Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 1239

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Т.Шинэбаяр,

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч:  Б.Ганбулган

иргэдийн төлөөлөгч Д.Отгонжаргал,

шүүдэгч Б.С өмгөөлөгч: Н.Идэрхангай,

Шүүгдэгч: Б. нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт  Б овогт Б С холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706014100031 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 05-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын    биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б С,19 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 3, ээж, хүү нарын хамт Ч дүүргийн  тоотод оршин суудаг гэх,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2007 оны 12 дугаар сарын  19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 360 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, РД: , 

          Холбогдсон хэргийн талаар:

Б.С нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр бусадтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 4 дүгээр гудамжны 117 тоотод оршин суух О.Т байшингийн цонхоор нэвтрэн орж нокиа маркийн гар утас, самсунг Нөт-2 маркийн гар утас, 42 инчийн самсунг маркийн зурагт зэрэг эд зүйлс хулгайлан авч 765.000 төгрөгийн хохирол учруулсан

Б.С нь В.Н бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунддарь-Эхийн 2117 тоотод оршин суух Ш.Д гэрийн хаалганы цоожийг эвдэн 32 инчийн Тошиба маркийн зурагт,орны бүтээлэг зэргийг хулгайлан авч 210.000 төгрөгийн хохирол учруулсан

Иргэний нэхэмжлэгч Д.Б 50.000 төгрөгийн хохирол учруулсан

2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун-Алтан өлгийн  тоотод оршин суух Б.О байшингийн цонхоор нэвтрэн орж Тошиба маркийн 40 инчийн зурагт хулгайлан авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан.

2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун-Алтан өлгийн 11-229 тоотод оршин суух С.С байшингийн цонхоор нэвтрэн орж 40 инчийн Тошиба маркийн зурагт хулгайлан авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан

2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 7-309 тоотод оршин суух Ч.А гэрт хууль бусаар  нэвтрэн орж 60 инчийн самсунг  маркийн зурагт хулгайлан авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан

2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан  дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 16-3 тоотод оршин суух Д.Б эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Хейсэсэ маркийн 43 инчийн зурагт хулгайлан авч 749.900 төгрөгийн хохирол учруулсан

2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун-Алтан өлгийн 9-183 тоотод оршин суух О.Э байшингийн цонхоор нэвтрэн орж 42 инчийн ЛЖ маркийн зурагт хулгайлан авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан

2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Уулын 3-8 тоотод оршин суух Ц.Н байшингийн вакум цонхыг түлхэн орж дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, бага гарын нэг ширхэг мөнгөн аяга Ленова маркийн хар өнгийн нөөтбүүк, эрэгтэй хүний мөнгөн гинж, зайны холболтын чихэвч, монетон хос ээмэг, бөгж, мөнгөн бугуйвч, хятад 12 жилийн сийлбэртэй бор өнгийн жижиг гарын хөөрөг нэг ширхэг, цагаан өнгийн хаш хөөрөг нэг ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан авч 1.820.000 төгрөгийн хохирол учруулсан

          Б.С нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн-Ард Аюушийн 5-97 тоотод оршин суух Ө.Б эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн орж

         2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Төмөр замын 1-1 тоотод оршин Н.Б өвлийн байшингийн вакум цонхыг эвдэн орж НР, самсунг маркийн 2 ширхэг зөөврийн компьютер хулгайлан авч нийт 950.000 төгрөгийн хохирол учруулсан

       Иргэний нэхэмжлэгч Б.О 500.000 төгрөгийн хохирол учруулсан

         2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх уулын 6-642 тоотод оршин суух З.У гэрээс 32 инчийн Монел загварын ЛД зурагт хулгайлан авч 666.200 төгрөгийн хохирол учруулсан

         2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Агарын 3-23 тоотод оршин суух Т.З байнга амьдрах зориулалт бүхий байшингийн хаалгыг эвдэн орж Филипс маркийн ЛД зурагт, бэлэн 200.000.төгрөгийг хулгайлан авч нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан

         2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Бэлхийн 33-6-86б тоотод оршин суух Б.Ц гэрт хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн Скай Ворф маркийн зурагт хулгайлан авч 279.960 төгрөгийн хохирол учруулсан

          2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1-126 тоотод оршин суух Л.О монгол гэрээс 32 инчийн тошиба маркийн зурагт хулгайлан авч 256.000 төгрөгийн хохирол учруулсан 

          2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайраны 2 дугаар хэсгийн 1519 тоотод оршин суух С.М монгол гэрээс Панасоник маркийн 32 инчийн зурагт хулгайлан авч нийт 436.740 төгрөгийн хохирол учруулсан

        2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооныы нутаг дэвсгэрт байрлах Шархадны 49-744-88 тоотод оршин суух Д.Б эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж Панасоник маркийн 32 инчийн зурагт хулгайлан авч  839.940 төгрөгийн хохирол учруулсан

           2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хөлийн голын задгайд оршин суух Г.Н орон байранд нэвтэрч 42 инчийн самсунг Жи-2 маркийн гар утас хулгайлан авч 471.960 төгрөгийн хохирол учруулсан

        2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо доод Салхитын 5-95 тоотод оршин суух А.О  монгол гэрт нэвтрэн орж 32 инчийн сони бравиа маркийн ЛСД зурагт, орны бүтээлэг,хөнжил зэргийг хулгайлан авч 220.000 төгрөгийн хохирол учруулсан

          2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1-72 тоотод оршин суух Ч.О монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 42 инчийн Шарп маркийн зурагт,буриад гутал зэргийг хулгайлан авч 631.140 төгрөгийн хохирол учруулсан

        2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1-117 тоотод оршин суух Г.О монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн ЛСД самсунг маркийн зурагт хулгайлан авч 200.400 төгрөгийн хохиро учруулсан

           2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Мод үржүүлгийн 19-744в тоотод оршин суудаг Ө.Б монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж тошиба маркийн 43 инчийн зурагт, оргилуун дарс зэргийг хулгайлан авч нийт 258.500 төгрөгийн хохирол учруулсан

          2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчиний 6-174 тоотод оршин Т.Г гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 43 инчийн Филипс маркийн зурагт хулгайлан авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан

          2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 22-123 тоотод оршин суух Т.У байнга оршин суух зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 43 инчийн панасоник маркийн зурагт зэрэг эд зүйлс хулгайлан авч 1.301.340 төгрөгийн хохирол учруулсан

          2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо шороотын амны задгайд оршин суух А.Г гэрийн цоожийг эвдэн орж 49 инчийн самсунг маркийн зурагт хулгайлан авч 659.400 төгрөгийн хохирол учруулсан

          2017 оны 12 дугаар сарын 03-16-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын 14-03 тоотод оршин суух Б.Я гэрээс самсунг маркийн 43 инчийн зурагт хулгайлан авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан

         2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 34-23 тоотод оршин суух Д.Ц гэрээс 49 инчийн тошиба маркийн зурагт, булган малгай, мөнгөн аяга 7 ширхэг, бэлэн 30.000 төгрөг, хавар намрын эрэгтэй куртик, орны одьял, монетон гинж, кулон зэргийг хулгайлан авч  2 .158.320 төгрөгийн хохирол учруулсан

          2017 оны 12 дугаар сарын 24-ний хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоонзоорины  1 дүгээр гудамжны 1-2 тоотод оршин С.Г байшингийн цонхыг хөшин онгойлгон орж Аюуш бурхан нэг ширхэг, Очирваань бурхан нэг ширхэг, үндэсний тагш нэг ширхэг, их гарын мөнгөн аягя нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, бурханы хонх нэг ширхэг, хуучин цагийн дамар нэг ширхэг, орчин цагийн очир нэг ширхэг, бурхан гүш 2 ширэхг, майны хүрд 3 ширхэг, сангийн бойпор нэг ширхэг, зулын цөгц 17 ширхэг, мөнгөн цөгц нэг ширхэг, бөөгийн толь нэг ширхэг, цайны домбо нэг ширхэг, дарханы гагнуурын аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлан авч нийт 1.400.200 төгрөгийн хохирол учруулсан

