Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/01688

 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/06708 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-ийн хувьцааны 45 хувийн өмчлөгчөөр *******ыг, ******* тур ХХК-ийн хувьцааны 40 хувийн өмчлөгчөөр *******ийг тус тус тогтоож, нэхэмжлэгч *******ээс ******* ХХК-ийн 25 хувийн хувьцааг гаргуулж хариуцагч *******д, хариуцагч *******аас ******* тур ХХК-ийн 20 хувийн хувьцааг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгож, ******* ХХК-ийн хувьцааны 45 хувийн өмчлөгчөөр *******ыг, ******* тур ХХК-ийн хувьцааны 40 хувийн өмчлөгчөөр *******ийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгасугай. гэж,

 

тогтоох хэсэгт 3 дахь заалтыг нэмж 3 дахь заалтаар Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарын нэр дээр бүртгэлтэй ******* ХХК-ийн 90 хувийн хувьцаанаас ******* 22.5 хувь, ******* 22.5 хувийг, ******* тур ХХК-ийн 80 хувийн хувьцаанаас ******* 20 хувийг, ******* 20 хувийг тус тус эзэмших эрхтэй болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан 4 дэх заалтад ... *******эд гэсний дараа ... нэхэмжлэгч *******ээс 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******д тус тус олгосугай. гэж өөрчлөн,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж, 5 дахь заалтыг 6 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 795,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

ШҮҮГЧИД  Б.УУГАНБАЯР

 

 

С.ЭНХБАЯР