Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 00472

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэгби, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багт оршин суух Г.Дэмбэрэлдорж, П.Ганчимэг нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 11050099 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00458/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Дэмбэрэлдорж, хамтран үүрэг гүйцэтгэгч П.Ганчимэг нар нь Хаан банкны Булган салбараас 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ЗГ201542354216 тоот зээлийн гэрээ байгуулан 11500000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээлээ 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 111 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлдэгч Г.Дэмбэрэлдорж, хамтран үүрэг гүйцэтгэгч П.Ганчимэг нараас үндсэн зээл 10477840 төгрөг, зээлийн хүү 522900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6059 төгрөг, нотариатын зардал 13300 төгрөг, нийт 11050099 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Г.Дэмбэрэлдорж, П.Ганчимэг нар нь харилцан тохиролцож хариуцагчГ.Дэмбэрэлдорж, П.Ганчимэг нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11050099 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 870000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3380000 төгрөг, үлдэх 6800099 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ201542354216 тоотзээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу буюу сар бүрийн 02-ны өдрийн дотор тус бүр нь 435000 төгрөгөөр төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Г.Дэмбэрэлдорж, П.Ганчимэг нарт холбогдох зээл, зээлийн хүү,нэмэгдүүлсэн хүү, нийт 11050099 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Г.Дэмбэрэлдорж, П.Ганчимэг нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнийт 11050099 төгрөгийгтөлөхийгхүлээн зөвшөөрч, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 870000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3380000 төгрөг, үлдэх 6800099 төгрөгийг2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ201542354216 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу буюу сар бүрийн 02-ны өдрийн дотор тус бүр нь 435000 төгрөгөөр төлж

барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудынэвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багторшин суух Г.Дэмбэрэлдорж, П.Ганчимэг нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11050099 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцожГ.Дэмбэрэлдорж, П.Ганчимэг нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийнхүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11050099 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 870000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3380000 төгрөг, үлдэх 6800099 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ201542354216 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу буюу сар бүрийн 02-ны өдрийн дотор тус бүр нь 435000 төгрөгөөр төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахьсалбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191752 /нэг зуун ерэн нэгэн мянга долоон зуун тавин хоёр/төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Дэмбэрэлдорж, П.Ганчимэг нараас 95876 /ерэн таван мянга найман зуун далан зургаа/ төгрөг, Төрийн сангаас 95876 /ерэн таван мянга найман зуун далан зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийгдурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхЗд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