Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2020/0267

 

П.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч В.Д, хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан даргалагч П.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н, гуравдагч этгээд Л.Х нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан даргалагч П.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н, гуравдагч этгээд Л.Х нарын гаргасан давж заалдах гомдлоор нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан даргалагч П.М-д холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 13 дугаар зүйлийн 13.1.2, 11 дүгээр зүйлийн 11.3, 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч П.Г-ын, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хуралдаан даргалагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хурлын дарга Л.Х-ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн тогтоолыг бичгээр гаргаж албажуулахыг хариуцагчид даалгаж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг хууль бус болохыг тогтоож, алх цохиж хүчин төгөлдөр болохыг мэдэгдсэн захиргааны актыг хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн тайлбарлаж буй нэхэмжлэлийн шаардлагыг дурдаад, холбогдох хууль тогтоомжид нийцээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэжээ.

Нэг. Захиргааны актын үндэслэлийн тухайд нэхэмжлэгч нь:

1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит 12 дугаар хуралдааны Л.Х-ыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох,

2. Чөлөөлсөн шийдвэрийг бичгээр гаргаж албажуулахыг хариуцагчид даалгах,

3. Үргэлжлэн хуралдсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар хурапдааны үйл ажиллагааг хүчингүй болгуулах,

4. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн бие даасан дөрвөн тусдаа шаардлага гаргасан байтал шаардлага тус бурийн хууль зүйн үндэслэлийг ойлгомжгүй байдлаар тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан гэсэн ерөнхий агуулгатай шийдвэр гаргасан байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 13 дугаар зүйлийн 13.1.2, 11 дүгээр зүйлийн 11.3, 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь заалтуудыг үндэслэл болгосон боловч дээрх нэхэмжлэлийн шаардлага буюу маргаан бүхий захиргааны акт, захиргааны эс үйлдлийн улмаас эдгээр баримталсан хэм хэмжээнүүд хэрхэн зөрчигдсөн талаар тодорхой тайлбарлаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан боловч шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтыг буруу үнэлж, хэрэгт авагдсан тэмдэглэл болон видео бичлэгт байхгүй асуудлуудыг байгаа мэтээр гуйвуулан тайлбарлаж, үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Тухайлбал шийдвэрийн 15 дугаар хуудсанд “...тухайн “Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх” асуудлыг Хурлын Төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, ... хуралдааны СD бичлэг зэргээр нотлогдож байна” гэж илт худал дүгнэлт бичсэн боловч энэ нь хавтаст хэргийн хэддүгээр хуудсанд авагдсан ямар нотлох баримт, хэргийн ямар оролцогчийн тайлбар, ямар гэрчийн мэдүүлэг, СD бичлэгээр авагдсан бичлэгийн аль хэсэгт зэрэг нь тодорхойгүйгээр, үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна.

Ийнхүү хэргийн хамгийн гол дүгнэлт болох “Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх” асуудлыг Хурлын Төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн эсэх асуудал дээр дүгнэлт өгөхдөө нотлох баримт болон хуульд үндэслээгүй тул шүүхийн шийдвэр бүхэлдээ хууль бус бөгөөд үндэслэлгүй болж байна.

“Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлье” гэдэг томьёоллоор санал хураалт явагдаагүй, хэлэлцэж шийдвэр гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болох хуралдааны тэмдэглэл, хуралдааны бичлэг, хуралд оролцсон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа бөгөөд энэ үндэслэлийн талаар шүүх дүгнэлтдээ огт тусгаагүй байна.

Шүүхээс тогтоох хэсэгт баримталсан хуулийн заалтууд нь: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “3асаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална”, 13 дугаар зүйлийн 13.1.2-т “хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан”, 11 дүгээр зүйлийн 11.3-д “Тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”, 25 дугаар зүйлийн 25.2-т “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна” гэж тус тус заасныг баримталсан байна.

