| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2016/00297/И |
| Дугаар | 146/ШШ2016/00275 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 146/ШШ2016/00275
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг, Зөрүүлэг 2-2-14 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, Наваан овгийн Магвандоржийн Алтангэрэл /РД: ЙБ56102412/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Алтангэрэл, нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Алтангэрэл шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Магвандорж овогтой Алтангэрэл миний бие нь 1972 оны 08 дугаар сараас 1992 оны 06 дугаар сар хүртэл “Батзам” нэгдэлд адуу, үхэр маллаж байсан. Харин 1973, 1974 онуудад ажиллаж байсан цалингийн түүвэр байхгүй тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Амаржаргал нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Амаржаргал нь 1972 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 503 тоот Архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат-зам нэгдлийн зөвлөлийн даргын 1973 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай “илгээлтээр нэгдлийн үйлдвэрлэлд ажиллах залуучуудыг ажилд томилох тухай” тушаал, 1979 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, фото зураг, 1975, 1982, 1986, 1988, 1989, 1990, 1991 оны баярын бичгүүд, гэрч Г.Дондогсэрчин, Д.Мягмар нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Наваан овгийн Магвандоржийн Алтангэрэлийг 1972 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН