Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00456

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Орхон аймгийн Баян-Өндөр сумын захиргааны 5 дугаар байрны 206 тоотод байрлах Хөх тэнгэрийн заяа ХХК-ийннэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сум 5-р багт оршин суух Шарнууд овогт Ганболдын Оюунсайхан /РД:ШГ86011108/-д холбогдох зээл зээлийн хүү 1795500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00431/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хөх тэнгэрийн заяа ХХК Г.Эрдэнэзул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Оюунсайхан нь барьцаат зээлийн гэрээ байгуулан 1500000 төгрөг 60 хоногийн хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтийг зээл авсанаас хойш өдөрт 30000 төгрөг төлж барагдуулхаар гэрээгээр тохиролцсон боловч 22-ны өдрийн зээлийн төлөлт 660000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл үндсэн зээл зээлийн хүү болох 1140000 төгрөг төлөлгүй хохироож байна. Иймд Г.Оюунсайханаас зээлийн гэрээнийүндсэн зээл 1140000 төгрөг, алданги 655500 төгрөг нийт 1795500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн төлөөлөгч Г.Эрдэнэзул, хариуцагч Г.Болдсайхан нар нь харилцан тохиролцож хариуцагч Г.Оюунсайхан нь Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн нэхэмжилсэн 1795500 төгрөгөөс 1467750 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар, Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн төлөөлөгч Г.Эрдэнэзулнь 327550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Оюунсайханд холбогдох зээл зээлийн хүү 1795500төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн төлөөлөгч Г.Эрдэнэзул, хариуцагчГ.Болдсайхан нар нь харилцан тохиролцож хариуцагч Г.Оюунсайхан нь Хөх тэнгэрийн заяа ХХК-ийннэхэмжилсэн 1795500 төгрөгөөс 1467750 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар, Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн төлөөлөгч Г.Эрдэнэзул нь 327550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын захиргааны 5 дугаар байрны 206 тоотод байрлах Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сум 5-р багт оршин суух Шарнууд овогт Ганболдын Оюунсайхан /РД:ШГ86011108/-д холбогдох зээл зээлийн хүү 1795500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн төлөөлөгч Г.Эрдэнэзул, хариуцагч Г.Болдсайхан нар нь харилцан тохиролцож хариуцагч Г.Оюунсайхан нь Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн нэхэмжилсэн 1795500төгрөгөөс 1467750 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар, Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн төлөөлөгч Г.Эрдэнэзул нь 327550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хөх тэнгэрийн заяа ХХК-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43678 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчГ.Оюунсайханаас 19217 төгрөг, Төрийн сангаас 21839 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хөх тэнгэрийн заяа ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