Эдгээр нь төлөөллийн байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлсон ерөнхийлсөн шинжтэй хэм хэмжээ бөгөөд эдгээр хэм хэмжээ нь маргаан бүхий акт болон эс үйлдлийн улмаас хэрхэн яаж зөрчигдсөн тухай тусгайлан тайлбарлаагүй байна.

Иймээс нотлох баримтгүйгээр дүгнэлт хийж, хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан байна гэж үзэж байна.

Хоёр. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн тухайд: Нэхэмжлэгч П.Г нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч П.Г гэж дурдаж нэхэмжлэл гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...” нэхэмжлэл гаргах эрхтэй талаар тусгасан. Маргаан бүхий захиргааны акт, эс үйлдлийн улмаас иргэн иргэний хувьд эдлэх субъектив эрх хөндөгдөөгүй.

Учир нь хурлын даргыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудал шийдэгдсэнээр иргэн иргэний эрх, үүргийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.

Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчийнхээ хувьд хуралдаанд оролцож, санал шүүмжээ хэлж, санал хураалтад оролцсон тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй.

Нэхэмжлэгч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлсөн бол би дараагийн даргад нэр дэвших байсан гэж тайлбарладаг боловч, дараагийн даргад нэр дэвшүүлэх асуудал хуралдаанаар хэлэлцэгдээгүй /чөлөөлөх асуудал шийдвэрлэгдээгүй учраас/ бөгөөд хэний нэрийг дэвшүүлэх талаар намын бүлгийн шийдвэр гарсан зүйл байхгүй, энэ талаар яригдаагүй тухай шүүх хуралдаанд оролцсон гэрчүүд мэдүүлэгтээ дурдсан.

Нэхэмжлэгч нь тайлбартаа “... Би өөрийнхөө, түүнчлэн бусад 34 төлөөлөгчийнхөө зөрчигдсөн эрхийн төлөө нэхэмжлэл гаргасан, ... намайг сонгосон Матад сумын иргэдийнхээ эрх ашгийг төлөөлөгчийнхөө хувьд төлөөлж нэхэмжлэл гаргаж байна” гэж тайлбарладаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд зааснаар аливаа этгээд өөрөөсөө бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх зохицуулалттай.

Нэхэмжлэгч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 34 төлөөлөгчөөс болон Матад сумын иргэдээс шүүхэд төлөөлж нэхэмжлэл гаргах талаар итгэмжлэл аваагүй.

Нэхэмжлэгч нь “...хууль ёсыг сахин биелүүлэх талаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэл гаргаж байна” гэж мөн тайлбарладаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “... захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд” гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг” хэлнэ гэж тодорхой заасан.

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагыг хангахгүй гэдэг нь илэрхий ойлголт юм. Тиймээс шүүх анхнаасаа нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн шалгасан байна.

Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн аваад, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч П.М-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 тоот шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 14 дүгээр хуудасны доороосоо 11 дүгээр мөрөнд ... үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг гэж зөв бичсэн боловч дороосоо 10 дугаар мөрөнд иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж гэж бичсэн нь Хурлын дарга Л.Х-ыг Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэсэн асуудлыг хэлэлцүүлээгүй, тогтоолыг уншиж танилцуулаагүй байхад хэлэлцүүлсэн мэтээр худал бичжээ.

2. Шийдвэрийн 15 дугаар хуудасны дээрээсээ 1 дүгээр мөрний ...“Монгол Ардын Намын бүлгийн дарга ... энэ асуудлыг олонхийн бүлгээр ярилцаж олонхийн саналыг харгалзан шийдэлд хүрсэн, цаашид ийм асуудал олон гарахгүй” талаар тус тус санал гарган тайлбарлаж, ... тухайн “Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх” асуудлыг Хурлын Төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хуралдааны СD бичлэг зэргээр нотлогдож байна гэжээ.

