Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 146/ШШ2016/00274

 

                                                                          Хариуцагчийн зөвшөөрлийг                                                            

                 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,                              Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ХААН банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багт оршин суух, Тайж овгийн Дондогийн Рагчаа /РД: ЙР83051919/,

Хариуцагч:  Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багт оршин суух, Монгол овгийн Шамбалын Отгонгэрэл /РД: ЙР85010507/ нарт холбогдох,

“3.805.795, 83 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тухай” нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ХААН банкыг төлөөлж эрхлэгч Г.Одончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Дондог овогтой Рагчаа нь Хаан банкны Хархорин тооцооны төвөөс 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ/8224 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай 24 хувийн хүүтэй бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд Хархорин сумын 1 дүгээр баг Вангийн овоо Луваанжалба 10б-2 тоотод байрлалтай 3 тал хашаатай газар, 5 ханатай бүрэн гэр, тавилга эд хогшил, ачааны машин Huyndai Porter 0 маркийн 48-16ӨВР, суудлын машин Toyoto Corrolla 0, 60-61ӨВР, бараа материал барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 6.661.083, 98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.455.189,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17666,31 төгрөг, нийт 9.133.940,28 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, олон хоногоор зээлээ хугацаа хэтрүүлж байсан ба банк зээлдэгчээс хугацаа хэтэрсэн зээлээ төлөхийг удаа дараа шаардаж зээл төлөх мэдэгдэл, буцаан дуудах мэдэгдлийг өгсөн боловч банкнаас тавих боломжгүй өөрсдөө олдохгүй, утас нь холбогдох боломжгүй, зээл төлөх ямар ч санаачлагагүй, зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй 231 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймээс банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 6.1.4, 6.1.8 дахь хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. Шүүхэд шилжүүлсэн өдрөөс эхлэн барьцаа хөрөнгийг битүүмжлэн хөрөнгийг гаргуулж авах. 2. Зээлийн гэрээг цуцалж 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр гаргуулах. а\ Үндсэн зээлийн төлбөр 3.338.916,02 төгрөг, б\ Зээлийн хүүгийн төлбөр 431.281,99 төгрөг, в\ торгуулийн хүү 35597,82 төгрөг, Бүгд 3.805.795,83 төгрөг гаргуулах” гэжээ.

Хариуцагч Д.Рагчаа, Ш.Отгонгэрэл нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Д.Рагчаа, Ш.Отгонгэрэл бид Хаан банкнаас 2014 онд 10.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд 3 тал хашаатай газар, 5 ханатай гэр гэх мэт 10 төрлийн зүйл барьцаалсан үндсэн зээл болон хүүнд 9.133.940 төгрөг 28 мөнгө төлсөн. Үлдэгдэл 3.805.795,83 төгрөгийг хувийн байгууллагад ажиллаад 4 сая төгрөгийн цалин авах ёстойгоос ердөө цалин аваагүй. Энэ мөнгөөрөө зээлээ төлөх төлөвлөгөөтэй байсаар хугацаа хэтэрч зээлээ төлж чадсангүй. Иймд 3.805.795,83 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Дээрх мөнгийг буюу 3.805.795,83 төгрөгийг банкинд барьцаалсан хөрөнгөөрөө төлж барагдуулна” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ХААН банк нь “3.508.795, 83 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч Д.Рагчаа, Ш.Отгонгэрэл нар нь 3.508.795,83 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй ба хуульд нийцсэн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Зохигчид төлбөр төлөх хугацаагаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцох боломжтой болохыг дурьдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1., дэхь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ХААН банкны “зээлийн гэрээний үүрэг 3.508.795,83 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Рагчаа, Ш.Отгонгэрэл нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Рагчаа, Ш.Отгонгэрэл нараас 37921.5, орон нутгийн төсвийн орлогоос 37921.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ХААН банкинд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75843 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4.Захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     ШҮҮГЧ                                 Г.ЭНХ-АМГАЛАН