Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 840

 

 

 

 

 

 

    2019          09         04                                      2019/ШЦТ/757

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: А.Марал,

            Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Б д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1819003080169 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Б , урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч С.Б нь үргэлжилсэн үйлдлээр “...Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө...” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Дорноговь аймгийн Сайншанд ..........тоотод оршин суух иргэн Б.Б аас 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 13 дугаар хороо “Өргөө-1 кино театр”-ын замын эсрэг талын Хаан банкны салбарт байрлах Экспресс банкны АТМ-р дамжуулан 2.500.000 төгрөгийг дансаар,

- “...Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө...” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Дорноговь аймгийн Сайншанд суманд оршин суух иргэн О.Г , Э.А нараас 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Өргөө-1 кино театр”-ын замын эсрэг талын Хаан банкны салбарт байрлах Экспресс банкны АТМ-р дамжуулан 3.000.000 төгрөгийг дансаар,

- 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөгжил хотхон”-ы гадна иргэн Э.З т “...Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө...” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1.600.000 төгрөгийг бэлнээр тус тус залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч С.Б ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Б ын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай найз З  гэдэг залуу над руу утсаар яриад “Солонгос улс руу гаргадаг найдвартай хүн байна” гэж хэлсэн. Тэгээд би З аас утсаар залгаж асуухад “Найдвартай хүн байгаа, саяхан Солонгос руу явчихаад ирсэн виз гарахаас өмнө 500.000 төгрөг, визээ гаргачихаад 2.500.000 төгрөг нийтдээ 3.000.000 төгрөг өгөөд Солонгос улсын виз гарч байгаа” гэж хэлсэн. Тэгээд би бичиг баримтаа цуглуулаад 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот руу очиж З т бичиг баримтаа өгчихөөд Б гэх хүний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Б гэх хүний 86100611 дугаарыг авсан. Түүнээс хойш Б гэх залуу руу утсаар холбогдоход “болж байна, бүтэж байна түр хүлээж байгаарай” гэж хэлээд байсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Б гэх залуу өөрийнхөө утсаар над руу залгаад “Элчин дээрх материал чинь болчихсон, 1.000.000 төгрөг хэрэгтэй байна өгчих” гэж хэлсэн. Тэгээд би тэр 1.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Тэр үедээ 14 хоногийн дотор гарна гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр над руу Б залгаад “Одоо материалыг чинь өгч байна үлдсэн мөнгөө өгчих, хэрэг болоод байна” гэж хэлэхээр нь 1.000.000 төгрөг бас явуулсан. Тэгээд би хааяа залгаж асуухад “материалыг чинь хөөцөлдөж байна, гүйгээд л байна” гэж хэлээд байдаг байсан. Тэгээд 10 дугаар сарын 04-нд З  гэх танил руу маань залгаад “та хэд визнийхээ материалыг шуудангаар авчих, шуудангийн хаягаа өгчих” гэж хэлээд бид нараас шуудангийн хаяг авсан. Тэр үеэс алга болж байгаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны хавьцаа Г гэх танил руу маань залгаад ирж бичиг баримтаа аваарай гэж хэлсэн. Бид нарын бичиг баримтыг Төмөр замын ТҮЦ-нд орхиод явчихсан байсан. Миний мэдэхээр Г гэх танил маань, найз З  нар Б д мөнгө өгч залилуулсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 11-12/,

            Хохирогч Э.А ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б гэх хүнтэй уулзаж ярилцахад найдвартай богино хугацаанд Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хэлсний дагуу холбогдох материалаа өгсөн. Үүнээс хойш 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Б гэх хүн миний 91923335 дугаар руу 86100611 дугаараас залгаад би виз хөөцөлдөөд хүнтэй уулзаж байна, яаралтай эхний ээлжинд миний Хаан банкны 5057433261 дугаартай дансанд 500.000 төгрөг шилжүүлчих гэсний дагуу банкны 5057433261 дугаартай дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Б ярихгүй байж байгаад 2018 оны 8 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчимд над руу залгаад Солонгос улсын виз бүтчихсэн О.Г  та хоёр үлдэгдэл 2.000.000 төгрөгөө өгчих гэж хэлэхээр нь хүнээс мөнгө авч байгаад маргааш банк онгойхоор шилжүүлье гэж хэлсэн. Маргааш нь буюу 2018 оны 8 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн орчимд Б ий Хаан банкны 5057433261 дугаарын данс руу Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас банк хооронд гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн. Би нийт Б ий данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн. ...надад нийт учирсан 2.500.000 төгрөгийг Б гэх хүн барагдуулж дууссан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 129-131/,