          Гэтэл шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Л.Түвдэнням, Ч.Ганбат, Б.Тэгшжаргал нар Л.Х-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцээгүй. Харин өргөдлийг хүлээж авсан гэж, төлөөлөгч Ардчилсан намын гишүүн П.Алтантуяа өргөдлийг хүлээж авсныг ажлаас чөлөөлсөн гэж бодож байна гэж мэдүүлсээр байхад ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн мэтээр нотлох баримтаар нотлогдож байна гэж худал бичжээ. Өргөдлийг хүлээж авах, ажлаас чөлөөлөх гэдэг хоёр үгийг адилтган ижил утгатай мэтээр авч үзсэн ямар ч хуулийн заалт, Улсын Дээд шүүхийн тайлбар байхгүй байна.

3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 15 дугаар хуудасны дээрээсээ 8-17 дахь мөрөнд хуралдаанаар хэлэлцүүлсэн асуудал ... олонхийн саналаар дэмжигдсэн учир хуралдаан даргалагч тогтоол гарган алх цохиж хүчин төгөлдөр болсныг баталгаажуулан мэдэгдэх хүртэл хэлэлцэх асуудал, ... хуралдааны үйл ажиллагааны дэг алдагдаагүй боловч хурал хэлэлцсэн асуудлаар тогтоолыг бичгээр гаргаж баталгаажуулаагүй байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргаж ... олонхийн саналаар батална”. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны дэгийн 8 дугаар зүйлийн 8.1-д “хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана” заасныг зөрчсөн байна гэжээ.

-        Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсгийн дээрээсээ 8-12 дахь мөрөнд тухайн өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн асуудал ... олонхийн саналаар дэмжигдсэн учир хуралдаан даргалагч тогтоол гарган алх цохиж хүчин төгөлдөр болсныг баталгаажуулан мэдэгдэх хүртэл хэлэлцэх асуудал, ... хуралдааны дэг алдагдаагүй боловч гэж бичсэнээ 16-17 дахь мөрөнд тогтоол гаргана” заасныг зөрчсөн гэж өмнөх бичсэнээ үгүйсгэн буруутгасан нь тогтоол гаргасан гэж 10 дахь мөрөнд худал бичсэнээ хүлээн зөвшөөрсөн нь хоорондоо зөрчилтэй болсон төдийгүй хэлэлцүүлсэн асуудал олонхийн саналаар дэмжигдсэн учир гэж Л.Х-ыг ажлаас чөлөөлөх асуудал хэлэлцүүлээгүй байхад хэлэлцүүлсэн асуудал дэмжигдсэн учир гэж худал бичиж илэрхий нэхэмжлэгчид нааштай ханджээ.

4. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 15 дахь хуудасны доороосоо 1-6 дахь мөрөнд “... Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан даргалагч нь ... тогтоолын төслийг уншиж танилцуулан “алх цохиж” баталгаажуулсан хэдий ч даргалагч П.М-ийн  гарын үсэг бүхий тогтоол нь одоо хүртэл албажиж гараагүй байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг хэдий ч хурлын дарга өргөдлөө татсан учир тогтоол гаргах шаардлагагүй хэмээн үгүйсгэн тайлбарлаж байгаа нь буруу юм” гэж бичжээ.

Гэтэл хуралдаан даргалагч нь хурлын дарга Л.Х-ыг ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх асуудалд оруулж төлөөлөгч нараар батлуулсан боловч 2019 оны 10 дугаар сарын 14-ний ээлжит хуралдаанд Л.Х-ыг ажлаас чөлөөлөх тухай огт хэлэлцүүлээгүй, тогтоолын төслийг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар ч уншиж танилцуулаагүй байхад үндэслэх хэсгийн 1-6 дахь мөрөнд уншиж танилцуулсан мэтээр худал бичсэн. Доороосоо 1-4 дэх мөрөнд ...даргалагч П.М-ийн  гарын үсэг бүхий тогтоол нь одоо хүртэл албажиж гараагүй байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг хэдий ч гэж иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан, шүүх хуралдаан, мэдүүлэгүүдэд хүлээн зөвшөөрсөн ямар ч мэдүүлэг, нотлох баримт байхгүй байхад мөн худал бичиж нэхэмжлэгч талд нааштай хандаж байгаагаа нууж чадаагүй байна.