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 2 дугаар хэсэг Баатархайрханы 85А тоотод оршин суух Т.Э өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж Ленова маркийн зөөврийн компьютер, мөнгөн гинж, бэлэн 80.000 зэргийг хулгайлж 640.000 төгрөгийн хохирол учруулсан

          2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо хилчиний 44-143а тоотод оршин суух Т.С байнга амьдрах зориулалт бүхийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж Филипс маркийн 40 инчийн зурагт хулгайлан авч 405.000 төгрөгийн хохирол учруулсан

          2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусадтай бүлэглэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хоро Жаргалантын амны 9 тоотод оршин суух А.М байшингийн цонхыг түлхэн  орж панасоник маркийн камер хулгайлан авч 490.000 төгрөгийн хохирол учруулсан 

          Ө.Навааншаравтай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусадтай бүлэглэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын амны 15 тоотод оршин суух Б.О зуслангийн  байшинд нэвтэрч орж эд зүйл хулгайлахыг завдсан

          2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 1-1458 тоотод оршин суух Ц.А монгол гэрийн цоожийг эвдлэн орж 32 инчийн зурагт хулгайлан авч 414.100 төгрөгийн хохирол учруулсан

2017 оны 12 дугаар сарын 20-26-ны өдрийн хооронд  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорийн 2-2  тоотод оршин суух С.Г эзэмшлийн өвлийн сууцанд нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, бэлэн 400.000 төгрөг, хурган дээл, гуулин хонх, цөгц зэрэг эд зүйлсийг  хулгайлан авч 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан

2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Салхитын задгайд оршин суух Б.Ш гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж 39 инчийн тошиба маркийн зурагт хулгайлан авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан

          2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан  дүүргийн 24 дүгээр хороо Шороотын амны задгайд оршин суух А.Б монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 40 инчийн самсунг маркийн зурагтыг хулгайлан авч 679.920 төгрөгийн хохирол учруулсан

2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорийн 13-77  тоотод оршин суух Ч,Ч гэрээс 12 нэр төрлийн эд зүйлс хулгайлан авч 2.187.994 төгрөгийн хохирол учруулсан

2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн 3-103 а тоотод оршин суух Т.Б гэрээс 42 инчийн самсунг маркийн хулгайлж нийт 336.000 төгрөгийн хохирол учруулсан

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 22-492 тоотод оршин суух Ч.Н гэрээс 32 инчийн шарп маркийн зурагт,нөөтбүүк, 2 ширхэг хөөрөг,гаанс зэрэг зүйлс хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан

2018 оны 1 дүгээр сард Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байрлахН.Б эзэмшлийн орон байранд нэвтэрч булган дээл,хүүхдийн гутал,мөнгөн аяга,хурагн дотортой дээл зэргйиг хулгайлан авч нийт 6.877.500 төгрөгийн хохирол учруулсан

  2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо Арцадын 13-484 тоотод оршин суух Б.Д байшинд нэвтэрч ЛЖ маркийн 42 инчийн зурагт хулгайлан авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан

2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 81 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух Э.Б гэрээс дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга,5 ширхэг хүүхдийн оймс зэрг зүйлс хулгайлан авч нийт 309.500 төгрөгийн хохирол учруулсан   гэмт хэрэгт   холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

   Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хуулийн мэдлэггүйгээс болж буруу зүйл хийснээ ухаарч байна. М үйлдсэн 7 үйлдэл нь хавтаст хэрэгт байгаа. 461 дүгээр хорих байгууллагийн эрүүгийн төлөөлөгч Э батлан даалтанд гаргая гэхээр нь М үйлдлийг өөр дээрээ авч байсан. Тухайн үед бусдын үгэнд автаж өөр дээрээ хэрэг авсандаа харамсаж байна. 461 дүгээр хорих байгууллагад суудаг Э байцаагч намайг батлан даалтанд гаргаж өгнө гэсэн. 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төмөр замын 1-1 тоотоос авсан нөүтбүүк авсан үйлдэл байдаг. Тэгээд зүүн салаад ирээд эд зүйл авсан айлуудаа зааж өгч байсан. Тухайн төмөр замын айлд орсон үйлдэлдээ бид хоёр хамт үйлдсэн. Нөүтбүүкээ ломбарданд өгөх гэж байхад цагдаа нар М бариад авахад нь би таксины жолооч гэж хэлсэн. Гэтэл хэдэн төгрөг гарсан бэ гэхэд 7000 төгрөг гарсан гэхээр нь би 10000 төгрөг өгсөн. Тэгээд намайг нийсэлэлийн цагдаагийн газар аваачиж өгсөн. Тэгээд миний эд зүйлийг хурааж авсан. Тэгээд цагдаа нар 500.000 төгрөгөөсөө 100.000 төгрөг өгчих. Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгтэй байна гэхээр  нь би Д гэдэг хүнд мөнгө өгч байсан. Тэгээд маргааш нь А гэдэг байцаагч дээр аваачиж өгсөн. Тухайн ломбардны газрын хүн 500.000 төгрөг өгсөн байхад нэхээд байна. М 7 үйлдлийн хувьд би өөртөө авсан байгаа. Энэ үйлдэл нь Баруун салааны Зээлийн гэж газар, Зүүн салааны Уулын гэдэг газар зэрэг газрууд байгаа. Бид хоёр төмөр замын 1-1 тоотод ороод уйлж надад хэлж байсан. Тэгээд Монелд надад хэд хэдэн айл зааж өгөөд би ухсан байгаа. Чи хамаагүй энүүгээр явах хэрэггүй гэж хэлж байсан. Хохирол төлбөрийн хувьд би авсан эд зүйлээ өгдөг хүн байдаг. Тэр хүн нь цаашаа өөр хүнд өгч заруулдаг. Би хүний өмнөөс хохирол төлөх болоод байна. 2016 оны Сэргэлэнбаатартай үйлдсэн Сонгинохайрхан дүүргийн 5 үйлдэл байдаг боловч гарч ирээгүй байгаа. Баяр-Эрдэнэ надаас байцаалт авч байсан. Сүүлд тааралдаад таны шалгаж, байцаалт авсан хэрэг байгаа гээд манай байцаагчид ороод хэлээд өгөөч гэж хэлсэн. 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр намайг батлан даалтанд гаргаж аваад надаас байцаалт авахад  7 үйлдэл байгаа  гэсэн яасан бэ? гэхэд Байцаагч би андуурчихаж гэж хэлсэн. Тэгж андуурна гэж байхгүй байх. Цагдан хоригдсон хоног буруу байсан. Би 2016 оны 10  дугаар сард 14 хоног хоригдож байгаад батлан даалтанд гараад, 12 дугаар сарын 23-ны өдөр 2 сар хоригдоод батлан даалтанд гараад 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баярсайханы хэрэг дээр 7 дугаар сарын 8-ны өдөр гарсан. Нийт 5 сар гарангийн хугацаанд суугаад одоог хүртэл нийт 2 жил гаран хоригдоод байхад 600 гаран хоног дутуу гарч ирээд байна. 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэг үйлдэл байдаг. Тэр үйлдлийг хийгээд Чойр луу явсан байдаг. Тэндээс 4 шуудай борц авсан. Энэ тухайгаа байцаалтад хэлж байсан. А байцаагч наад хэрэг чинь хаагдсан гэж хэлж байсан. Гэтэл ээжийг олж уулзаад С олж уулзмаар байна гэж хэлсэн байдаг. Тэгээд тухайн хэрэг хаагдсан гэчихээд яагаад надтай уулзах гэж байсан юм бол гэж гайхдаг гэв.

