Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 473

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг  даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод бүртгэлтэй, ******* ******* ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух, т овгийн гийн /РД:/-д холбогдох Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Би  Д.той 2010 онд танилцаж гэр бүл болж,  2012 оны 4 сард гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас -ний өдөр хүү  М., -ний өдөр охин М. нар төрсөн. Д. 2014 оноос хойш ямарч шалтгаангүй өдөр бүр архи уун байнга  доромжлон, удаа дараа эрх чөлөөнд минь халдсан. Хүүхдүүд маань байнгын айдас түгшүүртай  амьдрах   болсон.   Мөн   хөгшин  залуу, таньдаг, таньдаггүй хүмүүстэй хардаж доромжилдог. Цаашид хамт амьдрах боломжгүй. Гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж өгнө үү. Шүүхээс 3 сарын хугацаанд эвлэрч амьдрахыг даалгасан. Эвлэрэх ямар ч боломж байхгүй. Эвлэрээгүй гэв.

Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлахдаа: Архи согтууруулах ундаа хэрэглэдэг нь үнэн. Арай ч зодож цохиж байгаагүй. Би өөрийн дутагдлыг ухамсарлаж архи уухгүй, гэр бүлтэйгээ эвтэй, элэг бүтэн амьдармаар байна. Сүүлийн 3 сар эвлэрч амьдрах гэж оролдсон. Б.******* хүүхдүүдээ аваад д ээжийнх рүүгээ явсан. Наадмаар хамт баярлах санаатай очсон. Орой нь очоод өглөө нь хөөгдөөд 2 х үүхэдтэйгээ хот орж ирсэн. Нэхэмжлэли йн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Д.гоос гэрлэлт цуцлуулж,   хүүхдийн асрамж тогтоолгохыг шаардсан.

Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүх зохигчдын тайлбарыг үндэслэн эвлэрч амьдрахыг даалгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаатай түтгэлзүүлсэн. Энэ хугацаанд гэрлэгчид эвлэрч амьдраагүй, шүүхээс эвлэрч амьдрахыг даалгасан боловч үр дүн гараагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5.-д зааснаар гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

Гэрлэлтийг цуцлаж байгаатай холбогдуулан насанд хүрээгүй М., М. нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ тэдний насны байдал, тэдэнд тавих эцэг эхийн анхаарал халамж, тэдний хүмүүжилд үзүүлэх эцэг, эхийн зан байдал, эцэг, эхийн орлого, хүүхдийн амьдрах орчин нөхцөл зэргийг харгалзан эх Б.*******гийн асрамжид үлдээх нь хүүхдүүдийн эрх ашигт нийцнэ гэж үзсэн.

Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, эцгээс нь тусдаа амьдруулахаар болсонтой холбогдуулан хариуцагч Д. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзаж, утсаар холбогдон ярих эрхтэй бөгөөд тэрээр энэ эрхээ хэрэгжүүлэхдээ  хүүхдүүд өөртэй нь уулзах, ярих хүсэл сонирхол байгаа эсэхийг харгалзан үзэхийн зэрэгцээ хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

Зохигчид гэрлэснээс хойших хугацаанд бий болсон гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар, мөн нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Д.г “тогтсон цалин орлогогүй” үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргаагүй болно.

Нэхэмжлэгч Б.*******  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу урьдчилан улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн бөгөөд тэрээр уг мөнгийг хариуцагч Д.гоос гаргуулах шаардлагагүй гэснийг үндэслэн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******гийн *******, хариуцагч т овгийн гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар  2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү М.,  2014 оны 01 сарын 09-ний өдөр төрсөн охин М. нарыг эх Б.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид гэр бүлийн дундын  эд хөрөнгийн талаар, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг  шаардаагүйг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57  дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ундармаад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны  журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад  болохгүй болохыг дурдсугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

                        

                                              ДАРГАЛАГЧ                                    Л.ЭНХБИЛЭГ