| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2016/0487/И |
| Дугаар | 474 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 474
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: *******, *******, *******од оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух овгийн гийн /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 500.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т. надаас 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөгийг зээлсэн. Т. мөнгийг гэрээнд заасны дагуу буцааж өгөөгүй тул 500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлдэгч Б.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад: Т. нь миний нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Т. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Н.*******оос 500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Тухайн үед аман хэлцэл хийсэн. Үүнээс хойш 6 сарын хүүг бэлнээр сар бүр өгсөн. 7 дугаар сарын сүүлээр 195.000 төгрөг өгсөн. Сая шүүхийн шатанд 305.000 төгрөгийг өгч тооцоо дууссан гэв.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, мөнгө төлсөн баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Т.гаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлагааас 305.000 /гурван зуун таван мянга/ төгрөгийг зөвшөөрч бэлнээр төлсөн. /хх-15/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч тооцоо нийлж хариуцагчийн 7 дугаар сарын сүүлээр өгсөн 195.000 /нэг зуун ерэн таван мянга/ төгрөгийг тооцоонд оруулж тооцон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн 305.000 /гурван зуун таван мянга/ төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан учраас шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.650 төгрөг төлсөнийг улсын орлого болгож хариуцагчийн биелүүлсэн 305.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9.800 /есөн мянга найман зуу/ төгрөгийг хариуцагч Т.аас үлдэх 9.800 /есөн мянга найман зуу/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгчид тус тус олгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлтэй Т.д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 305.000 /гурван зуун таван мянга/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.650 /арван зургаан мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.гаас 9.800 /есөн мянга найман зуу/ төгрөгийг, Хаан банкны тоот данснаас 9.800 /есөн мянга найман зуу/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