         Шүүгдэгч  Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2017 оны 04-р сарын 06-ны өдөр цайз захаас хойшоо замаар яваад байх зүүн алтан өлгийн гудамжинд ертөнцийн зүгээр урагшаа харсан цэнхэр өнгийн төмөр хашааны хаалгатай  айл руу 17-18 цагийн орчим ороход хашаанд улаан тоосгон 1 давхар байшин байх ба уг байшингийн ваакуум цонхыг түлхэн орж хойморт нь зурагтны тавиур дээр байсан зурагтыг, хажууд нь байсан удирдлагын хамт хулгайлан авсан. Би тухайн айл руу орохдоо ганцаараа орсон бөгөөд ямар нэгэн багаж зэвсэг тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Би тухайн үед уг айлаас гараад такси барьж явсан.Би тухайн айлаас зурагт л авсан. Уг зурагт нь 39 инчийн БСБ маркийн зурагт байсан санагдаж байна. Уг зурагтыг Баянзүрх захын урагшаа  байх үйлчилгээний  төвийн ойролцоо байх ломбарданд 250.000 төгрөгөөр тавьсан санагдаж байна. Би уг айлаас ямар нэгэн эд зүйл аваагүй. Надад нэмж хэлэх зүйл алга байна.  2017 оны 04-р сарын 15-ны өдөр цайз захаас хойшоо замаар яваад байх зүүн алтан өлгийн гудамжинд ертөнцийн зүгээр урагшаа харсан ногоон төмөр хашааны хаалгатай айл руу 12 цагийн орчим ороход дотор нь баруун урд талдаа монгол гэртэй цайвар ногоон өнгийн 1 давхар байшин байсан. Уг байшигийн урагш харсан зүүн талынх нь ваакуум цонхыг  түлхэн орж хойморт нь байсан 42 инчийн LG маркийн зурагтыг хулгайлан авсан. Би тухайн айл руу орохдоо ганцаараа орсон бөгөөд ямар нэгэн багаж зэвсэг тээврийн хэрэгсэл ашиглаагүй.Би тухайн үед уг айлаас гараад замаас такси бариад цайз захаар уруудаж бууж ирсэн.Би тухайн айлаас зурагт л авсан.Уг зурагтыг такси барьж явж байгаад уг таксины жолоочид 250.000 төгрөгөөр зарсан. Зурагтыг удирдлагатай нь авсан. Би уг айлаас өөр  ямар нэг эд зүйл аваагүй. Тухайн такси нь СОНАТА 6 маркийн автомашигн байсан улсын дугаарыг нь мэдэхгүй байна. саарал өнгөтэй байсан санагдаж байна.Тухайн таксины жолоочийг би ог танихгүй.Миний хулгай хийх үед өмсөж явсан гуталыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс мөрдөн байцаагч, а/д Б хурааж авсан.  2017 оны 04 дүгээр сарын эхээр би ганцаараа Баянзүрх дүүргийн 13 хороо буюу дүүргийн автобусны буудлаас урагшаа явсан. Би тухайн үед мөнгө хайгаад явж байсан учир монгол гэр байхаар нь хашааны хаалгаар  орсон. Тухайн үед хашаа нь бор хүрэн өнгийн хаалгатай байсан. Би гэрийн үүдэнд очоод цоожны угийг нь буюу цүүзээр нь татаж боолтыг нь суга татаж онгойлгоод гэрт ороход гэрийн хойд талд цагаан өнгийн явган тавилга дээр Самсунг маркийн 60 инчийн зурагт байхаар нь аваад гарсан.Гудамжинд явж байгаад такси бариад найз Мөнхзул руу  залгаад  паспорт чинь байгаа юу гэхэд яах гэж байгаа юм гэхээр нь нэг зурагт байна тавиад өгөөч гэхэд зарах юмуу гэж асуусан тэгэхээр нь зарна гэж хэлсэн. Гар утсаар ярьж байхдаа 60 инчийн зурагт байгаа 250.000 төгрөгөөр худалдаж авахгүй юу даа гэж хэлэхэд за хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь М гэр буюу Дэнжийн мянга руу явж очиход М гэж найзтайгаа байсан Би М ярьж байхад найз нь зарах юм уу гээд асуучих гээд  л надаас тэгэж асуусан юм байна лээ. Би Н бэлэн 250.000 төгрөгөөр зараад шууд салаад явсан. Би уг 250.000 төгрөгөөр  архи уугаад дуусгасан Би ганцаараа уг хэргийг үйлдсэн. Би эд зүйл тавиулж байгаагүй. Миний зурагт байгаа юм иймээ тиймээ зүйл байхгүй гэж хэлээд  л зурагтыг зарсан.  2017 оны 12 сарын 23-ны өдөр БЗД-ийн 23-р хороо сургуулийн 1-1458 тоот иргэн Ц.А монгол гэрийн цоожийг эвдэж 32 инчийн зурагт хулгайлсан. 2017 оны 11 сарын 16-ны өдөр 13-14 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Ар-Согоотын 1-72 тоотод оршин суух Ч.Он эзэмшилийн монгол гэрийн цоожыг эвдэн орж 42 инчийн SHARP маркийн телевизор,буриад гутал зэргийг хулгайлан авч 1.020.000 төгрөгний хохирол учруулсан. 2017 оны  12 сарын эхээр ганцаараа явган хулгай хийх гээд Тахилт руу явсан. Би автобуснаас буугаад чанх урагшаагаа төмөр зам руу алхаж яваад гүйдэг саарал төмөр хаалгатай банзан хашаатай монгол гэртэй айлын гэрийн хаалганд цоож зүүгээтэй байхаар нь эзэнгүй байна гэдгийг мэдээд хашааны хаалгыг  онгойлгож орсон. Би гэрийн хаалганы цоожыг хашаанд нь байсан төмрөөр хөшиж онгойлгоод гэрийнх нь хойморт байсан 43 инчийн Панасоник бүхий зурагтыг морин хуурыг нь аваад гэрийн үүдэнд нь авч явахад бэлдэж тавьчихаад зам руу такси барьсан. Саарал өнгий Соната 6 маркийн такси гар өргөсөн чинь зогсохоор нь гэрээс очиж юм авах гэсэн юм гэж хулгай хийсэн айлынхаа гадаа ирээд зурагт морин хуураа авсан гэжээ. 

           Шүүгдэгч  Ө.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:

2016 оны 12 сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын амны 15-н тоотод оршин суух иргэн Одбаатарын зуслангийн байшинд хамт ороогүй.Учир нь би гадаа зогсож байсан гэжээ. /8-р хх-н 209 ху/

         Шүүгдэгч  Б.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 3 сарын 06-ын өдөр Бөхий өргөөний ойролцоо хөдөө аж ахуйн яамны буудал дээр зогсож байтал Миний танидаг Х таархаар Х хамт З гэх эмэгтэйн гэрт ТЭЦ 4-ийн ойролцоо байх нийтийн байранд архи аваад очиход Б.С сууж байсан тэгээд хамт архи ууж байгаад маргааш өглөө нь түүнтэй хоёулахнаа эрүүл юм яриад байж байхад. Б. С “би орон байраар явдаг юмаа хэдхэн айл байвал ороодхий чи зүгээр байж бай би юмаа аваад гараад ирхээр чи такси аваад хүрээд ирээрэй замаа мэдэн биздээ гээд С би гэртээ хариад ирье гээд бид 2 гэрлүү нь хамт Дамбаруу ороод буцаад гэрээсээ гарч яваад дарь эхийн шинэ буудал хүртэл далангаар алхаад шинэ буудлаас автобусанд суугаад хуучин эцэс дээр буугаад доош алхаад С монел оръё гэхээр нь би харъяа гэхэд С заавал нэг юм олж зулгааж байж яван хоосон буух гэж хэлээд намайг зайсан 2 дээр уруудаад гудмаар яваад нарийн гудмаар чигээрээ алхаж яваж байгаад С би айлруу ороод зурагтыг нь аваад гараад ирнэ чи аваад доош урууд би гүйж очоод такси аваад ирье таксины жолоочид юу гэж хэлхээ мэдэж байгаа биз гээд явсан удалгүй С такси бариад ирээд бид хоёр хулгайлсан зурагтаа ломбард энд тавих гэсэн болов ч ломбард аваагүй тэгээд сууж явсан таксины жолоочид зарчихсан гэжээ.

