Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/01501

 

 

 

 

“*******” ХХК, “*******” ХХК,

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/05319 дугаар шийдвэртэй,

 

“*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“*******” ГҮТББ, “*******” ХХК-д холбогдох

 

“*******” ГҮТББ болон “*******” ХХК-ийн байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 дугаар Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Хөрөнгө оруулсан хэмжээгээр дулаан дамжуулах шугам, төв, тоноглолын өмчлөгчөөр тогтоолгох, “*******” ХХК-ийг маргаан бүхий дулаан дамжуулах шугам, төв, тоноглолтой холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, “*******” ХХК, “*******” ХХК-ийн өмгөөлөгч *******, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч “*******” ГҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

            1.1. 2008-2013 оны үед д инженерийн шугам сүлжээний асуудал тулгамдаж байсан тул “*******” ГҮТББ-ыг нэр бүхий газар ашиглах эрхтэй иргэн, аж ахуйн нэгжүүд хөрөнгө босгох замаар инженерийн шугам сүлжээ болон бусад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор 2013 онд байгуулж байсан.

            1.2. Дээрх холбоонд нэхэмжлэгч нарын зүгээс гишүүнчлэлийн төлбөрт 5,000,000 төгрөгийг төлж 2014 онд гишүүн болж элссэн. “*******” ХХК-иас дулаан дамжуулах шугам, төв, тоноглолын төлбөрт 88,000,000 төгрөг, бохирын шугаманд 144,000,862 төгрөг, “*******” ХХК-иас дулааны шугам, дулаан дамжуулах төв, тоноглолыг шинээр тавих, сайжруулах, өргөтгөхөд зориулан 72,526,699 төгрөг, “*******” ХХК-иас дулаан дамжуулах шугамд 52,810,703 төгрөг, дулаан дамжуулах төв, тоноглолын төлбөрт 104,861,660 төгрөг, бохирын шугаманд 17,755,618 төгрөгийн тус тус хөрөнгө оруулсан.

            1.3. Тухайн Дулаан дамжуулах төв, тоноглол болон дулааны шугаманд төлсөн төлбөр нь гийн Bluefin рестораны зүүн талаас уулзвар хүртэлх ирэх буцах 2ф400 хос шугам, одоогийн д байрлах -ийн урд байрлах ДДТ-ийн барилга болон доторх тоноглолуудад хөрөнгө оруулалт хийгдэж байсан.

            1.4. Гэтэл “*******” ГҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга болон “*******” ХХК-ийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 дугаартай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр холбооны гишүүдийн хөрөнгө оруулсан ДДТ, тоноглолыг “” ХХК-д үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

            1.5. Холбооны удирдах зөвлөлийн даргад удирдах зөвлөлөөс болон бүх гишүүдийн хурлаар тийм эрх олгоогүй. Мөн энэ талаар шийдвэр гаргаагүй. Гэтэл холбоонд хөрөнгө оруулсан, хүчин төгөлдөр гишүүнчлэлтэй гишүүдийн зөвшөөрөл, удирдах зөвлөлийн хурал, шийдвэр, бүх гишүүдийн хурал, шийдвэр, эрх олгосон аливаа баримт бичиггүйгээр холбооны хөрөнгийг удирдах зөвлөлийн дарга дангаар гарын үсэг зурж шилжүүлсэн нь хууль бус байна.

            Иймд “*******” ГҮТББ болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 дугаар “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа”-ны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

            1.6. “*******” ХХК 88,000,000 төгрөгөөр, “*******” ХХК 72,526,699 төгрөгөөр, “*******” ХХК 157,672,363 төгрөгөөр тус тус хөрөнгө оруулсан тул уг хэмжээгээр дулаан дамжуулах шугам, төв, тоноглолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү. 

            1.7. Хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан дулаан дамжуулах төв, тоноглолд цаашид үйл ажиллагаа явуулах нь үндэслэлгүй юм. Учир нь “*******” ХХК нь бусдын өмчлөл, эзэмшлийн хөрөнгөнд үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагаа явуулахдаа иргэн аж ахуйн нэгжийг хохироосон үйлдэл удаа дараа гаргаж, хэрэгжүүлж буй төсөл рүү дулаан дамжуулдаг шугам, тоноглолыг эвдэн сүйтгэсэн.

