Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 467

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******ийн

Гуравдагч этгээд: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр  ******* аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, хадам ээж, ах, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* 4 дүгээр хороо ******* тоотод оршин суух ******* овгийн *******ы ******* /РД:/-ыг

Архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх  хуралдаанд:  Нэхэмжлэгч  *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д/ч Ц., гуравдагч этгээд К.*******,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр  нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.гийн шүүхэд болон шүүх хуралдаанд хүсэлтээ дэмжиж тайлбарлахдаа: К.******* нь 2014 онд манай дүүрэгт ******* аймгаас шилжин ирж амьдарсан. 2014 оноос хойш нийт 16 удаа эрүүлжүүлэгдсэн. Хадам эхийнхдээ амьдардаг. Архи уусан үедээ хадам эх, эхнэртээ агсан тавьж амгалан тайван байдлыг нь алдагдуулж танхайрдаг. Архи согтууруулах ундааг байнга хэрэглэж архины хамааралтай өвчтэй болсон. Эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй нь тогтоогдсон. 2016 оны  02 дугаар  сарын 29-ний өдөр 45 дугаар шийтгэврээр ЗХТХ-ийн 22 дугаар зүйлээр 14 хоног баривчлах арга хэмжээ авагдсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд К.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. , д ажиллаж мөнгө олж ар гэрээ тэжээдэг. Цалин буухаар хааяа архи уудаг. Архи уусан үед хадам эх, эхнэр 2 маань уурлаж хэрүүл болдог. Тэгээд л цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд өгдөг. Би эмчилгээнд явмааргүй байна гэв.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, гуравдагч  этгээдийн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс нь гуравдагч этгээд К.*******ыг  архины албадан эмчилгээнд явуулахыг  хүсчээ.

Гуравдагч этгээд К.******* нь хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хүсэлт гаргагч нь Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-т зааснаар архинд донтох өвчтэй этгээдийг албадан эмчлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

Гуравдагч этгээд К.******* нь архи, согтууруулах ундааг байнга хэрэглэж, удаа дараа эрүүлжүүлэгдэн, нийгмийн хэв журмыг зөрчсөн, архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй, зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар,  эмнэлгийн дүгнэлт /хх-12/, нийгмийн хэв журмыг зөрчиж эрүүлжүүлэгдсэн, захиргааны арга хэмжээ авагдсан тухай баримтууд, Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны  2 дугаар сарын 29-ний өдрийн 45 дугаар шийтгэвэр /хх-13/ зэргээр  тогтоогдсон тул хүсэлтийг хангаж  К.*******ыг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 6 дугаар зүйлийн  6.3.-т зааснаар ******* овгийн *******ы *******ыг архины албадан эмчилгээнд явуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. дахь хэсэгт зааснаар *******ийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Согтуурах мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д зааснаар  ******* овгийн *******ы *******ыг архины албадан эмчлэх газарт хүргэх, өвчтний ар гэт мэдэгдэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4. дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд шүүхийн шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ                                      Л.ЭНХБИЛЭГ