| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00445/И |
| Дугаар | 00453 |
| Огноо | 2016-08-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 00453
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би,Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ахмадын хотхоны 901 дүгээр байр 73 тоотод оршин суух Хүнхүү овогт Сэрээтэрийн Цэдэнсодном /РД:АД40020710/-ын нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Домын дэвсэгийн 4-1 тоотод оршин суух Хонхор овогт Чадраабалын Бямбадолгор /РД:ЦГ67100705/-т холбогдох 580000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00445/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Цэдэнсодном шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Бямбадолгор нь С.Цэдэнсодномтой ном борлуулах гэрээ байгуулан өөрийн нэрийг номонд оруулан зохиогчдийн нэг болон ЭЕШ-ийн математикийн хичээлийн 2006-2014 оны 50 ширхэг, 2015 оны 30 ширхэг номуудыг авч борлуулахаар тохирсон юм.Гэрээ ёсоор номны мөнгийг 2015 оны 6 сарын 30ны дотор өгөх байсан ч одоо болтол өгөөгүй байна. Иймд Ч.Бямбадолгороос номны үнэ 580000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч Ч.Бямбадолгор нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Цэрэнсодномын нэхэмжлэлтэй танилцаад түүний нэхэмжилсэн 580000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулах болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
С.Цэрэнсодном нь Ч.Бямбадолгорт холбогдуулж 580000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 580000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарУлаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ахмадын хотхоны 901 дүгээр байр 73 тоотод оршин суух Хүнхүү овогт Сэрээтэрийн Цэдэнсодном /РД:АД40020710/-ын нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Домын дэвсэгийн 4-1 тоотод оршин суух Хонхор овогт Чадраабалын Бямбадолгор /РД:ЦГ67100705/-т холбогдох 580000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18050 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бямбадолгороос 9025 төгрөг, Төрийн сангаас 9025 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