            1.8. Иймд хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан хөрөнгийн эзэмшлийг ашиглан бусад иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд саад учруулан, хохирол учруулж байх тул маргаан бүхий дулаан дамжуулах төв, тоноглолтой холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байхыг “*******” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

            2. Хариуцагч “*******” ГҮТББ-ын тайлбар, татгалзлын агуулга:

            2.1. Холбооны зүгээс өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажлыг 2015-2016 онуудад эрчимтэй өрнүүлж дулааны төслийн хүрээнд гийн зүүн талд 1305 метрийн өндөржилт хангасан 530 квт цахилгаанаар ачааллах чадвар бүхий өндөр бүсийн ЦТП дулаан дамжуулах төвийг барьж дотор нь өндөр бүсийн иж бүрэн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, тоноглолуудыг суурилуулж ашиглахад бэлэн болгосон. Өндөр бүсийн тоног төхөөрөмж бүхий ЦТП-г шинээр барих ажилд нийтдээ зөвхөн гэрээнд тусгагдсан зардлыг тооцоход 1,171,633,000 төгрөг холбооны зүүн хэсгийг төлөөлдөг 13 гишүүн байгууллага өөрсдийн хөрөнгөөр барьсан. 

            2.2. Гэтэл гэнэт “” ХХК-ийн захирал гэх нь толгойн хойгуур явсан зүүн салааны дулааны шугам манай өмч гээд иргэн гэх хүнтэй 50, 50 хувийн дундын өмчлөлтэй гэрээ, шүүхийн шийдвэр, өөр бичиг гаргаж ирээд дарамталж эхэлсэн бөгөөд тэд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй.

            2.3. Тухайн үед “” ХХК-ийн хөрөнгө гэдэгт итгээд гэрээ байгуулах гэтэл “*******” ХХК гээд огт хамааралгүй компани дээр гэрээ хийнэ, энэ байгууллага руу шилжүүлж өг гэж тулган шаардсан. Гишүүддээ мэдэгдэл хүргүүлээгүй, удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр шуурхай шийдсэн нь үнэхээр арга мухардсан нөхцөл үүссэн.

            2.4. Миний хувьд өөрийн гишүүдийн хөрөнгө оруулалтаар дулаан хангамжийн системийг сайжруулахаар төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу ЦТП барьсан нь аливаа нэг хууль тогтоомж зөрчөөгүйгээс гадна нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан ёс зүй юм.

            2.5. 2024 оны байдлаар тус ЦТП-ийн барилгад өндөр болон нам бүс гэсэн 2 тусдаа дулаан дамжуулах систем буюу тоног төхөөрөмж ажиллаж байгаа. Холбооны зүгээс 2020-2022 онуудад 2 удаа нийт 400 сая орчим төгрөгийн хөрөнгө босгож нам бүсийн тоног төхөөрөмжийг мөн адил өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулсан. Нэхэмжлэлд тусгасан өндөр бүсийн өмчлөлтэй холбоотой маргаанд нам бүс болон түүний тоног төхөөрөмж огт хамааралгүй, тусдаа өмчийн асуудал гэжээ.

 

            3. Хариуцагч “*******” ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

            3.1. “*******” ХХК нь хариуцагч “*******” ГҮТББ-д холбогдуулан, мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ ” ХХК, “” ТӨХК-д холбогдох Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, тойруу гудамж, гийн аманд байрлалтай 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор Нийслэлийн Давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2024/01117 дугаар магадлал гаргасан.

            3.2. “*******” ГҮТББ болон “” ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 дугаар бүхий “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа”-ны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийн гол зүйл болох тус гэрээтэй холбоотой маргаан өөр шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.      

 

            4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК нар нь хариуцагч “” ХХК-д холбогдох маргаан бүхий дулаан дамжуулах шугам, төв, тоноглолтой холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 дугаартай “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас “Хөрөнгө оруулсан хэмжээгээр маргаан бүхий дулаан дамжуулах шугам, төв, тоноглолын өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэгч  “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,450 төгрөгийг, нэхэмжлэгч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 966,283 төгрөгийг, нэхэмжлэгч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,016,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ГҮТББ, “” ХХК нараас 2,135,133 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК нарт олгож шийдвэрлэжээ.

 

            5. Хариуцагч “” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

            5.1. “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй “*******” ГҮТББ-д холбогдох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, тойруу гудамж, гийн аманд байрлалтай 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/MA2024/01117 дугаар магадлал гарсан.

