Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00455

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Төрийнбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн 1 дүгээр хорооны 6-5 тоотод оршин суух, Өзөөд овогт Махбалын Бат-Очир /РД:ГЮ75011117/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шандын 45-1 тоотод оршин суух Үзэмт овогт Махбалын Ням-Очир /РД:ГВ75010410/ нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгэл 8664184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00405/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Бат-Очир, М.Ням-Очир нар нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Төрийн банкнаас 2015 оны 01 дүгээр сарын22-ны өдөр 1205-64221 тоот зээлийн гэрээ байгуулан 10000000 төгрөгийг жилийн 21.6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгээр өрхийн хэрэглээндээ зориулахаар авсан бөгөөд зээлээ төлөлгүй 149 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 3.2.3 заалтыг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Төрийн банкны зүгээс зээлийг төлүүлэх талаар удаа дараа шаардсан боловч огт төлбөр хийгээгүй байна. Иймд үндсэн зээл 7860056 төгрөг, хүү 666114 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 138014 төгрөг, нийт 8664184 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь М.Бат-Очир, М.Ням-Очир нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8664184 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд миний бие нь хариуцагч М.Бат-Очир, М.Ням-Очир нартай харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: Төрийн банкны нэхэмжилсэн 8664184 төгрөгөөс 2500000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 6164184 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулан гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь М.Бат-Очир, М.Ням-Очир нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8664184 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд, хариуцагч М.Бат-Очир, М.Ням-Очир нар нь харилцан тохиролцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 8664184 төгрөгөөс 2500000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 6164184 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгонЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, М.Бат-Очир, М.Ням-Очир нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8664184 /найман сая зургаан зуун жаран дөрвөн мянга нэг зуун наян дөрвөн/ төгрөгөөс 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 6164184 /зургаан сая нэг зуун жаран дөрвөн мянга нэг зуун наян дөрвөн/ төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 153577 /зуун тавин гурван мянга таван зуун далан долоон/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Бат-Очир, М.Ням-Очир нараас 76788 /далан зургаан мянга долоон зуун наян найман/ төгрөг, Төрийн сангаас 76788 /далан зургаан мянга долоон зуун наян найман/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН