| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2016/00768/И |
| Дугаар | 1036 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 1036
| 2016 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 184/ШШ2016/01036 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 15-15 тоотод оршин байх “Ньюборзон” ХХК/РД-5400619/-ийн,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага Нарангийн 13 дугаар гудамж, 150а тоотод оршин суух Баянбараат овогт Зандраабалын Норовбадам/РД-ЧП-73090171/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашзэвэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Саранцэцэг нар оролцов. Хариуцагч З.Норовбадамд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашзэвэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "Нью Борзон" ХХК нь Чингэлтэй дүүрэгт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг. 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Зандраабал овогтой Норовбадам/РД-ЧП73090171/ нь өөрийн эзэмшлийн 94-40УНТ улсын дугаартай NСР580023718 арлын дугаартай Тоуоtа Ргоbох маркийн автомашиныг зээлийн болон барьцаат зээлийн гэрээ байгуулж, манай байгууллагаас 3 сарын хугацаатайгаар 2.500.000 төгрөгийг автомашинаа унахаар зээл авсан. Дээрх хугацаанд нийт 2 удаагийн хүү төлөлт хийсэн боловч үндсэн зээлээ төлөөгүй ба 2015 оны 10 дугаар сард эрэн сурвалжлуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Үүнээс хойш холбоо барьж уулзан хүсэлтээ татчих би өр төлбөрөө барагдуулна гэж хэлээд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөлгүй янз бүрийн шалтгаан хэлээд бид нарын мөнгийг өгөхгүй байна. Иймд үндсэн зээлд 2.500.000 төгрөг, зээлийн хүү 750.000 төгрөг, алданги 1.250.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг З.Норовбадамаас гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: З.Норовбадам нь анх манай ломбардаас 2015 оны 01 дүгээр сарын 05-ний өдрөөс 3 сарын хугацаатай 2.500.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй зээлсэн. Авсан зээлээс 2 сарын хүүг төлсөн. 1 сарын хүү 175.000 төгрөг болж байгаа. Түүнээс хойш 18
сарын хугацаанд зээлийн өр болон хүүгээ ч төлөөгүй. Удаа дараа гэрт нь очиж уулзсан. Үүнээс өмнө шүүхэд нэг удаа өгсөн. Улмаар тохиролцоод шүүхээс нэхэмжлэлээ татан авсан. Тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөхгүй байсан учраас дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд З.Норовбадамаас үндсэн зээл 2.500.000 төгрөг, 18 сарын алдангийг бодоход 3.150.000 төгрөг болсон боловч 1.250.000 төгрөг, хүү 750.000 төгрөг болж байгаа нийт 4.500.000 төгрөгийг Норовбадамаас нэхэмжилж байна. Өөрсдөө тохиролцоод хугацаандаа мөнгөө төлөөгүй учраас дахин эвлэрэх асуудал байхгүй гэв. Зээлийн төлөлтөөс 175.000 төгрөгийг хоёр удаа төлсөн гэв. Мөн дараа нь өвөл 300.000 төгрөгийг компанийн данс руу шилжүүлсэн байсан. Яг он сарыг нь сайн мэдэхгүй байна гэв.
Хариуцагч З.Норовбадам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 2015 онд “Ньюборзон” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас Тоёота Пробокс маркийн машинаа барьцаалан 2.500.000 төгрөгийг зээлсэн. Миний бие нь эхний 3 сар төлж байтал аав ээж 2 минь элэгний хорт хавдар тусан гэнэт муудсаны улмаас би санхүүгийн боломжгүй болж аав ээжээ эдгээх зорилгоор үнэтэй эмчилгээ хийлгэж байгаад ээж маань 2016 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр, аав минь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. Миний бие нь үнэхээр санхүүгийн боломжгүй болсноо нэхэмжлэгч н.Болдод хэлээд уг машиныг өрөндөө өгье гэсэн боловч зөвшөөрсөнгүй. Иймээс би энэ хүнээс мөнгө авсан нь үнэн, төлөх ёстой учир уг хүн нь миний зээлсэн өрийг хүүгийн хамт, алдангигүйгээр 3.250.000 төгрөгийг төлүүлэх боломж олгоно уу гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х Н Ь:
Нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК нь хариуцагч З.Норовбадамд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.500.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Уг зээлийн гэрээгээр З.Норовбадам нь “Ньюборзон” ХХК-иас 2.500.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 1 сарын 7 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцож, гарын үсэг зуран нотариатаар баталгаажуулсан байна.
Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зохигчид зээлийн гэрээг байгуулсан байх ба зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул зохигчд 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2.500.000 төгрөгийг бэлнээр авсан байх тул зохигчдын хооронд 2.500.000 төгрөгийн зээлдэж, зээлдүүлсэн болох нь тогтоогдож, зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Мөн нэхэмжлэгч талаас 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнээс гадна барьцааны гэрээг шүүхэд үнэлүүлэхээр ирүүлсэн байх ба нэхэмжлэгч энэ гэрээний үүрэгт 94-40 УНТ улсын дугаартай Тоёото Пробокс маркийн автомашиныг барьцаалан зээл олгосон байх боловч уг гэрээний үүрэгт бус зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 4.500.000 төгрөг гаргуулахаар шаарддаг./ХХ-ийн 3-5 дугаар хуудас/
Шүүх зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүргээс хариуцагч хариу тайлбартаа алдангийг хүлээн зөвшөөрөөгүй байх ба зээлийн гэрээний үндсэн үүрэгт 3.250.000 төгрөгийн шаардлагыг л хүлээн зөвшөөрдөг. Гэвч зохигчид уг зээлийн гэрээний 5 дугаар зүйлд зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх ба хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаанаа нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байдаг.
Хариуцагч нь З.Норовбадамаас нь зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК нь шаардах эрхтэй байна гэж үзлээ. Уг гэрээний үүрэгт зээлдэгч З.Норовбадам нь үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна. Иймд зээлийн гэрээнээс үүсэх үндсэн болон бусад үүргийг зээлдүүлэгчийн өмнө хүлээх үүргээс З.Норовбадам чөлөөлөгдөх боломжгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар үндсэн зээл 2.500.000 төгрөгийг тооцон гаргуулах, түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээнд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийсэн байхыг шаарддаг тул уг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнд сарын 7 хувийн хүү тохиролцсон байх тул 3 сарын хугацааны хүүг тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт З.Норовбадамаас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 2.500.000 төгрөг, хүү 525.000/175.000*3сар=525.000/ төгрөг, нийт 3.025.000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасны дагуу хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр алдангийг тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлийг заасан байх тул алдангийг тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх алдангийг тооцохдоо нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээг 2.500.000 төгрөгөөс тооцсон байх тул 2.500.000 төгрөгөөс тооцон гаргуулах нь зүйтэй байна гэж үзэв. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх тул алдангийг 0,5 хувиар тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. Иймээс хариуцагч З.Норовбадам хоногт 12.500 төгрөгийн алдангийг төлөх үүрэг үүсч байх ба нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 1.250.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иймээс хариуцагч З.Норовбадамаас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 2.500.000 төгрөг, ззэлийн гэрээний хүүнд 252.000 төгрөг, бусад үүрэг буюу алдангид 1.250.000 төгрөг, нийт 4.275.000 төгрөг гаргуулах нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 650.000 төгрөгийг төлөгдсөн гэх тул түүнийг хасаж тооцвол 3.625.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д зааснаар хариуцагч З.Норовбадамаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар зээлийн гэрээний үүрэгт 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 3.625.000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК-д олгуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 875.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч З.Норовбадамаас 72.950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Монгол улсын иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар зээлийн гэрээний үүрэгт 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 3.625.000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК-д олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 875.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч З.Норовбадамаас 72.950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б. БАЯРМАА