            Өөрөөр хэлбэл “*******” ГҮТББ болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 дугаар бүхий “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийн гол зүйл болох тус гэрээтэй холбоотой маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлд хамаарч байхад анхан шатны шүүх уг хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна.

            5.2. Анхан шатны шүүх дулаан дамжуулах шугам, төв, тоноглолтой холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа маргааны гол зүйл болсон “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тооцжээ. Энэ тохиолдолд маргаан бүхий дулаан дамжуулах шугам, төв, тоноглолтой холбоотой үйл ажиллагаа хэрхэн хэвийн явагдах, өөр хоорондоо харилцан хамаарал бүхий үйл баримтуудыг логик дэс дараалалтайгаар дүгнээгүй.

            5.3. Хариуцагч “ дэд бүтэц” ГҮТББ нь тус холбооны гишүүн байгууллагуудаас зөвшөөрөл олгоогүй, холбооны удирдах зөвлөлийн хурлаас зөвшөөрөл олгосон шийдвэр гараагүй байхад дээрх маргаан бүхий “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн.

            Гэтэл тус холбоонд гишүүнчлэлтэй бүх аж ахуйн нэгжүүд хүсэл зоригоо илэрхийлэн, тус гэрээнээс холбооны гишүүн байгууллага үр шимээ хүртэж, эрх ашгаараа нэгдэхээр байгуулсан гэрээ байгуулсан хүсэл зоригийг огт үнэлж, харгалзаж үзэлгүйгээр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

            6. Нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК-иас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

            6.1. 2016 онд “ дэд бүтэц” ГҮТББ болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу “*******” ХХК нь гэрээний зүйл болсон дулаан дамжуулах төвийн өмчлөгчөөр тогтоолгохтой холбоотой маргаан нь өөр шүүхэд шийдвэрлэгдэж байгаа гэж хариуцагч тал тайлбарласан. Гэвч тус гэрээг байгуулахдаа гишүүн компаниудаас зөвшөөрөл аваагүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг нэгтгэх үндэслэлгүй.

            6.2. Мөн гэрээний хавсралтад байгаа аж ахуйн нэгжүүд зөвшөөрсөн учраас гэрээ байгуулсан гэж байгаа нь үндэслэлгүй. Гэрээний дагуу дулаан авах зөвшөөрөлтэй байгууллагуудыг хоорондоо тохирсон гэж хариуцагч нар бичсэн. 2024 оны 10, 11, 12 саруудад хүйтний улирлын үеэр дулааныг нь хааж, тоног төхөөрөмжийг нь эвдээд маш олон иргэн, аж ахуйн нэгжүүд дулаангүй дулаангүй болсон гэжээ.

 

            7. Нэхэмжлэгч “*******” ХХК-иас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

            7.1. “*******” ХХК, “ дэд бүтэц” ГҮТББ-ын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэрээний хавсралтад 10 гаруй компанийн нэр бичээд эдгээр компаниудыг дулаанаар тасралтгүй хангана гэж хавсралтад тусгасан болохоос тухайн гишүүн компаниудад гэрээний талаар огт мэдэгдээгүй, хүчин төгөлдөр бус гэрээ юм.

            7.2. “*******” ХХК-ийн захирал нь хамаарал бүхий компанийн барьж ашиглалтад оруулсан “*******” ХХК-ийн хотхоны дулааны шугамыг хүйтэнд тасалсан. Дулааны шугамыг тасалснаас болж бусдын эд хөрөнгөд хохирол учирсан.

            7.3. Энэ талаар “3айсан дэд бүтэц” ГҮТББ-ийн зөвлөлийн дарга тухайн үед тулган шаардаж гэрээг хийсэн, холбооны гишүүдэд мэдэгдээгүй гэж хүлээн зөвшөөрсөн.

            7.4. “*******” ХХК нь дулаан дамжуулах сервисийг хариуцаж ажиллах ямар ч боломжгүй. “*******” ХХК нь дулаан дамжуулах болон түгээх тусгай зөвшөөрөлгүй. Зөвшөөрөлтэй байж байгаад цуцлагдаж өөр компанийн тусгай зөвшөөрлийг ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа. Өөр компанийн тусгай зөвшөөрлөөр дамжуулан үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Бид дулаан дамжуулах төвийн барилгын дотор талын тоног төхөөрөмжийн өмчлөлд маргаж байгаа. “ дэд бүтэц ГҮТББ-ийн гишүүн компани дунд барилгын дулаан дамжуулах ажлыг хариуцан ажиллах тусгай зөвшөөрөлтэй учраас хариуцаж ажиллаж чадна гэжээ.

