Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00457

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Төрийн банк Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 4-р баг Хялгант, Цулхар, Ногоочидын гудамж 5 тоотод оршин суух Боржигон овогт Батхишигийн Нарангэрэл /РД:ФА93120804/, Булган Хангал сум 4-р баг Хялгант, Малчид 1-7-3 тоотод оршин суух Борнууд овогт Пүрэвсүрэгийн Цогтбаяр /РД:ГИ59012919/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5830919 төгрөггаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00413/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймаг дахь Төрийн банкны салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Нарангэрэл, П.Цогтбаяр нар нь Булган аймгийн Төрийн банкны Хялгант тооцооны төвөөс 2014 оны 10-р сарын 09-ны өдөр 1217/82892 тоот гэрээ байгуулан 7660000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтөйгөөр гэрээт цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөлгүй 158 хоног хугацаа хэтрээд байна. Иймд Б.Нарангэрэл, П.Цогтбаяр нараас үндсэн зээл 5224930 үндсэн хүүгийн төлбөр 595167 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 10821 нийт 5830919 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд, хариуцагч Б.Нарангэрэл, П.Цогтбаяр нар нь харилцан тохиролцож хариуцагчБ.Нарангэрэл, П.Цогтбаяр нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5830919 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2610000 төгрөгийг төлж үлдэгдэл 3222287 төгрөгийг 1217-82892 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Б.Нарангэрэл, П.Цогтбаяр нартхолбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5830919 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Б.Нарангэрэл, П.Цогтбаяр нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5830919 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2610000 төгрөгийг төлж үлдэгдэл 3222287 төгрөгийг 1217-82892 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар, Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 4-р баг Хялгант, Цулхар, Ногоочидын гудамж 5 тоотод оршин суух Боржигон овогт Батхишигийн Нарангэрэл /РД:ФА93120804/, Булган Хангал сум 4-р баг Хялгант, Малчид 1-7-3 тоотод оршин суух Борнууд овогт Пүрэвсүрэгийн Цогтбаяр /РД:ГИ59012919/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт5830919 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож,Б.Нарангэрэл, П.Цогтбаяр нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5830919 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2610000 төгрөгийг төлж, үлдэгдэл 3222287 төгрөгийг 1217-82892 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108245 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Нарангэрэл, П.Цогтбаяр нараас 54122 төгрөг, Төрийн сангаас 54122 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