            Хохирогч О.Г ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн баз хүргэн болох Э.А тай 2019 оны 7 дугаар сарын 22-ны орой Улаанбаатар хот руу хувийн автомашинаар явсан. Маргааш нь буюу 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот дотор явж байхад З  миний утас болох 99672469 дугаар руу залгаад эхний ээлжинд өгөх 500.000 төгрөгөө өгчих гэсний дагуу З ын Хаан банкны данс руу би мобайл банкаар 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 12 цагийн орчимд З  200.000 төгрөг болсон гэж хэлэхээр нь за тэгвэл Э.А ын шилжүүлэх гэж байсан 500.000 төгрөгийг шилжүүлэхээ болилоо миний шилжүүлсэн мөнгөнөөс бид хоёрын эхний ээлжийн мөнгийг суутгачих гэж хэлсэн. 13 цагийн орчимд Улаанбаатар хотын 3, 4 дүгээр хорооллын “Ахуй үйлчилгээ”-ний буудлын урд талын цэнхэр 9 давхар байрны ойролцоо З , Б гэх 2 залуутай уулзсан. Тэгээд Б гэх залуу бичиг баримтыг аваад бүх бүрдүүлэх материалаа бүрдүүлнэ. 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэхэд Солонгос улс руу нисэх болно тэр болтол хүлээж байгаарай, виз гарсаны дараа үлдэгдэл 2.500.000 төгрөг авна гэсэн. Тэгээд Э.А  бид хоёр холбогдох бичиг баримтаа өгөөд салсан. 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Б 86100611 дугаарын утаснаас залгаад “300.000 төгрөг бичиг баримт бүрдүүлэхэд шаардлагатай байна” гэж хэлэхээр нь өөрийн Хаан банкны 5379005343 дугаарын данснаас Б ий өгсөн эмэгтэй хүний данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш би Б рүү залгаж визний талаар асуухад хөөцөлдөж байна болно, бүтнэ гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Б над руу залгаад Солонгос Улсаас визний урилга ирчихлээ 2018 оны 8 дугаар сарын сүүлээр бүх ажил бүтээд хэдүүлээ Солонгос улс руу явах нь байна шүү гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед Б залгаад виз гаргаж өгсөн Элчингийн хүн маань та хэдийн виз гарчихаад байхад яагаад мөнгө төгрөг өгөхгүй байгаа юм бэ гэж байна гэж над руу хэлсэн. Тэгэхээр нь би баз хүргэн болох Э.А  руу яриад мөнгө зохицуулах арга байна уу гэсэн чинь манай хүргэн Б ий Хаан банкны данс руу нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 09 цаг орчимд 2.000.000 төгрөг шилжүүлсэн. ...2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр буюу Солонгос улс руу ниснэ гэж хэлсэн өдөр нь би Б рүү утсаар залгаад юу болсон бэ гэж асуухад Солонгос явах өдөр 7 хоногоор хойшилсон гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр би дахиж Б рүү залгаад юу болсон талаар асуухад 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нисэхээр болсон гэснээ Элчингийн хүн мөнгө нэхээд байна та хоёр 2.000.000 төгрөг өгчих гэхээр нь би өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгээд 7 хоногт 1 удаа асуухад материалыг чинь хөөцөлдөж байна, гүйгээд л байна гэж хэлдэг байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 15-ны хавьцаа над руу яриад ирж бичиг баримтаа аваарай гээд бид нарын бичиг баримтыг Төмөр замын ТҮЦ-нд орхиод явчихсан байсан....Би Б гэх хүнд нийтдээ 730.000 төгрөг өгсөн. Эхлээд 430.000 төгрөгийг З ын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь 300.000 төгрөгийг нэг эмэгтэй хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 139-140/,