 

            8. Хариуцагч “ дэд бүтэц” ГҮТББ-иас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

            8.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан зохицуулалт энэ хэрэгт хамааралгүй.

            8.2. Холбоо нь “ дэд бүтэц” ГҮТББ-ын инженерийн шугам сүлжээг бий болоход оруулсан компаниудын хөрөнгийг хувь тэнцүүлж ашиглалтад хуваарилах, тэдгээрийн арчлалт хамгаалалтад хяналт тавих, зохих журмын дагуу аюулгүй байдлыг ханган гишүүнчлэл бүхий компаниудтай хэвийн үйл ажиллагааг явуулах ёстой.  Гэтэл 2016 оны гэрээ байгуулагдсанаар үнэ тогтоох,  шугам сүлжээний ашиглалтыг зогсоосны улмаас гишүүн компаниудын эрх ашиг сонирхол зөрчигдөж эхэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК нь хариуцагч “*******” ГҮТББ, “*******” ХХК-д холбогдуулан “*******” ГҮТББ болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 дугаар Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Хөрөнгө оруулсан хэмжээгээр дулаан дамжуулах шугам, төв, тоноглолын өмчлөгчөөр тогтоолгох, “*******” ХХК-ийг маргаан бүхий дулаан дамжуулах шугам, төв, тоноглолтой холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

3.1. “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-иуд 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “ дэд бүтэц холбоо” ГҮТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр *******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК нь гийн аманд ашиглах эрхтэй газарт баригдах барилга байгууламжийн Дэд бүтцийн хэрэглээний ачаалалд ногдох хэмжээгээр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг оруулснаар дэд бүтцээр хангагдах,

“ дэд бүтэц холбоо” ГҮТББ нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны гийн аманд байрлах оршин суугчдыг инженерийн шугам сүлжээг өргөтгөх, цахилгаан шугам сүлжээ, автозамтай болгоход дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор  төслийг хэрэгжүүлж, дэд бүтцээр хангагдах нөхцөл, хэмжээг тодорхойлж, түүнийг нотлох баримтыг холбогдох байгууллагад гаргаж өгөхөөр тус тус тохиролцсон.

3.2. Дээрх гэрээний үндсэн дээр *******” ХХК нь өөрийн эзэмшлийн, “” ХК-ийн тоот данснаас 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд 88,000,000 төгрөгийг “дулаан шугам төлбөр”, 144,008,682 төгрөгийг “бохирын шугамын төлбөр” гэх утгатайгаар, 

“*******” ХХК нь өөрийн эзэмшлийн, “” ХК-ийн тоот данснаас 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд 72,526,699 төгрөгийг “дулаан шугамын төлбөр” гэх утгатайгаар,

“*******” ХХК нь өөрийн эзэмшлийн, “” ХК-ийн тоот данснаас 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд 104,861,660 төгрөгийг “ЦТП хөрөнгө оруулалт”, 52,810,703 төгрөгийг “дулаан шугамын төлбөр” гэх утгатайгаар “ дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын эзэмшлийн, “” ХК-ийн тоот дансанд тус тус шилжүүлсэн байна.

3.3. “*******” ГҮТББ нь наас Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, гийн аманд байрлах  дэд бүтэц холбооны гишүүн байгууллагуудад 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 109/2014 дугаартай хэрэглэгчийн техникийн нөхцөлийг олгож, уг техникийн нөхцөлийн хавсралтаар дулаан хангамжид холбох цэг, техникийн шаардлагууд, хэрэглэгчдийн объектын мэдээлэл, байрлал, шийдвэрийн дугаар, дулааны ачааллыг баталж, маргааны зүйл болох дулаан дамжуулах төвийг гишүүдийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулжээ.

