| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00454/И |
| Дугаар | 00471 |
| Огноо | 2016-08-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 00471
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Төрийнбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Гурван булаг сум 6-р баг Хулстын 2-17тоотод оршин суух Ч.Мягмаржав, Ш.Гансүх нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2110521 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00454/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Мягмаржав, Ш.Гансүх нар нь Булган аймгийн Гурван булаг сумын Төрийн банкнаас 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 135203 тоот гэрээ байгуулан 6300000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтөйгөөр өрхийн хэрэглээгндээ зориулахаар авсан бөгөөд зээлийн барьцаанд цалин барьцаалан авсан. Зээлдэгч нь зээлийн төлбөр өр үүсэн 2016 оны 06 сарын 16-ны байдлаар 289 хоног хугацаа хэтрээд байна. Иймд Ч.Мягмаржав, Ш.Гансүх нараас үндсэн зээл 2035368 үндсэн хүүгийн төлбөр 67995 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7158 нийт 2110521 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд, хариуцагч Ч.Мягмаржав, Ш.Гансүх нар нь харилцан тохиролцож хариуцагчЧ.Мягмаржав, Ш.Гансүх нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2110521 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 700000 төгрөг, үлдэгдэл 1410521 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Ч.Мягмаржав, Ш.Гансүх нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2110521 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Ч.Мягмаржав, Ш.Гансүх нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2110521 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 700000 төгрөг, үлдэгдэл 1410521 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Булган аймгийн Гурван булаг сум 6-р баг Хулст 2-17 тоотод оршин суух, Жаран овогт Чойжамцын Мягмаржав /ГГ56111001/, Булган аймгийнГурванбулаг сумын 6 дугаар баг Хулстын 2-17 тоотод оршин суух Гөрөөчин овогт Шаандарын Гансүх /ГЮ63062399/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2110521 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Ч.Мягмаржав, Ш.Гансүх нар нь Төрийнбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2110521төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 700000 төгрөг, үлдэгдэл 1410521 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаа хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48719 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Мягмаржав, Ш.Гансүх нараас 24360 төгрөг, Төрийн сангаас 24360 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