| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00432/И |
| Дугаар | 00454 |
| Огноо | 2016-08-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 00454
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Орхон аймгийн Баян-Өндөр сумын захиргааны 5 дугаар байрны 206 тоотод байрлах Хөх тэнгэрийн заяа ХХК-ийннэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5-р баг Жаргалант 5а-5 гудамж 7 тоот орших суух Гөрөөчин овогт Сэмжидийн Булгамаа /ГЮ81022807/-д холбогдох зээл зээлийн хүү 2315250 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00432/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөх тэнгэрийн заяа ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ч.Батдорж нь Хөх тэнгэрийн заяа ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,500,000 / нэг сая таван зуун мянган / төгрөг 60 хоногийн хугацаатай сарын 10% хүүтэй зээлж авсан.Зээлийн эргэн төлөлтийг зээл авснаас хойш өдөрт 30,000 төгрөгөөр төлж барагдуулхаар гэрээгээр тохиролцсон боловч 11-н өдрийн зээлийн төлөлт 330,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл үндсэн зээл зээлийн хүү болох 1470000 төгрөгийг төлөлгүй хохироож байна гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэзул, хариуцагч С.Булгамаа нар нь харилцан тохиролцож хариуцагч С.Булгамаа нь Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн нэхэмжилсэн 2315250 төгрөгөөс 1470000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сал бүр 294000 төгрөгийг төлж барагдуулахаар, Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэзул нь 845250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Булгамаад холбогдох зээл зээлийн хүү 2315250 төгрөггаргуулах тухай иргэний хэрэгт Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэзул,хариуцагч С.Булгамаа нар нь харилцан тохиролцож хариуцагч С.Булгамаа нь Хөх тэнгэрийн заяа ХХК-ийннэхэмжилсэн 2315250 төгрөгөөс 1470000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сал бүр 294000 төгрөгийг төлж барагдуулахаар, Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэзул нь 845250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын захиргааны 5 дугаар байрны 206 тоотод байрлах Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5-р баг Жаргалант 5а-5 гудамж 7 тоот орших суух Гөрөөчин овогт Сэмжидийн Булгамаа /РД:ГЮ81022807/-д холбогдох зээл зээлийн хүү 2315250 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэзул, хариуцагч С.Булгамаа нар нь харилцан тохиролцож хариуцагч С.Булгамаа нь Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн нэхэмжилсэн 2315250 төгрөгөөс 1470000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сал бүр 294000 төгрөгийг төлж барагдуулахаар, Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэзул нь 845250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хөх тэнгэрийн заяа ХХК-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51994 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчС.Булгамаагаас 19235 төгрөг, Төрийн сангаас 25997 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хөх тэнгэрийн заяа ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