 

4. “*******” ГҮТББ, “*******” ХХК-ийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “*******” ГҮТББ нь нэр бүхий гишүүдийнхээ хөрөнгөөр барьж байгуулсан Шинэ ДДТ-ийг “*******” ХХК-д үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр,

“*******” ХХК нь одоо байгаа ДДТ-ийг дулааны шугамаас салгаж, үндсэн шугамыг шууд холбон Шинэ ДДТ-д дулаан шууд очих нөхцөлийг бүрдүүлэх, тус дулаан дамжуулах төвийн ашиглалттай холбоотой зардлын асуудлыг гишүүн тус бүртэй гэрээ байгуулж зохицуулахаар тус тус харилцан тохиролцсон. 

 

            5. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ “...“*******” ГҮТББ-ын удирдах зөвлөлийн даргад холбооны гишүүдийн хөрөнгө оруулсан ДДТ, тоноглолыг бусдад үнэ төлбөргүйгээр шилжүүлэх эрхийг холбооны удирдах зөвлөл болон гишүүдийн хурлаар олгоогүй байхад дангаар гарын үсэг зурж шилжүүлсэн нь хууль бус байна” гэх агуулгаар,

            Хариуцагч “*******” ХХК нь татгалзлаа “...тухайн маргааны  зүйл болох тус гэрээтэй холбоотой буюу үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа” гэх агуулгаар,

            Хариуцагч “*******” ГҮТББ нь “...холбооны гишүүдээс зөвшөөрөл авахгүйгээр дур мэдэн шилжүүлсэн” гэх агуулгаар тус тус тайлбарласан.

            5.1. Хэргийн 14-17 дугаар талд “*******” ГҮТББ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр баталсан дүрэм авагдсан байх бөгөөд уг дүрэмд тус холбооны удирдах зөвлөлийн даргад холбооны хөрөнгийг дангаар захиран зарцуулах эрхийг олгоогүй байна. Харин Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй байна” гэж, мөн хуулийн 12.2 дахь хэсэгт “Гүйцэтгэх захирал нь удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан байна.

            Мөн “*******” ГҮТББ-ын холбооны дүрмийн 7.9-д холбооны удирдах зөвлөлийн даргын эдлэх эрхийн хүрээнд холбооны хөрөнгийг дангаар захиран зарцуулах эрхийг олгоогүйгээс гадна дүрмийн 11.1-д холбоо нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоор хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулахаар заажээ.

            Хэргийн баримтууд болон талуудын тайлбараас үзвэл толгойн зүүн хойд талд барьсан Дулаан дамжуулах төвийг бусдад үнэ төлбөргүйгээр шилжүүлэх талаар холбооны Удирдах Зөвлөл хуралдаж энэ талаар шийдвэр гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Түүнчлэн “удирдах зөвлөлийн даргад” Төрийн бус байгууллагын тухай хууль болон холбооны дүрмээр холбооны хөрөнгийг дангаар бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхийг олгоогүй байх тул *******” ГҮТББ, “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагч “*******” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

            5.2. Хөрөнгө оруулсан хэмжээгээр дулаан дамжуулах шугам, төв, тоноглолын өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагын тухайд:

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Жи Ди энд Би” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК болон “*******” ГҮТББ-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний 2.1.4-д хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлж буй төслийг захиран зарцуулах эрхийг холбоонд олгосон байх бөгөөд гишүүдийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр өмчлөгчөөр тогтоолгох талаар талууд тохиролцоогүй гэж дүгнэн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй. Энэ шийдэлд нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй болно.  

 

            6. Нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК нь хариуцагч “*******” ГҮТББ, “*******” ХХК-д холбогдуулан “*******” ГҮТББ болон “*******” ХХК-ийн байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 дугаар Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийг, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй “*******” ГҮТББ-д холбогдох дулаан дамжуулах төвийн зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохтой холбоотой шаардлага,  үндэслэлийг нэг гэж үзэж, хамтатган шийдвэрлэх үндэслэлгүй. Учир нь энэ хэргийн нэхэмжлэгч нар хэлцлийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой шаардлага гаргасан нь өмчлөгчөөр тогтоолгох маргааны зүйл, түүний үндэслэлд хамаарахгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгахгүй.

            Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “шүүхээс гарах шийдвэр гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал ...зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан ба уг маргаанд гуравдагч этгээдүүдийн эрх ашиг шууд хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн хүсэлтийг анхан шатны шүүх эрх хэмжээний хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

            7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “*******” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/05319 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “*******” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                  ШҮҮГЧИД                                        Ч.ЦЭНД

    

 

                                                                                           Б.АЗБАЯР