| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/00575/и |
| Дугаар | 681 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 681
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлгий 5 гудамж, 69 тоот хаягт оршин суух Гоо овогт Рагчаагийн Доржханд /рд:ВС78041302/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Архустай гудамж, 60 тоот хаягт оршин суух Хошууд овогт Яринпилийн Жаргалхүү /рд:ЦД57020874/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 3,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Доржханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Доржханд нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 3 сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 2016 оны 6 сарын 05-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Я.Жаргалхүү нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлдэгч Я.Жаргалхүү нь зээлийн хүүнд дансаар болон бэлнээр нийт 600,000 төгрөгийг өгсөн байгаа. Одоо үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү болох 600,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Доржханд нь хариуцагч Я.Жаргалхүүд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 600,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2016 оны 8 сарын 29-ний өдөр гардуулж, 2016 оны 9 сарын 12-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэйг мэдэгдсэн боловч хариуцагч Я.Жаргалхүү нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй тул 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй бөгөөд түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг нотлох баримтын хамт гаргаагүй учир мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Талууд 2016 оны 3 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Я.Жаргалхүү зээлдүүлэгч Р.Доржхандаас 3,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10%-ийн хүүтэйтээр зээлж авсан /хх-2х/ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна.
Иймд нэхэмжлэгч Р.Доржханд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй ба хариуцагч Я.Жаргалхүү нь гэрээгээр тохирсон мөнгийг буцаан өгөх үүрэгтэй байна.
Зээлдэгч Я.Жаргалхүү нь зээлийн гэрээний хугацаанд нийт 900,000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэйгээс 600,000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх тул 2016 оны 3 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 300,000 төгрөг, нийт 3,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан хугацаанд нэхэмжлэгч нь хүү шаардах эрхтэй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссанаар зээлийн хүү авах эрхээ алдана.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийн хүүг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР