Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 476

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-ын

Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн /РД:/-д холбогдуулан

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.*******, хариуцагч П., нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Би П.тай 2010 онд анх танилцаад хамт амьдарч байгаад -ны өдөр рүү ийг төрүүлсэн. Тухайн үед бид гэрлэлтээ батлуулаагүй байсан ч хүүгээ эцгээр нь овоглосон. П.  хүүгээ төрсний дараа долоон сартайгаас нь эхэлж ааш зангаа хувиргаж өөр хүнтэй болсон. Одоо бид тус тусдаа амьдардаг. Иймд П.ыг хүү ийн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч П. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Би   хүү   ийн   төрсөн   эцэг  гэдэгт маргах зүйлгүй, мөн хүүхэддээ тэтгэлэг төлнө гэв.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* хариуцагч П.ад холбогдуулан хүүхдийн эцгийг тогтоолгож,  тэтгэлэг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч П. 2010 оноос хойш нэхэмжлэгч М.*******тай эр эмийн харьцаатай байсан, тэдний дундаас нь -ны өдөр хүү төрсөн үйл баримтын талаар маргалгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

-ны өдөр төрсөн хүү эцэг П.аар овоглож гэрчилгээ авсан /хх-3/ байхад нэхэмжлэгч энэ асуудлаар шүүхэд хандсан үндэслэлээ “Хүүгээ төрөөд 6 сар болмогц яваад одоо хүртэл хүүхэдтэйгээ нэг ч уулзаагүй болохоор хүүдээ чиний эцэг энэ хүн шүү гэдгийг баримтаар нотлох зорилготой” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримт /хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-3//, зохигчдын тайлбараар хүүхдийг захиргааны журмаар тогтоож төрсний гэрчилгээ авсан байгаа хэдий ч шүүхийн шийдвэрээр эцгийг тогтооход нэг үйл баримтаар давхардуулж шийдвэр гаргахыг хориглосон заалт хуульд байхгүй учраас шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзээд -ны өдөр төрсөн хүү Х.ийн биологийн эцэг П. болохыг тогтоож,  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар эцэг П.аас сар бүр тэтгэлэг гаргуулж хүү ийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Хүүхдийн тэтгэлэг гаргуулсан үндэслэл нь:

1. Хариуцагч П. шаардлагад маргаагүй.

2. Нэхэмжлэгч М.*******, хариуцагч П. нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг тул зохигчид хүү ийг асран хамгаалах, тэжээн тэтгэхэд адил оролцох ёстой. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2-т “...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх”, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх насанд хүрээгүй ...хүүхдээ тэжээн тэтгэх, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-т  “хүүхдийн наад захын хэрэгцээт зүйлээр хангах”  гэж заасны дагуу эцэг П. хүүхдээс тусдаа амьдарч байгаа ч гэсэн дээрх үүрэг хэвээр үргэлжилнэ.

Иймд М.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

Хариуцагч П.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж байгаатай холбогдуулан түүний нэг жилд төлбөл зохих тэтгэлэгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж 31.248 /гучин нэгэн мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119, 133 дугаар зүйлийн 133.1.1. дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7.-д зааснаар -ны өдөр төрсөн хүү ийн биологийн эцэг ******* овгийн *******гийн мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан -ны  өдөр төрсөн хүү ийг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан хүү ийг  11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ******* овгийн *******гийн аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч П.аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод оруулж хариуцагч П.аас 70.200 /далан мянга хоёр зуу/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1., 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч П.аас 31.248 /гучин нэгэн мянга хоёр зуун дөчин найм/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны  журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                               Л.ЭНХБИЛЭГ