Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 468

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******ийн

Гуравдагч этгээд: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр  *******т төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ******* 7 дугаар хороо ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ы ******* /РД:*******/-ийг

Архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д/ч Ц., гуравдагч этгээд Н.*******,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр  нар оролцов.  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Н.******* нь архи согтууруулах ундааг байнга хэрэглэж архины хамааралтай өвчтэй болсон. Эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй нь тогтоогдсон. 2011 оноос хойш байнга эрүүлжүүлэгдсэн. Гудамж талбайд ил задгай архи согтууруулах ундаа ууж жижгээр танхайрдаг, ар гэрийнхэндээ байнга түгшүүр төрүүлдэг.  Иймд архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эхнэр маань салж явсанаас хойш сэтгэл санаагаар унаж архинд орсон. Миний хувьд эмчилгээнд явахгүй гэж эсэргүүцэхгүй. Хамгийн гол нь хугацаа богино баймаар байна гэв.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, гуравдагч  этгээдийн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Н.*******ийг архины албадан эмчилгээнд явуулахыг  хүсчээ.

Гуравдагч этгээд Н.******* нь хүсэлтэд маргаагүй.

Хүсэлт гаргагч нь Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-т зааснаар архинд донтох өвчтэй этгээдийг албадан эмчлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

Гуравдагч этгээд Н.******* нь архи, согтууруулах ундааг байнга хэрэглэж, удаа дараа эрүүлжүүлэгдэн, нийгмийн хэв журмыг зөрчсөн, архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар,  эмнэлгийн дүгнэлт /хх-16/, нийгмийн хэв журмыг зөрчиж эрүүлжүүлэгдсэн, захиргааны арга хэмжээ авагдсан тухай баримтууд /хх-15/-аар тогтоогдсон тул хүсэлтийг хангаж, Н.*******ийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 6 дугаар зүйлийн  6.3.-т зааснаар ******* овгийн *******ы *******ийг архины албадан эмчилгээнд явуулсугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. дахь хэсэгт зааснаар *******ийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Согтуурах мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д зааснаар  ******* овгийн *******ы *******ийг архины албадан эмчлэх газарт хүргэх, өвчтний ар гэт мэдэгдэхийг даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4. дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд шүүхийн шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.           

 

ДАРГАЛАГЧ                                     Л.ЭНХБИЛЭГ