            Хохирогч Э.З ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын дундуур байх Б “надад манай ээж Солонгос улсын виз гаргадаг” гэж хэлсэн. Тэр үед би Б д “манай найз виз гаргуулах гэж байгаа, би бас гаргуулах санаатай байгаа” гэж хэлсэн чинь Б “виз гаргаж чадна, нэг мөсөн 4-5 хүнийхийг гаргаад өгье, 1 хүний 2.500.000 төгрөг өгөөрэй” гэж хэлсэн. 2018 оны 7 дугаар сарын 23-ныөдөр С.Б д Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Хөгжил хотхон”-нд түрээсэлж байгаа байрных нь гадна очиж урьдчилгаа гэж хүний 150.000 төгрөг гээд Шандад байдаг найз Г , Б , Г ийн хүргэнийх гээд нийт 600.000 төгрөгийг бичиг баримтын хамт өгсөн. 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Б манай гэрийн гадна надаас 600.000 төгрөг, дараа нь хэд хоногийн дараа 1.000.000 төгрөг бэлнээр авсан. Ингээд Б тэй холбоо барих үед “удахгүй бүтнэ, виз чинь гарчихсан, шуудангаар очно” гэж хэлж байсан. Тэгсэн 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш сураг чимээгүй, сураггүй болсон. Надтай хамт виз гаргуулах гэж байсан Г , Б  нар С.Б д дансаар мөнгө шилжүүлсэн байсан. Б бид нарт виз гаргаж өгч чадахгүй байж худал хэлж миний мөнгийг залилж авсан болох нь тодорхой байна. Б д хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг хх 2-н 49/,

            Яллагдагч С.Б ий гэрчээр мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны намар шиг санагдаж байна 8 сар хавьцаа байсан. Би өөрийн найз З аас эхлээд 1.000.000 төгрөг дараа нь 500.000 билүү 600.000 төгрөгийг авсан. Мөнгө авах болсон шалтгаан гэвэл БНСУ-руу гаргаж өгч чадна гэж өөрөө бодож авсан юм. 1.600.000 төгрөг авахаас өмнө З ын найзууд болох Г , Б , Г ийн хамаатан гэх Э.А  нараас нийт 5.500.000 орчим төгрөгийг мөн БНСУ-руу виз гаргаж өгнө гэж авсан байсан. Би тээвэр зуучийн компаниуд зараас харж байгаад өөрөө явуулж чадна гэж бодож байсан. Нилээд хэдэн хүн цуглуулаад дундаас нь өөрийнхөө зардлыг олоод үнэгүй явчихаж болох байх гэж бодож байсан. Гэтэл дээрх хүмүүсийг явуулж чадаагүй. Уг хүмүүсийн өгсөн мөнгөөр нь 20-30 хувиар нь шоудаж ууж идээд дуусгасан. Үлдсэн мөнгө нь надад бэлнээр байсан. Энэ хүмүүс цагдаад өргөдөл гаргахаар нь мөнгөө төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 45-46/,

            Яллагдагчаар С.Б ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож байна. Хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 73-74/,

            Хохирогч нарын өргөдөл /хх 1-н 2-3, 121-122, 2-н 41/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-н 4-6, 32-119, 165-166, 170-233/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 1-н 235, 2-н 31/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 14-20, 57-69/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч С.Б нь үргэлжилсэн үйлдлээр “...Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө...” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Дорноговь аймгийн Сайншанд 1 дүгээр баг, Аюушийн 5-4 тоотод оршин суух иргэн Б.Б аас 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 13 дугаар хороо “Өргөө-1 кино театр”-ын замын эсрэг талын Хаан банкны салбарт байрлах Экспресс банкны АТМ-р дамжуулан 2.500.000 төгрөгийг дансаар,

- “...Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө...” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Дорноговь аймгийн Сайншанд суманд оршин суух иргэн О.Г , Э.А нараас 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрүүдэд өдрүүдэд Баянгол дүүргийн 13 дугаар хороо “Өргөө-1 кино театр”-ын замын эсрэг талын Хаан банкны салбарт байрлах Экспресс банкны АТМ-р дамжуулан 3.000.000 төгрөгийг дансаар,

