. нарын бусад хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д., Ц. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний бие нь эхнэр ын хамт Хас банкнаас 2013 оны 3 дугаар сарын 28-нд 1570002963  дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 48 сарын хугацаатай 30.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Хуваарийн дагуу заасан хугацаандаа төлөөд явж байсан. 2016 оноос хойш орлого муудаж, эргэн төлөлт тасалдсан нь үнэн. Одоо бидний ажил эргээд хэвийн болж ажлаа хийж эхэлж байна. Хас банкинд төлөх 17.328.170.33 төгрөгийг бид төлж барагдуулна. 3 сарын дотор төлж барагдуулах хүсэлтэй байгааг харгалзан үзэж бидэнд хугацаа олгоно уу гэжээ.

Эвлэрлийн гэрээнд: 1.1.Нэхэмжлэгч ******* салбар нь хариуцагч Д., Ц. нараас үндсэн зээл 13.019.574.33 төгрөг, үндсэн хүү 4.065.097 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 243.499 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13.000 төгрөг, нийт төлбөл зохих төлбөр 17.341.170.33 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

1.2.Талаад энэхүү гэрээний 1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээний 2 дугаар зүйлд заасан нөхцөлөөр харилцан тохиролцон эвлэрч байгаа болно.

Хоёр.Эвлэрлийн нөхцөл

2.1.Хариуцагч нь нэхэмжлэгч Хас банктай байгуулсан 1570002963 дугаар гэрээний дагуу зээлийн төлбөр 17.341.170.33 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулна.

2.2.Доорх хуваарийн дагуу Хас банкны нэхэмжилсэн 17.341.170.33 төгрөг төлөхийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн болно. Үүнд:

1.2016.10.20-нд 3.000.000 төгрөг

2.2016.11.20-нд 3.000.000 төгрөг

3.2016.12.20-нд 11.341.170.33 төгрөг

2.3. Хариуцагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд бариулсан дараах хөдлөх, үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Шүүхийн шийдвэрт энэ талаар тусгана. Үүнд:

1.Барьцаат зээлийн 1570002963 дугаар гэрээгээр дугаартай, KAWA маркын ачааны автомашин

2.Баталгаат ипотекийн 1570002963-01 дугаар гэрээгээр Ү-2207003342 улсын бүртгэлийн дугаартай, , тоот 82.1м.кв талбайтай хувийн сууц, 116.3м.кв граж, 27.5м.кв агуулах

3.Баталгаат ипотекийн 1570002963-01 дугаар гэрээгээр Г-2207001433 бүртгэлийн дугаартай , , тоот, 400м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар

2.4.Хариуцагчийн барьцаалуулсан хөрөнгүүд үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцэхгүй тохиолдолд Барьцаат зээлийн гэрээний 5.2-д заасны дагуу бусад хөрөнгө, орлогоос барагдуулна.

2.5.Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан хувь хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч талд төлнө.

2.6.Хариуцагч энэхүү гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг Хас банкинд төлөх, хуваарь зөрчигдсөн тохиолдолд хуулийн дагуу үлдэгдэл нийт төлбөрийг албадан  гүйцэтгүүлнэ....гэжээ.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* салбар нь хариуцагч Д., Ц. нараас  Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлт 17.341.170.33  төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч Д., хамтран хариуцагч Ц. нарын бусад хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулахыг  шаардсан.

Хариуцагч Д., Ц. нар нь 17.341.170.33 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2016.10.20-нд 3.000.000 төгрөг, 2016.11.20-нд 3.000.000 төгрөг, 2016.12.20-нд 11.341.170.33 төгрөгөөр төлөхөөр, хариуцагч нар нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд бариулсан хөдлөх, үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Хариуцагчийн барьцаалуулсан хөрөнгүүд үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцэхгүй тохиолдолд Барьцаат зээлийн гэрээний 5.2-д заасны дагуу бусад хөрөнгө, орлогоос барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244.656 төгрөгийн тал хувь болох 122.328 төгрөгийг  улсын төсвийн орлогоос, үлдэх 122.328 төгрөгийг хариуцагч Д., Ц. нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* салбар нь хариуцагч овгийн гийн ,  овгийн ийн нараас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлт 17.341.170.33 /арван  долоон сая гурван  зуун дөчин  нэгэн  мянга  нэг зуун далан төгрөг, гучин гурав мөнгө/  төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар зөвшөөрч, 17.341.170.33 /арван долоон сая гурван зуун дөчин нэгэн мянга нэг зуун далан төгрөг, гучин гурав мөнгө/ төгрөгийг 2016.10.20-нд 3.000.000 /гурван сая/ төгрөг, 2016.11.20-нд 3.000.000 /гурван сая/ төгрөг, 2016.12.20-нд 11.341.170.33  /арван нэгэн сая гурван зуун дөчин нэгэн мянга, нэг зуун далан төгрөг, гучин гурван мөнгө/ төгрөгөөр төлөхөөр, хариуцагч нар нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд бариулсан дугаартай, KAWA маркын ачааны автомашин, Баталгаат ипотекийн 1570002963-01 дугаар гэрээгээр Ү-2207003342 улсын бүртгэлийн дугаартай, , тоот 82.1м.кв талбайтай хувийн сууц, 116.3м.кв граж, 27.5м.кв агуулах, Баталгаат ипотекийн 1570002963-01 дугаар гэрээгээр Г-2207001433 бүртгэлийн дугаартай , , тоот, 400м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг  хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Хариуцагчийн барьцаалуулсан хөрөнгүүд үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцэхгүй тохиолдолд Барьцаат зээлийн гэрээний 5.2-д заасны дагуу бусад хөрөнгө, орлогоос барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244.656 /хоёр зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 122.328 /нэг зуун хорин хоёр мянга гурван зуун хорин найм/ төгрөгийг улсын төсвийн орлогоос, 122.328 /нэг зуун хорин хоёр мянга гурван зуун хорин найм/ төгрөгийг хариуцагч Д., Ц. нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* салбарт  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 75  дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

                                     ШҮҮГЧ                                           Н.БАЯРСҮРЭН