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 16-19/ Хохиргч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Баянзүрх дүүргийн 8-р хороо УС-15-1-49 тоотд оршин суудаг   регистр:пю92111916 утас: 99474284  2017 оны 08- дугаар сарын 24-ний өдөр Баянзүрэх дүүргийн 12-р хороо, Төмөр замын 1- дүгээр байр 1 тоотод байдаг ээжийнхээ төрсөн дүү Б ахын гэрт өдөр 13 цагийн орчимд очихдоо албаны Сампунг S7 загварын цагаан өнгийн нөөтбүүк, өөрийн хувийн PH нэртэй саарал өнгийн нөөтбүүк зэргийг үлдээгээд хуримаа хийж байсан учир явсан. Гэтэл орой нь гэртээ манай ээжийн нэг дүүг очиход гэрийн нь гадаа цагдаа ирсэн цонхоор нь хулгай орсон байна гэж хэлээд нөөтбүүкээ алдсанаа мэдсэн..., Б ахын том өрөөний вакум цонхоор ороод хулгайлсан байсан. Миний 2 ширхэг  нөөтбүүк гоо сайханы тольтой шкафны хажууд  байсан. PH нэртэй  цагаан өнгийн нөөтбүүкээ  одоогоос 2 жилийн өмнө таньдаг ахаасаа 300.000 төгрөгөөр хямдруулж авч байсан одоо 300.000 төгрөгөөр үнэлнэ. Үзүүлэлт нь i5-тай. Самсунг нэртэй нөөтбүүк албаны ба 2017 оны 03сард 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан энэ үнээр үнэлнэ. Нийт 1.800.000 төгрөгийн хохирол  учирсан гэжээ.  /1-р х.х43/

         Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн үдээс хойш 16-17 цагийн орчим шиг санагдаж байна. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 22 дугаар байр 17 тоотод буюу хүнсний дэлгүүрийн хажуу талын автобусны буудлын хойд талд байрлах манай ломбардад танихгүй эмэгтэй орж ирээд нөүтбүүк барьцаанд тавих  гэсэн юм гээд үзүүлсэн цагаан өнгийн i7  нэртэй компютер байсан. Тэр хүн хэд болох вэ гэхээр нь 500.000 төгрөгөнд тавъя гэсэн тэгээд бичиг баримтаа гэхэд Л овогтой Э нэртэй /ЦХ81082601/ бичиг баримттай эмэгтэй барьцаалсан. Гэтэл уг нөүтбүүкийг прокурорын зөвшөөрлөөр хулгайн эд зүйл гээд  цагдаа хурааж авсан.Тиймээс 500.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ . /1-р хх-ийн 45-46/

       Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн саналд: Өнө оюу эрдэнэ ХХК-д барьцаалсан Д.Б 2 ширхэг самсунг нэртэй  нөөтбүүкийг хураан авч зөвшөөрөл авах санал гаргаж байна гэжээ. Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, Д.Б  2 ширхэг нөөтбүүкийг хүлээлгэн өгсөн байна./ 1-р хх-н 22-28/

      Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрлөгчийн тогтоол / 1- р хх-н 36/

      Инженеринг авардс ХХК-ны эд зүйлс үнэлсэн үндсэн хөрөнгийн тайланд: компьютерийн дагалдах хэрэгслийн хамт 1.054.166 төгрөг гэж үнэлжээ./ 1-р хх-н 37/, хоёр нөөтбүүкийг  950.00 төгрөгөөр Дамно хөрөнгө үнэлгээний газар үнэлсэн байна./ хх-н 38/

          Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2017 оны 8 дугаар сарын 24-ны өдөр БЗД-ийн 12 дугаар хороо Төмөр зам 1 дүгээр байр 1 тоот хашаанд байрлах өвлийн байшингаа цоожлоод дүү Б найранд 13.00 цагт явсан. 18.30 цагийн орчимд гэртээ иртэл байшингийн вакум цонхны салхивч онгорхой байсан. Гэрт байгаа юмнуудаа бүртгэхэд манай дүүгийн хоёр ширхэг зөөврийн компьютер алга болсон байсан гэжээ.  / 1-р хх-н 41-42/

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: Б.С нь  2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 49 тоот  хашаанаас улаан өнгийн тоосгон байшингаас хар өнгийн 43 инчийн зурагт авсан гэж заажээ../ 1-р хх-н 61-62/

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд : Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 49-744-88 тоот хашаанд хийсэн үзлэгийн талаар авагдсан байна, гэрэл зургаар бэржүүлж авсан / 1-р хх-н 67-70/

        Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: БЗД-ын 9-р хороо шар хад 49-744-88тоот РД: ОЙ88082618 утас:88066550 Б Б / 2017 оны 11-р сарын 8 өдөр өглөө 09 цагт гэрээсээ гараад явсан. Орой 21 цагт гэртээ ирхэд байшингийн вакум цонх онгорхой байсан. Гэртээ ороход гэр орныг эмх замбараагүй болгосон 43 инчийн Панасоник  маркын ЛСД зурагт авсан байсан. 2017 оны эхээр 43 инчийн Панасоник маркын зурагтаа 1.599.000 төгрөгөөр худалдаж авсан. Хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой, эд зүйлийн үнэлгээтэй танилцсан, хүлээн зөвшөөрч байгаа, хохирол гомдолыг барагдуулаж хурдан шуурхай шийдэж өгнө үү гэжээ. /1-р хх86-87/

          Дамно хөрөнгийн үнэлгээний Б.Б панасоник маркийн 43 инчийн ЛСД зурагтыг 839.940 төгрөг гэж үнэлжээ./ 1-р хх-н 95-96/

         Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/ 1-р хх-н 103-105/

        Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  /БГД-ийн 18-р хороо 65-5тоот оршин суух РД: ЧК41071619 дугаартай утас:99173343 Саядан Г/ Хулгай орсон гэх Баянзүр дүүргийн 11 дүгээр хороо ногоон зоорины 1,2 тоот гэх хаяганд манай дүү Г манай 2-ын хоёр байшин нэг хашаанд байдаг юм. Тухайн байшиндаа зундаа гарч  зусдаг юм Тухайн үедээ хамгийн сүүлд 2017 оны 12 сарын эхээр байшингаа эргэсэн. Түүний дараа 2017 оны 12 сарын 28-ы өдөр очиход манай байшингын баруун урд талын гал тогооны өрөөний ширээний шургуулганаас 20 орчим см радиустай мөнгөн аяга 1 ширхэг,  жижигхэн цайны мөнгөн аяга, 1 ширхэг аавын ааваас өвлөгдсөн модон тагш, бурханы булангийн өмнөөс бурханы хонх, очиртойгоо, дамар, гүц 1 ширхэг /цорготой өдтэй латын хэрэгсэл/ очирваань гуулин бурхан 1ш өдөр 20 см, жамсран бурхан 18см өндөртэй гуулин бурхан 1ш, тахилын гуулин цөгц 7ш цайны дээж жижиг гуулин цөгц 1ш, архины дээж хийдэг жижиг гуулин цөнц 1ш жижиг цөгц нийт 9 ширхэг, алт мөнгөний дарханы гагнуурын хөөрөгний хошуу 1 ширхэг, сангийн бойпер, бөөгийн толь, майны хүрд, мөнгөн цөгц зэрэг эд хулгайд алдагдсан. Дээр нь энэ хулгайч гэрт ороод бурханы судар номыг байшингийн голд овоолсон, дотороос нь юм хайсан бололтой  бүгдийг нь бужигнуулсан  байсан. Мөн байшингийн модон хаалгыг гадан талаас нь хөшиж цоожны голыг эвдсэн байсан. Хулгайд алдагдсан үнэлэгдэх зүйлээ хэлхэд: 20 орчим см радиустай мөнгөн аяга 1 ширхэг аягыг 200.000 төгрөгөөр, жижигхэн цайны мөнгөн аягыг 150.000 төгрөгөөр, Аавын ааваас өвлөгдсөн модон тагш 200.000 төгрөгөөр, Бурханы булангийн өмнөөс бурханы хонх /очиртой/ 1 ш 400.000 төгрөг, Дамар 1ш 300.000төгрөг, Гүц 1ш /цорготой өдтэй ламын хэрэгсэл/ 125.000 төгрөг, Очирвааны гуулин бурхан 1ш өндөр 20 см 150.000 төгрөг, Жамсран бурхан 18 см өндөртэй гуулин бурхан 1ш 200.000 төгрөг Тахилын жижиг  гуулин цөгц 15 ш, цайны дээж жижиг гуулин цөгц 1ш архины дээж хийдэг гуулийн цөнц 1ш, жижиг цөгц нийт 17 ширхэг нийтэд нь нэг ширхэгийг нь 3000  төгрөг нийт 51.000 төгрөг, Алт мөнгөний дархны  гагнуурын хөөрөгний хошуу 1 ш 200.000 төгрөг Сангийн попер 1ширхэг 50.000 төгрөг, Модон хаалганы цоож 7000 төгрөг, Бөөгийн толь 1ш 50.000 төгрөг, Мөнгөн  цөгц 2 ш нэг нь 50.000 төгрөг нийт 100.000 төгрөг, Майны хүрд 120.000 төгрөг нийт 2.303.000 төгрөгөөр үнэлнэ. Миний зүгээс гомдол санал гэх юу байхав. Ямар ч гэсэн хулгай ч нь барьсан байгааг ойлголоо. Алдсан эд зүйлсээ үнэлсэн хохирол барагдуулж өгнө үү гэж хүсэх байна. Өөр ч юу хэлхэв дээ. Алдсан зүйл олсон ч хулгайн замаар орсон болохоор хүлээж авахгүй буянаараа л болно биз дээ  гэжээ. /1-р хх-ийн 119-р хуудас/

          Хохирогч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /БЗД-ын 23-р хороо Баатархайрханы 2-р хэсэг 85а тоот оршин суудаг РД:ИО93092007 дугаартай утас:  99803289 Ээж 98880656  Т Э/ 2017 оны 12дугаар сарын 28-ны өдрийн 13 цаг 30 минутаас 17 цаг 15 минут орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо  Баатархайрханы 2 хэсэн 85А тоот гэрээсээ гараад буцаад ирхэд  манай өвлийн байшингийн баруун талын том өрөөний вакум цонх нь дотогшоо онгойсон, гэрт ороход гал тогооноос том өрөө рүү ороход байдаг диван орон доогуур цэнэглэгчтэй нь нуугаад тавьсан байсан леново нэртэй албаны зөөврийн компьютер, том өрөөний орны эсрэг хойд талд байсан буйдан сандал дээр байсан нөөтфүүкны цүнхэн дотор миний хичээлийн хэрэглэлийг гаргаж тавиад, цүнхний хажуу талд байсан бэлэн 175.000 төгрөнөөс аваад 80.000 төгрөг үлдсэн байсан аваад, тэр цүнхэнд нөөтбүүкийг хийгээд ширээн дээр ил байсан мөнгөн гинж зэргийг аваад буцаад орж ирсэн цонхоороо гараад явсан байан. Тухайн үедээ цагдаа дуудаж үзлэг хийсэн. Леново i5 загварын, хар өнгийн зөөврийн компьютер байсан. Дэлгэцийнх нь дээд зүүн хэсэгт жижигхэн хуруу дарам хар өнгийн толбо үүссэн байгаа 2016 оны 9-р сарын 06-нд сургуулиас  олгосон 1.500.000 төгрөгийг үнэлгээтэй тэр үнээр нь үнэлж нэхэмжилэх, хулгайд алдсан нөөтбүүк, гинж зэрэг зүйлээ олж авмаар байна. гомдолтой байна гэжээ. / 1-р хх-н 164-165/

          Хохирогч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  /БЗД-ын 9-р  хороо 49 гудамж 744-8тоотод оршин суудаг/  РД:ЕЙ79051525 дугаартай утасгүй/ 2017 үны 11 дүгээр сарын 22-ны өглөө 07 цаг 30 минутад ажилдаа явхад манай дүү Ө. Ганхуяг 09 цаг болж байхад гэрийнхээ хаалгыг түгжээд ажилдаа явсан гэсэн. Тэгээд орой 17 цаг 15 минут болж байхад ажлаа тараад ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдэн гэрт хулгайч ороод Тошиба маркийн 43 инчийн зурагт, оргилуун дарас алдагдсан байна. Ээгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би зурагтаа “BSB” дэлгүүрээс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр худалдан авч байсан. Аваад жил болж байсан зурагт. Оргилуун дарс нэг шил байсан болно. Зурагтаа тухайн үедээ 800.000 төгрөгөөр, Оргилуун дарсыг 6500 төгрөгөөр хүнсний дэлгүүрээс авч байсан. Би миний хулгайд алдагдсан зурагтыг үнэлсэн үнэлгээтэй танилцсан ба уг үнэлгээг хүлээн зөвшөөрч ямар нэг санал хүсэлтгүй болон. Эвдэрсэн байдалтай байсан цоожны үнэлгээг хийлгэхгүй тул ямар нэг хохирол байхгүй. Алдагдсан зурагтын хохирлоо барагдуулах санал хүсэлтэй байна гэжээ. /1-р х.х-192-193/

          Хохирогч С.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:/БЗД-ын 23-р хороо Баатархайрханы 2 хэсэг 1519 тоот РД:НО83120272 Утас:99041672 88014352/ 2017.11.06-ны өдөр БЗД-ийн 23-р хороо Баатархайрханы 2 хэсэг 1519 тоот/ Гэрээсээ 10:00 цагт гарсан өдөр 16 цагт гэртээ ирхэд  гэрийн хааога онгорхой байан, гэрт ороход 32 инчийн зурагт байхгүй байсан. Содон шинж тэмдэг байхгүй, хар өнгөтэй , Панасоник 32 инчийн зурагт байгаа 2016 онд BSB дэлгүүрээс 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Манай гэрээс 32 инчийн “Панасоник маркийн зурагт алдагдсан. Өөр алдагдсан зүйл байхгүй. Би би хөрөнгийн үнэлгээтэй уншиж танилцлаа. Би хавтаст хэргийн материалтай танилцлаа. Хохирол барагдуулаж өгнө үү.? Гэжээ. /1-р х.х-227-229тал/

          Хохирогч Б.Янжин мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  /СБД-ийн 3 дугаар хороо 5-р хороолол 43-р байр 07тоот РД: ХД45022565 Утас: Утасгүй / Би  2017 оны 12 дугаар сарын 03 өдөр 13 цаг 00 минутын үед гэрээсээ гараад хотын байр луугаа явсан байсан тэгээд 12 дугаар сарын 15-ны өдөр манай хажуу хашааны зүүн талын айлын хүн танай байшингийн вакум цонх нь онгорхой байна гэж утсаар мэдэгдэж ярьсан. Тэгээд би яваад очтол хашааны том хаалганы цоож эвдэрч зай гарсан байдалтай байсан ба явад орход гэр эмх замбараагүй, 43 инчийн Самсунг маркийн зурагт алга болчихсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад  хулгайч орсон байна гэж дуудлага мэдээдэл өгсөн. Тэгээд цагдаагийн алба хаагч нар ирээд  манай гэрт үзлэг хийж гэрэл зураг бас хар нунтаг зүйлээр гарын мөр хайгаад байна. гэж байсан. Би гэрээ цагдаа нарын үзлэг хийж дууссаны дараа алдагдсан зүйлээ бүртгээд үзтэл том өрөөнд байсан Самсунг маркийн 43 инчийн хар өнгийн зурагт алга болсон байсан уг зурагтыг  2010 онд  элбэг электрон барааны дэлгүүрээс 700.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо зах зээлийн ханшаар 500.000 төгрөгөөр үнэлнэ. Би миний хулгайд алдагдсан зурагтыг үнэлсэн үнэлгээтэй танилцсан ба уг үнэлгээг хүлээн зөвшөөрч ямар нэг санал хүсэлтгүй болно. Эвдэрсэн байдалтай байсан цоожны үнэлгээ хийлгэхгүй тул ямар нэг хохирол байхгүй Алдагдсан зурагтын хохирлоо барагдуулах санал хүсэлтэй байна. /2-р х.х-11-12/

           Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд Самсунг маркийн 43 инчийн зурагтыг 340.000 төгрөгөөр үнэлжээ /2-р хх-н 18/

          Б.С мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р  хх-н 24-27,62-63/

         Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /Баянзүрх дүүргийн 11-р хороо Хөлийн голын задгай РД:ЖЯ86030100 ДУГААР:88860315 86134030 Ганбаатарын Нямбаяр/ 2017 оны 11сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын Задгайд байх манай Монгол гэрийн цоожийг эвдэн хулгай орж 32 инчийн Самсунг маркийн зурагт, Самсунг Ж-2 маркийн гар утас алдагдсан эд зүйл алдагдсан. Би зурагтаа 350.000 төгрөгөөр авч байсан. Одоо зах зээлийн ханшаар 350.000 төгрөгөөр үнэлнэ. Би хавтаст хэргийн материалтай уншиж танилцсан. Хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.  / 2-р хх-н 38-43/

         Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /СХД-ийн 24-р хороо шороотын амны задгай тоот РД:РЛ9300110615, УТАС:80010406/ Би 2018 оны 01 сарын 04-ны өглөө 07цаг өнгөрч байхад ажилдаа явахаар гэрээсээ гараад гэрээ цоожлоод гэрийнхээ түлхүүрийг хадам аав А үлдээгээд ажилдаа явсан юм. Өдөр ажил дээрээ байж байтал 15 цагийн үед хадам аав над руу залгаад  гэрийн чинь хаалга онгорхой байна гэж хэлсэн. Ингээд гэртэй ирхэд хаалга хөшиж онгойлгосон мөртэй манай гэрийн 40 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт алга болсон байсан.  Манайх зурагтаа сайн компьютероос дизингээр 2017 оны 8 сард 1.400.000 төгрөгөөр худалдаж авсан гэжээ.  / 2-р хх-н 79-83/

          Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон Зоорины 1-2 тоотод очиход зуслангийн байшин зүгээр байсан. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай ах С.Г очиж шалгахад манай гэрийн ваакум цонхыг хөшиж ороод шүүгээ авдар, сав, сейфний цоож эвдэж онгойлгоод доторхи бүх юмыг нь гаргаж шидээд сейфенд байсан 400.000  төгрөг их гарын 2 мөнгөн аяга 2 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, Австрали улсаас худалдаж авч ирсэн гуулин хонх, цөгц, хүрд, хурган дотортой үстэй  дээл аваад хашааны хаалга, цонх, сейфний цоож эвдсэн байсан. Биетээр 400.000 төгрөг, 3 мөнгөн аяганы үнэ 850.000 төгрөг, 2 хурган дээл 600.000 төгрөг, хонх дамар цөгц хүрд нийлээд 150.000 төгрөг, хашааны хаалга,  цонх сейфны засвар гээд нийт 2.240.000 төгрөгний хохирол учирсан гэжээ. / 4-р хх-н 8-13/

           С.Г хулгайд алдсан эд зүйлсийг 1.700.000 төгрөгөөр үнэлсэн Дамно хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээ/ 4-р хх-н 14-15/

          Хохирогч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /БЗД-ийн 23-р хороо 3-р хэсэг Сургуулийн 1458 РД:ИЛ74121210 УТАС:95118856 /2017 оны 12 сарын 13 өдөр 12 цагаас 16 цагийн хооронд БЗД- ийн 23 дугаар хороо  3-р хэсгийн сургуулийн 1458 тоот болох манай гэрт хулгай орсон байна.  алдагдсан эд зүйл Самсунг марк байхаа 32 инчийн Лед зурагт гэрийн хойморт байсан авдар дотор байсан очир сувинер. Хөргөгчин дотор байсан урьд өмнө авсан 12 килограмм үхрийн мах, хөдөөнөөс ирсэн хонины гулууз мах бусад зүйлийг нь сайн санахгүй байна. тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Ямар ч байсан зурагт унагааснаас болоод нэг тал нь хар өнгө нөгөө тал нь ягаан туяатай гардаг гэхдээ өнгөтөөр гардаг. 2 жилийн өмнө 395.000 төгрөгөөр  худалдаж авч байсан. Одоо би сайн мэдэхгүй байа 150.000 орчим байх гэж бодож байна.  Очиртой сувинерийг хүн бэлэглэж байсан. Үнэ нь хэд байдаг болохыг мэдэхгүй байна урд өдөр 12 кг үхрийн мах ястай цул гээд  нийлээд 96.000 төг орчим болж байсан байх. /4-р хх-н 38-43/

          Дамно хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээ : 414.100 төгрөгөөр үндсэн /4-р хх-н 48-49/

          Хохирогч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 13,00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоот 1-72 тоотод байх гэрээсээ гарсан. 14.30 цагийн орчимд дүү Г маань над руу залгаад гэрт хулгай орсон талаар хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд 15,00 цагийн орчимд цагдаатай хамт гэрээ шалгахад Монгол гэрийн хаалганы цүүг эвдлээд орж дотор байсан 42 инчийн Шарп маркийн LCD зурагт, ногоон өнгийн оломтой Буриад гутал зэргийг авч явсан байсан. Би зурагтаа 1.000.000 төгрөгөөр, буриад гутлыг 450.000 төгрөгөөр үнэлж байна гэжээ.  /4-р хх-н 76-79/

          Гэрч Ч.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манайд 2017 оны 12 дугаар сарын 10-ны үеэр хулгай орж Самсунг 42 маркийн зурагт, өмсөж байсан өвлийн гутал зэргийг авч явсан байсан. Би гутлыг дүүгээсээ 2017 онд 500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэр үнээрээ үнэлнэ гэжээ.  / 4-р хх-н 80/

          Дамно хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээ: 631.140 төгрөгөөр. өвлийн буриад  гутал-78.000, 42 инчийн шарп зурагт-553.140, /4-р хх-н 84-87/

          Хохирогч Л.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Манай том хүү М гэрээсээ 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10-14 цагийн хооронд гараад гэртээ байхгүй байсан юм байлаа.  Тэр хооронд л хулгай ороод манай зурагтыг авч явсан байсан. Би зурагтаа 449.900 төгрөгөөр худалдан авч байсан юм гэжээ. /4-р хх-н 124-131/

        Дамно хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээ: 32 инчийн тошиба зурагт-256.000 төгрөгөөр үнэлсэн. /4-р хх-н 139-141/

          Хохирогч Р.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 10-наас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон Зоорины 13-77 тоот гэртээ очоогүй. 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ажил дээрээ байж байхад нөхөр хүү Б.Н залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь очиж шалгахад хашааны хаалга хаалттай байшингийн том өрөөний цонх онгорхой байшин түшүүлээд тавьсан байсан шатыг хөдөлгөсөн байсан. Манайхаас 42 инчийн Грундинг Герман зурагт, өвөл зуны дээл 6 ширхэг, чулуун шатар, мөнгөн аяга 1, орны хөнжил, гудас, бүтээлэг, молдок, цахилгаан дрилл, тасдагч, зэрэг эд зүйл байхгүй болсон байсан. Зурагтаа 1.800.000 төгрөгөөр, чулуун шатраа 500.000 төгрөгөөр, 6 ширхэг дээлийг 1.500.000 төгрөгөөр, мөнгөн аягаа 600.000 төгрөгөөр, багажнуудаа 800.000 төгрөгөөр, хөнжил гудас орны бүтээлэг зэргийг 200.000 төгрөгөөр тус тус үнэлж байна гэжээ. /4-р хх-н 179-184/

          Дамно хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээнд: 2.187.994 төгрөгөөр 16 нэр төрлийн эд зүйлсийг үнэлсэн. /4-р хх-н 186-187/

          Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө 09.00 цагийн орчимд би ажилдаа явсан. Гэрт манай нөхөр хүүхдүүд үлдсэн. 11.00 цагийн орчимд хүүхдүүдээ ах Б гэрт хүргэж өгсөн. Орой 18.00 цагийн орчимд манай хамаатны эгч Т залгаад танай гэрт хулгай орчихсон байна гэсэн. Манайхаас зурагт алдагдсан. Би зурагтаа 749.900 төгрөгөөр үнэлнэ гэжээ.  /4-р хх-н 220-223/

          Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Одоо хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн өдөр манай хүү Т Б гэрт орж хүүхдүүдтэй нь тоглий гээд байхаар нь оруулсан. Гэтэл манай хүү удалгүй орж ирээд ээжээ Төмөрөө ахын зурагт байхгүй байна. Мөн хоёр хүүхэд нь алга байна гэсэн. Тэгэхээр нь би 17,00 цагийн орчимд гэрт нь ортол гэрийн хойморт нь байсан зурагт алга байсан. Би дүүрүүгээ залгатал утсаа аваагүй тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн гэжээ. /4-р хх-н 224-225/

           Эд зүйлийн үнэлгээ: 749.900 төгрөг /4-р хх-н 226/

          Хохирогч А.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2017 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 09,00 цагийн орчимд гэрээсээ гараад хаалгаа түгжээд явсан. Орой 20,00 цагийн орчимд гэртээ иртэл гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгай ороод манай зурагтыг авч явсан байсан. Би зурагтаа 2016 оны 11 дүгээр сард 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан юм гэжээ.  /5-р хх-н 21-26/