- 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөгжил хотхон”-ны гадна иргэн Э.З т “...Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө...” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1.600.000 төгрөгийг бэлнээр тус тус залилан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,      хохирогч Б.Б ын: “...2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот руу очиж З т бичиг баримтаа өгчихөөд Б гэх хүний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Б гэх хүний 86100611 дугаарыг авсан. Түүнээс хойш Б гэх залуу руу утсаар холбогдоход “Болж байна, бүтэж байна түр хүлээж байгаарай” гэж хэлээд байсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Б гэх залуу өөрийнхөө утсаар над руу залгаад “Элчин дээрх материал чинь болчихсон 1.000.000 төгрөг хэрэгтэй байна өгчих” гэж хэлсэн. Тэгээд би тэр 1.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Тэр үедээ 14 хоногийн дотор гарна гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр над руу Б залгаад “Одоо материалыг чинь өгч байна үлдсэн мөнгөө өгчих, хэрэг болоод байна” гэж хэлэхээр нь 1.000.000 төгрөг бас явуулсан. Тэгээд би хааяа залгаж асуухад “материалыг чинь хөөцөлдөж байна, гүйгээд л байна” гэж хэлээд байдаг байсан. Тэгээд 10 дугаар сарын 04-нд З  гэх танил руу маань залгаад “Та хэд визнийхээ материалыг шуудангаар авчих, шуудангийн хаягаа өгчих” гэж хэлээд бид нараас шуудангийн хаяг авсан. Тэр үеэс алга болж байгаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны хавьцаа Г гэх танил руу маань залгаад ирж бичиг баримтаа аваарай гэж хэлсэн. Бид нарын бичиг баримтыг Төмөр замын ТҮЦ-нд орхиод явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 11-12/, хохирогч Э.А ын: “...Би Б гэх хүнтэй уулзаж ярилцахад найдвартай богино хугацаанд Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хэлсний дагуу холбогдох материалаа өгсөн. Үүнээс хойш 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Б гэх хүн миний 91923335 дугаар руу 86100611 дугаараас залгаад би виз хөөцөлдөөд хүнтэй уулзаж байна яаралтай эхний ээлжинд миний Хаан банкны 5057433261 дугаартай дансанд 500.000 төгрөг шилжүүлчих гэсний дагуу банкны 5057433261 дугаартай дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Б ярихгүй байж байгаад 2018 оны 8 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчимд над руу залгаад Солонгос улсын виз бүтчихсэн О.Г  та хоёр үлдэгдэл 2.000.000 төгрөгөө өгчих гэж хэлэхээр нь хүнээс мөнгө авч байгаад маргааш банк онгойхоор шилжүүлье гэж хэлсэн. Маргааш нь буюу 2018 оны 8 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн орчимд Б ий Хаан банкны 5057433261 дугаарын данс руу Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас банк хооронд гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн. Би нийт Б ий данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 129-131/, хохирогч О.Г ийн: “...2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот дотор явж байхад З  миний утас болох 99672469 дугаар руу залгаад эхний ээлжинд өгөх 500.000 төгрөгөө өгчих гэсний дагуу З ын Хаан банкны данс руу би мобайл банкаар 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 12 цагийн орчимд З  200.000 төгрөг болсон гэж хэлэхээр нь за тэгвэл Э.А ын шилжүүлэх гэж байсан 500.000 төгрөгийг шилжүүлэхээ болилоо миний шилжүүлсэн мөнгөнөөс бид хоёрын эхний ээлжийн мөнгийг суутгачих гэж хэлсэн. 13 цагийн орчимд Улаанбаатар хотын 3, 4 дүгээр хорооллын “Ахуй үйлчилгээ”-ний буудлын урд талын цэнхэр 9 давхар байрны ойролцоо З , Б гэх 2 залуутай уулзсан. Тэгээд Б гэх залуу бичиг баримтыг аваад бүх бүрдүүлэх материалаа бүрдүүлнэ 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэхэд Солонгос Улс руу нисэх болно тэр болтол хүлээж байгаарай, виз гарсаны дараа үлдэгдэл 2.500.000 төгрөг авна гэсэн. Тэгээд Э.А  бид хоёр холбогдох бичиг баримтаа өгөөд салсан. 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Б 86100611 дугаарын утаснаас залгаад “300.000 төгрөг бичиг баримт бүрдүүлэхэд шаардлагатай байна” гэж хэлэхээр нь өөрийн Хаан банкны 5379005343 дугаарын данснаас Б ий өгсөн эмэгтэй хүний данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш би Б рүү залгаж визний талаар асуухад хөөцөлдөж байна болно бүтнэ гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Б над руу залгаад Солонгос Улсаас визний урилга ирчихлээ 2018 оны 8 дугаар сарын сүүлээр бүх ажил бүтээд хэдүүлээ Солонгос Улс руу явах нь байна шүү гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед Б залгаад виз гаргаж өгсөн Элчингийн хүн маань та хэдийн виз гарчихаад байхад яагаад мөнгө төгрөг өгөхгүй байгаа юм бэ гэж байна гэж над руу хэлсэн. Тэгэхээр нь би баз хүргэн болох Э.А  руу яриад мөнгө зохицуулах арга байна уу гэсэн чинь манай хүргэн Б ий Хаан банкны данс руу нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 09 цаг орчимд 2.000.000 төгрөг шилжүүлсэн. ...2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр буюу Солонгос Улс руу ниснэ гэж хэлсэн өдөр нь би Б рүү утсаар залгаад юу болсон бэ гэж асуухад Солонгос явах өдөр 7 хоногоор хойшилсон гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр би дахиж Б рүү залгаад юу болсон талаар асуухад 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нисэхээр болсон гэснээ Элчингийн хүн мөнгө нэхээд байна та хоёр 2.000.000 төгрөг өгчих гэхээр нь би өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгээд 7 хоногт 1 удаа асуухад материалыг чинь хөөцөлдөж байна, гүйгээд л байна гэж хэлдэг байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 15-ны хавьцаа над руу яриад ирж бичиг баримтаа аваарай гээд бид нарын бичиг баримтыг Төмөр Замын ТҮЦ-нд орхиод явчихсан байсан. ...Би Б гэх хүнд нийтдээ 730.000 төгрөг өгсөн. Эхлээд 430.000 төгрөгийг З ын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь 300.000 төгрөгийг нэг эмэгтэй хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 139-140/, хохирогч Э.З ын: “...2018 оны 7 дугаар сарын дундуур байх Б “надад манай ээж Солонгос Улсын виз гаргадаг” гэж хэлсэн. Тэр үед би Б д “манай найз виз гаргуулах гэж байгаа, би бас гаргуулах санаатай байгаа” гэж хэлсэн чинь Б “виз гаргаж чадна, нэг мөсөн 4-5 хүнийхийг гаргаад өгье, 1 хүний 2.500.000 төгрөг өгөөрэй” гэж хэлсэн. 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр С.Б д Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Хөгжил хотхон”-нд түрээсэлж байгаа байрных нь гадна очиж урьдчилгаа гэж хүний 150.000 төгрөг гээд Шандад байдаг найз Г , Б , Г ийн хүргэнийх гээд нийт 600.000 төгрөгийг бичиг баримтын хамт өгсөн. 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Б манай гэрийн гадна надаас 600.000 төгрөг дараа нь хэд хоногийн дараа 1.000.000 төгрөг бэлнээр авсан. Ингээд Б тэй холбоо барих үед “удахгүй бүтнэ, виз чинь гарчихсан, шуудангаар очно” гэж хэлж байсан. Тэгсэн 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш сураг чимээгүй, сураггүй болсон. Надтай хамт виз гаргуулах гэж байсан Г , Б  нар С.Б д дансаар мөнгө шилжүүлсэн байсан. Б бид нарт виз гаргаж өгч чадахгүй байж худал хэлж миний мөнгийг залилж авсан болох нь тодорхой байна...” гэсэн мэдүүлэг хх 2-н 49/, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Б ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б нь Солонгос Улсын виз гаргах болон түүнд зуучлах ямар нэгэн эрхгүй, өөрт нь ямар нэгэн боломжгүй байгааг мэдсээр байж виз гаргуулж өгнө гэж хэлэн бэлнээр болон дансаар хохирогч Б.Б аас 2.500.000 төгрөг, О.Г , Э.А нараас 3.000.000 төгрөг, Э.З аас 1.600.000 төгрөг тус тус залилан авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Түүнчлэн, Солонгос улсад зорчих визийг тухайн орны Элчин сайдын яамнаас олгодог байхад шүүгдэгч нь тухайн улсад зорчих виз гаргаж өгнө гэсэн нь анхнаасаа хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч Э.А /хх 1-н 13/, хохирогч Э.З  /хх 2-н 4-5/, хохирогч Б.Б  /хх 2-н 8-9/ нар нь шүүгдэгчээс хохирлын мөнгөө бүрэн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хохирогч О.Г  гомдол саналгүй гэж бичгээр хүсэлт тус тус шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч С.Б ийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...”, 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч С.Б ий холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Б ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч С.Б д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 1805054940690, 1819003070171 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Б ийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б ийг хорих ял оногдуулахгүйгээр, 02 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Б д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, 1805054940690, 1819003070171 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР