Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 00470

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Төрийнбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 3-р багт оршин суух Т.Тамир, Л.Сарнайцэцэг нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 23084425.66 төгрөггаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00455/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Тамир, Л.Сарнайцэцэг нар нь Булган аймгийн Хангал тооцооны төвөөс 2013 оны 11-р сарын 27-ны өдөр 1214/3928 тоот гэрээ байгуулан 25000000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтөйгөөр үйлчилгээний барилга барьж гүйцээх зориулалтаар хөрөнгө оруулалтын зээл авсан бөгөөд зээлээ төлөлгүй 45 хоног хугацаа хэтрээд байна. Мөн Т.Тамир, Л.Сарнайцэцэг нар аймгийн Төрийн банкны Хангал тооцооны төвөөс 2014 оны 11-р сарын 25-ны өдөр 1214/45304 тоот зээлийн гэрээ байгуулан 14900000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 24-сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтөйгөөр эргэлтийн хөрөнгийн зээлийг бараа материал арьс шир авах зориулалтайгаар зээл авсан бөгөөд зээлээ төлөлгүй 120хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд Т.Тамир, Л.Сарнайцэцэг нараас үндсэн зээл хөрөнгө оруулалт 15464279 эргэлтийн хөрөнгө 6920864 төгрөг, зээлийн хүү хөрөнгө оруулалт 396651 эргэлтийн хөрөнгө 290161 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр хөрөнгө оруулалт 1221 эргэлтийн хөрөнгө 10586 төгрөгнийт 23084425.66 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд, хариуцагч Т.Тамир, Л.Сарнайцэцэг нар нь харилцан тохиролцож хариуцагчТ.Тамир, Л.Сарнайцэцэг нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 23084425,66 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үүнээс 2890291,48 төгрөгийг бэлнээр төлж, 1214-45304 тоот зээлийн гэрээний 7221613,19 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны дотор, 1214-3928 тоот зээлийн гэрээний 12972520,99 төгрөгийг уг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Т.Тамир, Л.Сарнайцэцэг нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 23084425,66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Т.Тамир, Л.Сарнайцэцэг нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 23084425,66 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үүнээс 2890291,48 төгрөгийг бэлнээр төлж, 1214-45304 тоот зээлийн гэрээний 7221613,19 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, 1214-3928 тоот зээлийн гэрээний 12972520,99 төгрөгийг уг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 3дугаар багт оршин суух, Дээд чуулгант овогт Төмөрхуягийн Тамир /ФБ77091811/, Булган аймгийн Хангал сумын 3 дугаар багт оршин суух, Махранз овогт Лхагвасүхийн Сарнайцэцэг /ГК77083162/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 23084425,66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Т.Тамир, Л.Сарнайцэцэг нар нь 23084425,66 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үүнээс 2890291,48 төгрөгийг бэлнээр төлж, 1214-45304 тоот зээлийн гэрээний 7221613,19 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, 1214-3928 тоот зээлийн гэрээний 12972520,99 төгрөгийг уг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273372,13 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Тамир, Л.Сарнайцэцэг нараас 136687 төгрөг, Төрийн сангаас 136687 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