          Дамно хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээнд: 659.400 төгрөг /5-р хх-н 29-30/

          Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  2017 оны 10.12-ын өдөр 10цагийн 18 цагийн хооронд гэртэй эзгүй байх хооронд манай гэрийн хаалга цоожийг эвдэн хулгайч орсон байсан 42 инчийн skeworth маркийн Led телевизор алдагдсан тул цагдаад дуудлага өгсөн 2014 онд арина эдектрон барааны дэлгүүрээс 999,900 төгрөгөөр авч байсан Одоо хэдээр үнэлхийг мэдэхгүй байна. ямар нэгэн эвдрэл байхгүй байсан гэжээ.  / 5-р хх-н 65-68/

          Дамно хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээнд: 279.960 төгрөг гэжээ. /5-р хх-н 70-71/

          2017.12.07-ны өдрийн 6483 дугаартай шинжээчийн дүгнэлт  / 5-р хх-н 79-/ 87/

         Хохирогч Б.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 12 дугаар сарын 30-ын өдөр орой харанхуй болож байхад гэртэй ирхэд манай гэрийн амбаарын хаалга онгорхой байсан тэгээд гэр лүү орход гэрээс Тошиба маркийн 39 инчийн ЛСД зурагт алдагдсан байсан. Би зурагтаа 2015 онд компьютертэй хамт нийт 1.800.000 төгрөгөөр  худалдаж авсан алдагдсан зурагтаа одоо 500.000 төгрөгөөр үнэлэж байна гэжээ.  /5-р хх-н 124-129/

          Дамно хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээнд 39 инчийн тошиба зурагт – 360.000 төгрөг гэжээ. /4-р хх-н 14-15/

        Хохирогч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 04 сарын 21 өдөр өглөө 07:30 гэрээс нөхөр хүүхдийн хамт гарч ажилдаа явсан явахдаа хаалгаа түгжээд цонхоо хаагаад гарсан Ингээд орой 18 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн зүүн талын том өрөөний ертөнцийн зүгээр урагшаа харсан вакум цонхны салхивч  нь онгойсон байхаар би гэртээ ороход манайд хулгайч орсон байхаар нь би цагдаад мэдэгдсэн, манайд гэрээс 2 ширхэг дунд гарын цулгуй мөнгөн аяга, 1а гэсэн ангийн эцэг, эхчүүдийн дурсгав гэсэн  бичигтэй байсан Леново маркийн хар өнгийн i5 зөөврийн компьютер, эрэгтэй хүний мөнгөн гинж 1ш, зайны холболтын чихэвч 1ш, монетон хос ээмэг, бөгж  мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч, хятад 12 жилийн сийлбэртэй бор өнгийн жижиг гарын хөөрөг 1ш цагаан өнгийн хаш хөөрөг 1ш зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Сүүлд нь эд зүйлээ сайн шалгаад үзхэд манай нөхрийн өмсдөг хуучин хар муу алга пүүз, хөлөнд зүүдэг мөнгөн гинж, нөхрийн цэнэглэдэг шар өнгийн асаагуур зэрэг эд зүйлс алдагдсан байсан боловч эдгээр зүйлийг би үнэлэхгүй зүгээр эрэн сурвалжлах ажиллагаанд хэрэг болж магадгүй гэж мэдүүлэг дээр тусгуулж байна гэжээ.  /5-р хх-н 168-173/

          Эд зүйлийн үнэлгээнд: 10 нэр төрлийн эд зүйлийг 1.820.000 төгрөг гэжээ. /5-р хх-н 174/

          Гэрч О.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 21 өдөр яг хаана байснаа сайн санахгүй байна Гэхдээ би өдөр бүр гэртээ мөнгөний гахай хийгээд байж байдаг, би мөнгөний гахай хуваариа  хийдэг учраас 7 хоногийн 4 өдөр гэртээ сууж гахайгаа хийдэг 3 өдөр гадуур явж зардаг Ихэвчилэн хархорин зах дээр авч зардаг мөн Жанцан, тойрог, 21 дүгээр хороолол ханы материал зэргээр явж зардаг Намайг гэртээ байсан гэдгийг манай ээж Мябямба мэдэж байгаа. Миний хувьд бол ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, би хэрэг үйлддэггүй яагаад намайг хэрэгт холбогдуулаад шалгаад байгаад гайхаад байна гэжээ . /5-р хх-н 175-176/

          Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ : 2017 оны 04 сарын 21 өдөр манай хажуу талын хашааны эмэгтэй манай хаалгыг цохиод манай гэрт хулгайч орсон байна та харсан уу гэж асуусан Би тухай өдөр гэртээ байсан боловч сэжигтэй хүн хараагүй тухайн өдөр би 12 цагт доошоо эгчийнд очихоод 15 цагийн үед эргэж ирэхэд манай хажуу хашааны хаалга нь онгорхой савлаад байж байсан би очиж оролдоогүй гэртээ орчихсон би 12 цагийн үед гархад хашааны хаалга нь хаалттай байсан. Би байшин луу нь бол хараагүй өөр зүйл мэдэхгүй гэжээ /5-р хх-н 178/

          Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  манай ламборд бол гар утас зөөврийн компьютер барицаанд авдаг гэхдээ манайд одоо 3 ш зөөврийн компьютер байна, та өөрөө үзэж болно. Манай ламборд бол багш леново авдагүй багш леново  маркын зөөврийн компьютер  асаахаар дэлгэцэн дээр нь БСШУЯ гээд бичиг гараад ирдэг учраас авдагүй юм. Хархад андашгүй цаанаасаа  программ суулгачихдаг юм шиг билээ манай ломбард 2017 оны 05 сарын 12-ны өдөр 1ш HP селрон гэсэн зөөврийн компьютер тавигдсан түүнээс өөр компьютер тавигдаагүй, зөөврийн компьютраас өөр зүйл авдагүй болохоор өөр эд зүйл  тавихаар хүн орж ирдэггүй гэжээ. /5-р хх-н 179-176/

         Хохирогч Т.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай гэрээс 32 инчийн Панасоник фермийн ЛСД зурагт, 2ш дунд гарын мөнгөн аяга, монетон гинж, монетон бөгж 2ш морин хуур, ДВД тоглууулагч МНВС-ийн хүлээн авагчийн удирдлага, 2 хүний ор хөнжлийн давуу эмэгтэй хүний гоо сайханы хэрэгсэл, гоёлын бугуйвч, 8 настай хүүхдийн эмэгтэй хүний өмд цамц алдагдсан байсан. Алдагдсан эд зүйлд содон шминж тэмдэг байхгүй 2 мөнгөн аяганы нэг нь хар өнгийн модон тагштай, нөгөөх нь хүрэн өнгийн тагштай  дунд бүсэлхий хэсгээр хүрэн өнгийн шигтгээтэй байгаа бусад нь онцлох содон шинж тэмдэг байхгүй 42 инчийн зурагтыг 5 жилийн өмөн 699.000 төгрөгөөр худалдаж авсан одоо 1.200.000 төг үнэлэж байна аяганы нэгийг нь 250.000 төгрөг, нийлүүлээд 500.000 төгрөгөөр үнэлэж байна, монетон гинж нь 2 гр 90.000 төгрөг үнэлэж байна монетон бөгж нь 2ш 150.000 төгрөгөөр  үнэлж байна ДВД тоглуулагчийг 40.000 төгрөгөөр удирдлагын нэгийг 15.000 төгрөгөөр үнэлж байна. Нийлээд 30.000 төгрөг хөнжлийн давууг 35.000 төгрөг, гоо сайханы хэрэгсэл /нүүрний тос, гарын тос, нүүрний будаг, гоёлын бугуйвчыг нийлүүлэхэд 15.000 төгрөгөөр  үнэлэж байна гэжээ.   /5-р хх-н 248-250/

         Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: 1.301.340 төгрөг гэжээ. /6-р хх-н 3-4/

        Хохирогч Т.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Агарын 3-23 тоотод ганцаараа амьдардаг юм. 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 12.00 цагийн орчимд өөрийн өвлийн сууцаа цоожлоод гэрийнхээ түлхүүрийг амбаар дээр орхиод ажилдаа явсан. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 01.30 цагт гэртээ иртэл хашааны хаалга онгорхой байхаар нь гайхаад гэртээ ортол манай байшингийн хаалга мөн онгорхой байсан. Гэртээ орж үзэхэд баруун талын хананд өлгөөтэй байсан зурагтыг авч явсан байсан. Мөн 200.000 төгрөг алга болсон байлаа. Манай зурагт Сайн компьютер дэлгүүрээс 1.100.000 төгрөгөөр худалдан авч байсан юм гэжээ.  /6-р хх-н 19-21/

        Эд зүйлийн үнэлгээ /6-р хх-н 22/ 1.000.000 төгрөгөөр 43 инчийн филипс зурагтыг үнэлжээ.