5. Шийдвэрийн үндэслэх хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үргэлжлүүлэн хуралдсан хуралдааны талаар 16 дугаар хуудасны 15-20 дугаар мөрөнд “Хуралдаан даргалагч нь ... хүсэлтээ татан авч байгаа учраас хэлэлцэх асуудлын дагуу Хурлын даргыг ажлаас чөлөөлөхийг дэмжиж байгаа өмнөх томьёоллоор санал хураалт явуулна гээд шууд санал хураалтыг явуулахдаа “...тогтоолын төслийн агуулгыг өөрчилж ... ажлаас чөлөөлөх тогтоолыг дэмжиж байгаа эсэх ...” хэмээн ойлгомжгүй байдлаар танилцуулж төлөөлөгчдөд ... асуулт асууж, үг хэлэх боломжоор хангаагүй” гэж үндэслэх хэсэгт бас л худал бичжээ.

Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсгийн дээрээсээ 16 дахь мөрөнд “...хүсэлтээ татан авч байгаа учраас гээгүй ... хүсэлтээ татан авч байгаа ч гэсэн хэлэлцэх асуудлын дагуу Хурлын даргыг чөлөөлөхийг дэмжиж байгаа талаар санал хураалт явуулья” гэсэн нь хэлэлцэх асуудлын дагуу боловсрогдсон тогтоолын төслийн агуулгыг өөрчлөөгүй байхад өөрчилсөн мэтээр буруу ойлголт өгөх гэж оролджээ.

6. Шийдвэрийн 16 дугаар хуудасны доороосоо 1-11 дүгээр мөрөнд бичигдсэн Хурлын даргыг чөлөөлсөн мэтээр ярьсан гэх гэрчийн мэдүүлэг нь Ардчилсан намын гишүүн П.А-ийн сөрөг намын гишүүний хувьд эрх барьж байгаа намын доторх албан тушаалын төлөө Хурлын даргаа унагаах зорилгыг дэмжих нь өөрийнхөө намд хэрэгтэй гэдэг байр суурьнаас өмнөх ээлжит хуралдаанууд дээр сөрөг хүчний байр суурьнаас хэлж байсны адил хэлсэн үгийг доороосоо 11 дэх мөрөнд “Хурлын нэр бүхий төлөөлөгчид 12” гэж олон тоон дээр хамаатуулан олон хүн ярьсан мэтээр худал бичжээ.

7. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 18 дугаар хуудасны дээрээсээ 10-18 дахь мөрөнд нэхэмжлэгчийг хурлын даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөх хүсэл зорилготой байсан талаар тайлбар, гэрчийн ... П.Г-ыг нэр дэвшүүлсэн тохиолдолд дэмжих байсан гэх мэдүүлэг, нэр дэвшүүлэх талаар төлөөлөгчид болон намын бүлэг үгүйсгээгүй байхад, дээрх хуралдаан хууль бус үйл ажиллагааны улмаас ... сонгох сонгогдох эрхээ хэрэгжүүлж, хурлын даргын албан тушаалд нэр дэвшүүлэн өрсөлдөх боломжийг хязгаарласан ... улмаас нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй гэжээ.

Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Х-ыг ажлаас чөлөөлсөн тохиолдолд хурлын дараагийн даргад хэнийг дэвшүүлэх талаар намын бүлэг дээр огт яригдаагүй бөгөөд шүүх хуралдаан дээр ч гэрчүүд дараагийн хурлын даргын асуудлаар бүлэг дээр огт яригдаагүй гэдгийг мэдүүлсээр байтал П.Г-ыг нэр дэвшүүлсэн тохиолдолд дэмжих байсан гэх мэдүүлэг гэж огт худал зүйлийг үндэслэх хэсэгт оруулж нэхэмжлэгч өрсөлдөх эрхийг хязгаарласан юм шиг худал бичиж нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул гэж яригдаагүй асуудлыг яригдсан мэтээр бичсэн нь нэхэмжлэл гаргах эрхтэй болгох гэсэн санаа гэж ойлгогдож байна.

Харин бүлгийн дарга Ш.Ё-ыг гэрчээр дуудаж мэдүүлэг авах саналыг хэн ч гаргаагүй байхад анхан шатны шүүхээс дуудаж П.Г өрсөлдөх байсан уу гэсэн асуулт асуухад өрсөлдөх байсан байж магадгүй гэж хэлсэн нь намын бүлгийн байр суурь биш хувь хүний хувьд хэлсэн үг гэж бодож байна. Намын бүлэг дээр яригдаагүй асуудлыг бүлгийн байр суурь мэтээр ярих эрх бүлгийн дарга Ш.Ё-д байхгүй, Ш.Ё бүлгийн байр суурь гэж хэлээгүй байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт хувь хүний хэлсэн үгийг зориуд оруулсан нь ямар зорилготойг ойлгохгүй байна.

Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд П.Г-ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дараагийн даргад нэр дэвшүүлэх талаар намын бүлэг болон ээлжит хуралдааны бүхий л шатанд яригдаагүй тул сонгох сонгогдох эрх нь зөрчигдөөгүй учраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн зүйл байхгүй нь гэрчүүд болон намын бүлгийн байр суурьнаас харагдаж байгаа нь нэхэмжлэл гаргах эрхгүйг харуулж байна.

Энэ бодит байдал нотлох баримтыг үндэслэн хариуцагч П.М-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Я.Н миний гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Л.Х шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан байна гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Үүнд:

1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч П.Г нь Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Х, хуралдаан даргалагч П.М, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тус бүр хариуцагчаар татсан юм. Гэтэл нэхэмжлэгч П.Г нь нэхэмжлэлээсээ татгалзах буюу өөрчлөх хүсэлт гаргаагүй байхад анхан шатны шүүхийн шүүгч Б.О 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр захирамж гарган Л.Х намайг гуравдагч этгээдээр татсан юм. Үүний дараа нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 17 ны өдөр шүүхэд гаргасан “нэхэмжлэлийн шаардлага тодруулах тайлбар” гаргахдаа гуравдагч этгээдээр татахыг зөвшөөрсөн байдаг.

Энэ нь нэхэмжлэгчийн зүгээс Л.Х намайг хариуцагчаар татсаныг анхан шатны шүүх үндэслэлгүй гэж үзээд гуравдагч этгээд болгож шийдвэрлэж байгаа бол Л.Х-ыг хариуцагчаар татсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан шийдвэрийг шүүхээс гаргах ёстой байсан гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 15 дугаар хуудасны 24-32 дугаар мөрөнд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... тогтоолын төслийг уншиж танилцуулан “алх цохиж баталгаажуулсан” хэдий ч даргалагч П.М-ийн  гарын үсэг бүхий тогтоол нь одоо хүртэл албажиж гаргаагүй байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг хэдий ч ...” гэж дурджээ.

Хариуцагчид болон гуравдагч этгээдийн зүгээс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаанаас ямар ч тогтоол гараагүй болохыг байнга нотолж байсан бөгөөд тогтоол гарсан тухай хүлээн зөвшөөрсөн ямар ч зүйл байхгүй болно.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаан дээр хуралдаан даргалагч урьдчилан тараасан “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай “Тогтоолын төсөл”-ийг бүхэлд нь уншиж танилцуулан санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар уг тогтоолын төслийг дэмжээгүй тул тогтоол батлагдаагүй болохыг хуралдаан даргалагч хуралдаанд мэдэгдэж алх цохисноор уг асуудал дэгийн дагуу эцэслэн шийдэгдсэн юм. Энэ нь мөн хурлын тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, хурлын дүрс бичлэгийн СD болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр нотлогдож байгаа.

3. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоолыг бичгээр гаргаж албажуулахыг хариуцагчид даалгасан шийдвэр гаргасаныг зөвшөөрөхгүй байгаа тухайд:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд тогтоолыг олонхийн саналаар шийдвэрлэж, алх цохисноор хүчин төгөлдөр эцсийн шийдвэр болдог билээ.

Мөн хурлын дарга буюу хуралдаан даргалагч нь тогтоолын төслийг бүхэлд нь болон заалт нэг бүрээр хэлэлцүүлэн саналыг илээр хурааж батлуулдаг дэгтэй билээ. Энэ тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 8.1, 8.2-т тодорхой заасан байгаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар хуралдаан дээр миний чөлөөлөгдөх өргөдлийг хуралдаан даргалагч нь хүлээж авсны дараа ямар ч тогтоолын төслийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаанд хуралдаан даргалагч танилцуулаагүй бөгөөд өмнө тараагдсан тогтоолын төсөл дээр ч ямар нэгэн санал хураалт явагдаагүй юм. Энэ нь хурлын тэмдэглэл болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр нотлогдож байгаа. Иймд хуралдаанд огт танилцуулаагүй санал хураалт явуулаагүй тогтоолыг хуралдаан даргалагч албажуулах ямар ч боломжгүй юм. Энэ нь аливаа асуудлыг хуралдаанаар хэлэлцэж олонхийн зарчмаар шийдвэрлэх Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын зарчимд харшлах бөгөөд мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөөр хэлэлцүүлээгүй санал хураалгаагүй асуудлыг хуралдаан даргалагч шууд албажуулан баталгаажуулах нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрх, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг зөрчих юм.

Ийм үндэслэлээр хуралдаанд огт танилцуулаагүй санал хураалт явуулаагүй тогтоолыг хуралдаан даргалагч албажуулах ямар ч боломжгүй юм.

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрхийн тухайд:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч П.Г нь уг хэрэгт нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдгийг хэргийн хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс анхан шатны шүүхэд тайлбарласан боловч нэхэмжлэгч “сонгогдох эрх нь зөрчигдөж байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэх дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэх харилцааг зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргаж буй нэхэмжлэл буюу иргэдийн Төлөөлөгчдийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас гаргаагүй нь түүнд иргэнийх нь хувьд ямар нэгэн шууд үр дагавар үүсгэж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсхүл зөрчиж болзошгүй байдал үүсгээгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хурал нь тодорхой сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэж, асуудлаа олонхийн зарчмаар санал хураалтаар шийдвэрлэх журамтай бөгөөд Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурын хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд хурлын даргаа үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэсэн нь иргэн эрх зүйн байдалд нь өөрчлөлт оруулах үйлчлэлгүй юм.

Нэхэмжлэгч П.Г нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийнхөө хувьд нэхэмжлэл гаргасан болох нь түүний нэхэмжлэлээс харагдаж байна. Төлөөлөгч П.Г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар сарын 14, 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаануудад тус тус оролцож саналаа өгсөн болох нь 12 дугаар хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх бөгөөд хурлыг бүрдүүлдэг төлөөлөгчийн хувьд эрх зүйн хувьд нэг этгээдэд тооцогдож, эрх зүйн харилцаанд тус тусдаа бус нэг оролцогч болж оролцох этгээдийн гомдлоор захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэх боломжгүй юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Х-ыг чөлөөлөөгүйн улмаас төлөөлөгч нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож Захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хурлын ээлжит 12 дугаар хуралдаан даргалагч П.М-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Насандэлгэр, гуравдагч этгээд Л.Х нарын гаргасан гомдлын дагуу бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Г нь “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит 12 дугаар хуралдааны шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, бичгээр гаргаж албажуулахыг хариуцагчид даалгах, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үргэлжлэн хуралдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны үйл ажиллагаа ... болон хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн төдийгүй болсон үйл баримтын талаар зөв дүгнэсэн байна.

Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдааныг, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минутад хуралдуулахаар товлон зарлаж, “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх, сонгох тухай” зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.

Үүний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Засаг даргын Хурлын танхимд ирвэл зохих 35 төлөөлөгчөөс 31 төлөөлөгч оролцсоноор 88.5 хувийн ирцтэйгээр эхэлж ... хуралдааныг аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч П.М удирдаж, тухайн хуралдаанд Зохион байгуулалтын асуудал хэлэлцэхтэй холбогдуулан, Хурлын дарга Л.Х нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасны дагуу, ... үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2 асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, ... хэлэлцэж буй асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, ... нэр бүхий төлөөлөгчид Хурлын даргаас ... ийм хариуцлагатай цаг мөчид үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж хариуцлагаас зугтаж байгаа шалтгаан, ... намын дотоод асуудал хэдий ч ийм хариуцлагатай цаг үед өвөлжилтийн бэлтгэл, үндсэн чиглэл яригдах ёстой агуулга бүхий ... асуулт тавьж санал гаргасны дагуу, Хурлын дарга Л.Х нь энэ албан тушаал нь улс төрийн албан тушаал, Монгол Ардын Намын бүлэг дээр ярилцаад чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн учраас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх, Монгол Ардын Намын бүлгийн дарга ... энэ асуудлыг олонхийн бүлгээр ярилцаж олонхийн саналыг харгалзан шийдэлд хүрсэн, цаашид ийм асуудал олон гарахгүй талаар тус тус санал гарган тайлбарлаж, ... тухайн Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг Хурлын Төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, ... хуралдааны CD бичлэг зэргээр нотлогджээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Давж заалдах гомдолд “өргөдлийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэсэн” гэж тайлбарлаад “Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх” асуудлыг огт шийдээгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд “өргөдлийг хүлээн авах” эсэхийг шийдвэрлэх тухай зохицуулалт огт байхгүйн дээр тухайн өдрийн хуралдааны бичлэгээс үзэхэд чөлөөлөгдөх хүсэлтийг нь шийдвэрлээд чөлөөлсөн, дараагийн хуралдаанаар шинэ даргын асуудлыг хэлэлцэнэ гэсэн байдлаар тухайн хуралдааныг завсарлуулсан болох нь тогтоогдож байна. Иймд тухайн өдрийн хуралдаанаар хуульд байхгүй “өргөдлийг хүлээн авах эсэх”-ийг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй.

Давж заалдах гомдолд мөн “Л.Х-ыг ажлаас чөлөөлөх тухай тогтоолын төслийг албажуулаагүй, ийм тогтоол гараагүй” гэсэн үйл баримтыг дурдаж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргаж ...олонхийн саналаар батална” гэж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны дэгийн 8 дугаар зүйлийн 8.1-д  “...хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана” гэж заажээ. Ийнхүү заасан байхад  тогтоолыг бичгийн хэлбэрээр нь албажуулж гаргаагүй байгаа нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын буруу юм. Энэ нь өөрийн баталсан дэгээ төдийгүй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг бүхэлд нь зөрчиж байна. Хууль бус үйлдлээрээ хариуцагч өөртөө давуу байдал үүсгэх ёсгүй. Чухам ийм учраас, Л.Х-ыг чөлөөлсөн тогтоолоо бичгээр гаргахгүй байгаа учраас нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага гаргаад, түүнийг нь анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн шийдвэрийг бичгээр гаргаж, албажуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг буруутгах үндэслэлгүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурна” гэж заасан. Энэ заалтыг үндэслэж  хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна. Бодит байдал дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан даргалагч нь ... тогтоолын төслийг уншиж танилцуулан алх цохиж баталгаажуулсан гэж үзэхээр байна. Гагцхүү бичгээр гараагүй, гарын үсэг зурагдаагүй тул шүүх дээрх үйл ажиллагааг хийхийг даалгаж шийдвэрлэж байгаа болно.

Тухайн өдрийн хуралдаанд Л.Х өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ уншиж сонсгосон, чухамхүү тэр асуудлыг нь хэлэлцэхээр анхнаасаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан товлон зарлагдсан, хуралдаан болсон, тухайн үед Л.Х өөрөө болон хуралдаан даргалсан П.М, бусад төлөөлөгч нар ч Л.Х-ыг өөрийн хүсэлтээр чөлөөлсөн, дараагийн хуралдаанд шинэ дарга сонгох юм байна гэдгээ бүгд ойлгоод тарсан байна.

Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд “2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үргэлжлэн хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаан дээр хуралдаан даргалагч урьдчилан тараасан “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төсөл”-ийг бүхэлд нь уншиж танилцуулан санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар уг тогтоолын төслийг дэмжээгүй тул тогтоол батлагдаагүй болохыг хуралдаан даргалагч хуралдаанд мэдэгдэж алх цохисноор уг асуудал дэгийн дагуу эцэслэн шийдэгдсэн юм” гэж дурдсаныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь уг хуралдаанд нэгэнт шийдвэрлэсэн асуудлыг дахин шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзээд төлөөлөгч нар гар өргөөгүй, нэг ёсондоо санал хураалтад хэн ч оролцоогүй байгааг уг тогтоолыг 100 хувийн саналаар дэмжээгүй гэж дүгнэх боломжгүй.

Хариуцагч П.М-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н, гуравдагч этгээд Л.Х нараас “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж, “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэж тус тус гомдол гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...” нэхэмжлэл гаргах эрхтэй талаар тусгасан. Маргаан бүхий захиргааны акт, эс үйлдлийн улмаас иргэн иргэний хувьд эдлэх субъектив эрх хөндөгдөөгүй ... гэж давж заалдах гомдолд дурджээ. Монгол улсын иргэн П.Г нь “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч”-ээр ажилладаг ажээ. Энэхүү маргаантай асуудал шийдэгдсэнээр тэрээр “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга”-ын албан тушаалд өрсөлдөх хүсэлт эрмэлзэлтэй байсан болох нь түүний гаргасан нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. Сонгох болон сонгогдох нь Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон эрх юм. Энэхүү эрх нь зөрчигдөж нэр дэмжиж чадахгүй, өрсөлдөж чадахгүй байгаа тохиолдолд тэрээр нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо “...2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр захирамж гарган Л.Х намайг гуравдагч этгээдээр татсан юм. Үүний дараа нэхэмжлэгч нь 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан “нэхэмжлэлийн шаардлага тодруулах тайлбар” гаргахдаа гуравдагч этгээдээр татахыг зөвшөөрсөн байдаг гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 болон 22 дугаар зүйлд хэргийн оролцогч, тэр дундаа гуравдагч этгээдийн талаар заасан. Энэхүү хэргийн тухайд өмнөх дарга болох Л.Х нь гуравдагч этгээдээр оролцсон нь үндэслэлтэй. Учир нь хариуцагч гэж нэхэмжлэлийн шаардлага чиглэж байгаа, түүнд холбогдуулан, түүний гаргасан захиргааны үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гарсан байдаг. Гэтэл энэхүү хэргийн тухайд Л.Х-той холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гараагүй байна. Мөн шүүх захиргааны хэрэг үүсгэхдээ Л.Х-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгээгүй байна. Иймд энэхүү хэргийг шийдвэрлэх нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй гэж үзээд шүүхээс гуравдагч этгээдээр татсан нь зөв болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон