Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/144

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Золзаяа

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Х.*******т холбогдох эрүүгийн 1936000000164 дугаартай, 178/2019/0141/Э/ индекстэй хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мон******* улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух,урьд 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан гэх, Соён овогт Хөхийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Х.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэн Т.*******тай маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай   учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Х.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирол төлбөргүй, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг,

Хохирогч ******* овогт *******гийн *******гийн /  27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... тэгээд би гэрт ороход Х.******* “ Чи хаашаа яваад ирэв” гэхээр нь “айлд байж байгаад ирлээ” гээд гэрээс хөнжил дэвсгэрээ аваад гарах гэтэл миний энгэрээс татаад шууд миний нүүр лүү толгойгоороо мөргөсөн.Тэгэхээр нь ******* ах Х.*******ийг бариад авсан.Би гэрээс гараад явах гэтэл Х.******* ах босч ирээд намайг барьж аваад газарт унагаагаад миний нүүр лүү гараараа цохисон.Тэгэхээр нь би түлхэж унагаагаад гэрээс гараад зугтсан.Миний баруун хавирга руу хөлөөрөө өшиглөсөн.Түүнээс үүдээд миний баруун талын 5,6-р хавирга хугарсан, мөн миний хамар хугарсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 8-9-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 525 дугаартай шинжээчийн...Т.*******гийн биед баруун талын V, VI хавирганы хугарал, хамар хэсэгт зулгаралтууд, 2 нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгээр цус хуралт, баруун чихний ар хэсэгт зулгаралтууд, баруун чихний ар хэсэгт цус хуралт, баруун далны доод хэсэгт зулгаралт, хэвлийн баруун урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Т.*******гийн биед учирсан гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.Т.*******гийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.Т.*******гийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 19-р хуудас/

Шүүгдэгч Х.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 20-ны орой  Т.*******,*******, цэргийн ангид ажилладаг 2 залуу бид 5 архи уугаад сууж байтал Т.******* ******* ахтай маргалдаад байсан. Тэгэхээр нь би Т.*******д хандаад “ ахын дүү тэгж ярьж болдоггүй юм шүү.Хүн амнаасаа болж унадаг юм” гэж хэлэхэд “ чи муу юу юм бэ” гээд надруу дайраад бид хоёр маргалдаж барилцаж авсан. Би нүүр хэсэгт нь хоёр удаа мөргөсөн, зүүн гараараа шанаа хэсэгт нь  нэг удаа цохисон. Тэгээд дарж аваад хацарт нь 2 удаа алгадсан.Тэгтэл Т.******* намайг түлхчихээд гэрээс гараад зугтсан.Т.*******гийн биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг / хэргийн 24-25-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрхи баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Х.******* нь  2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.*******г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь  хохирогч Т.*******гийн мэдүүлэг,  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн  525 дугаартай “...Т.*******гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан...” гэх дүгнэлт, шүүгдэгч Х.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.******* нь хохирогч Т.*******г өөрөөсөө ах хүнтэй зүй бус харьцсан гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж улмаар түүнийг зодож  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл гэж үзэж байна.

 Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д ”Согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан.

            Иймд шүүгдэгч Х.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.*******г зодож  бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.******* нь урьд 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-29/ болон  шийтгэх тогтоолын хуулбараар, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Т.*******гийн “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг  / хх-9/ зэргээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.*******ийн  хувийн байдлын талаар гэрч Т.Наранцацралын өгсөн “...Х.******* нь эцэг эхээс 8-уулаа,айлын 5 дахь хүүхэд юм.Бид хоёр гэр бүл болоод 7 жил болж байна.Х.******* нь зан ааш сайтай, эелдэг даруу зантай, гэр бүл үр хүүхэддээ муухай ааш гаргадаггүй. 2006-2007 онд Говь-Алтай аймагт цэргийн алба хаасан.Хааяа архи хэрэглэдэг, архи уухаараа жаахан огцом зантай болчихдог ...”  гэх мэдүүлэг / хэргийн 14-15-р хуудас/

Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х.******* нь эхнэр 4 хүүхдийнхээ хамт амьдардаг. Хувиараа барилгын аижл, хадлан тариалангийн ажил хийдэг. Н.******* нь үг дуу цөөтэй, даруу төлөв, хүнд тусархаг, тогтуун тайван хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хэргийн 16-17-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Х.*******т  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 6.6-д заасан  хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Х.*******ийг  хэрэгт авагдсан нотлох баримтаар үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж  “миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  500000 төгрөгөөр торгох ялыг миний амьдралын боломж хувийн байдлыг харгалзан 03 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Х.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******т тайлбарлаж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн Мустанг маркийн мотоцикль битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 5/91 дугаартай Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,  36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Соён овогт Хөхийн *******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Соён овогт Хөхийн *******ийг  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгохыг ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******т тайлбарласугай.

5.Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Мустанг маркийн мотоцикль битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 5/91 дугаартай Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Шүүгдэгч Х.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Х.*******т  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ГАНТӨГС

Top of Form