Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 469

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоот хаягт байрлах “*******” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ы ******* /РД:/-д холбогдох

Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60.000  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч А.******* нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулан 240.000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. А.******* 2015 оны 9-12 дугаар сарын төлбөр нийт 40.000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.-т заасны дагуу 327 хоногийн алданги  20.000 төгрөг нийт 60.000 төгрөгийг  гаргуулж өгнө үү  гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч М.аас: А.******* үндсэн төлбөрийн үлдэгдэл 40.000 төгрөгийг төлсөн тул алданги 20.000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна гэжээ. /хх-22/

Хариуцагч А.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төхөөрөмж худалдан авсаны үлдэгдэл төлбөр 40.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны  өдөр “” ХХК-ийн Төрийн банкны 106000002598 тоот дансанд тушаасан тул алданги 20.000 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэжээ. /хх-20-21/  

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, мөнгө төлсөн баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч  А.*******гаас төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 40.000 төгрөг, алданги 20.000 төгрөг нийт 60.000 төгрөг гаргуулахыг шаардсан.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “үндсэн төлбөр төлсөн” үндэслэлээр алданги 20.000 төгрөг гаргуулахаас татгалзаж, үндсэн төлбөр 40.000 төгрөгийн шаардлагаа дэмжсэн. /хх-22/

Хариуцагч А.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч үндсэн төлбөр 40.000 төгрөгийг төлж биелүүлсэн болох нь  нэхэмжлэгчийн тайлбар, мөнгө төлсөн баримт /хх-21/-аар  тогтоогдсон.        

ИХШХШТ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.”  мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана.” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл тогтоогдсон тул хариуцагч А.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар   нэхэмжлэгчийн   улсын   тэмдэгтийн хураамжид  төлсөн 4.550 төгрөгийг улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгийн тал хувь буюу 2.275 төгрөгийг хариуцагч А.*******гаас, үлдэх 2.275 төгрөгийг улсын төсвийн данснаас  буцааж  нэхэмжлэгчид  тус тус олгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* овгийн *******ы *******д холбогдох NP10 төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 40.000 /дөчин мянга/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч А.******* 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагч А.*******гаас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг, ХААН банкны тоот улсын төсвийн данснаас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийн 2 дахь заалтыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

                                     ШҮҮГЧ                                    Л.ЭНХБИЛЭГ