          Хохирогч Т.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манайх Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 44-143а тоотод 4 жил  амьдарч байна. Манай гэрт 2014, 2015 онуудад хулгай орж зурагт,  хөөрөг алдагдаж байсан. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай гэрт 12.50 цагаас 13.30 цагийн хооронд хулгай орж зурагт алдагдсан. Манай 13 настай охин О нь гэрээ 12.50 цагийн орчимд цоожлоод түлхүүрээ хашаанд байдаг зуухан доор хийчихээд явсан байсан. Зөрөөд 13.30 цагийн орчимд 16 настай хүү Гэлэг гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой гэрийн зурагт алга болсон байсан гэсэн. Манайх зурагтаа Сайн компьютер дэлгүүрээс 2 жилийн лизингээр 999.000 төгрөгөөр худалдан авч байсан юм гэжээ.  /6-р хх-н 39-42/

      Эд зүйлийн үнэлгээнд: 405.000 төгрөгөөр 40 инчийн филипс зурагт- 400.000, орны бүтээлэг – 5000 гэжээ. /6-р хх-н 43/

            Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө 10.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1-117 тоотод байх гэрээсээ гараад 7 буудал орж үсээ засуулах гээд байж байтал манай бага охин Э утсаар залгаад ээж та хаана байгаа юм бэ би зах явж гутал авах гэсэн юм хамт явья гэхээр нь тэгье гэж хэлээд Нарантуул зах явсан. Тэгээд 16.00 цагийн орчимд гэртээ иртэл хашааны хаалга онгорхой амбаарын хаалга мөн онгорхой байхаар нь гэртээ ортол хамаг юм онгичоод хаячихсан байсан. Гэрээс зурагт, хонины мах 2 кг авч явсан байсан. Манайх зурагтаа 2016 онд худалдан авч байсан. 650.000 төгрөгөөр үнэлнэ. 2 кг хонины махаа 8000 төгрөгөөр үнэлнэ гэжээ.  /6-р хх-н 72-75/

          Эд зүйлийн үнэлгээнд: 32 инчийн самсунг зурагт- 192.000 төгрөг, 2 кг хонины мах- 8400 төгрөг, нийт 200.400 төгрөг гэжээ. /6-р хх-н 78/

          Хохирогч З.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би өглөө 08.00 цагийн орчимд эхнэрийн хамт хуриманд явсан. Орой 19.40 цагийн орчимд гэртээ иртэл хашааны хаалга онгорхой гэрийн хаалга онгорхой байсан. Гэртээ ортол зурагт авч явсан байсан. Манай зурагт 2017 оны 8 дугаар сард манай хуриманд ирсэн зурагт юм. Тухайн үед 900.000 төгрөгөөр худалдан авч байсан гэсэн гэжээ.  /6-р хх-н 120-123/

         Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: 666.200 төгрөгөөр, үүнээс:  Монел 42 инчийн зурагт- 639.200, орны үслэг- 27.000 гэж үнэлжээ. /6-р хх-н 125-126/

          Хохирогч А.О  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө 08.00 цагийн орчимд нөхөр бид 2 хүүхдүүдийнхээ хамт ажил сургуульдаа явсан. Өдөр 12.50 цагийн орчим ажил дээрээ цайгаа уугаад сууж байтал миний дүүгийн хүүхэд Э.М утсаар залгаад хичээлээ тараад ирсэн чинь гэрт хулгай орчихсон байна зурагт аваад явчихаж гэж хэлсэн. Би нөхөртөө хэлээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манайх зурагтаа Хас банкны лизингээр  699.000 төгрөгөөр худалдан авч байсан юм, Одоо 300.000 төгрөгөөр үнэлнэ. Орны цоохор бүтээлгийг 35.000 төгрөгөөр үнэлнэ гэжээ.  /6-р хх-н 166-170/

         Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: сони бравиа зурагт 192.000 төгрөгөөр үнэлжээ. /6-р хх-н 174/

          Хохирогч Т.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн өглөөний 07.00 цагийн орчимд манай нөхөр Н бид хоёр хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажил руугаа явсан. Хадам эгч Нандинцэцэг манайд 10.40 цагийн орчимд ирэхэд хашааны хаалга онгорхой, гэрийн хаалгыг эвдчихсэн байсан гэсэн. Тэгээд над руу яриад би цагдаад мэдэгдсэн. Манай гэрээс 43 инчийн зурагт авч явсан байсан. Манайх зурагтаа Сайн компьютер дэлгүүрээс 1.099.000 төгрөгөөр аваад 10 гаран хонож байсан юм гэжээ.  /6-р хх-н 226-227/

         Эд зүйлийн үнэлгээнд: 43 инчийн зурагт 850.000 төгрөг гэжээ. /6-р хх-н 228/

           Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр 13.00 цагийн орчимд хүүгийн гэр болох СХД-ийн 24 дүгээр хороо Шороот амны задгайд байрлах гэрт нь ирээд хүүгийн гэр зүгээр байсан. Дараа нь өдөр 15.00 цагийн орчимд дахин ирэхэд гэрийн хаалга нь онгорхой байхаар нь гайхаад дотогшоо ортол хойморт нь байсан зурагт алга болсон байсан. Би хүүгийнхээ галыг түлэх санаатай ирсэн байсан юм гэжээ. /2-р хх-н 85-86/

        Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд Самсунг маркийн 32 инчийн зурагт, гар утсыг нийтэд нь  471.960 төгрөгөөр үнэлжээ. /2-р хх-н 46/

         Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд Самсунг маркийн 40 инчийн зурагт, гар утсыг 679.920 төгрөгөөр үнэлжээ. /2-р хх-н 89/

          Хохирогч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: БГД-ийн 23-х хороо ЗАА-ийн 25/5-97а тоот РД:ЧМ84022077 УТАС: 89124023  2017 оны 07.10 –ын өглөө эхнэр Б хамтаар 10 цагийн үед БГД 23-р хороо ЗАА-ийн 25/5-97а байрлах өвдийн байшингаас гараад явсан харин орой 24 цаг 30минутын үед гэртээ ирхэд гэрийн гэрэл асааллтай байхаар нь ирээд хартал өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хулгай орж LCD зурагт  40 инчийн хар өнгийн зурагт алдагдсан байсан, Манай гэрээс алдагдсан зурагтыг жилийн өмөн 1.050,000 төгрөгөөр авч байсан. Одоо үнэлж мэдэхгүй байна гомдолтой байна гэжээ.  /2-р хх-н 118-122/

          Гэрч Ц.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дунд Дарь-Эхийн 11-1071 тоотод С хашааг нь давж ороод байшингийн цонхоор орж 40 инчийн зурагт авч гарч ирсэн. Уг зурагтыг Дэнжийн 1000 орж Гэрлээ гэдэг ченж эгчид 150.000 төгрөгөөр өгсөн. Надад үүнээс 50.000 төгрөг өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Дамбадаржаагийн гол дагаад дээшээ явж байгаад Монгол гэртэй айлд орсон.  Хаягийг нь санахгүй байна. Тухайн үед би согтуу байсан. Тэгээд Сүхбат 40 инчийн зурагт авч гарч ирсэн. Уг зурагтыг ченж залууд 200.000 төгрөгөөр зарсан. Надад 50.000 төгрөг өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны Зүүн Ард Аюушын 25-97а тоот хашааны хаалгаар С ороод улаан өнгийн тоосгон байшингийн вакум цонхыг түлхээд орж 40 инчийн зурагт авч гарч ирсэн. Уг зурагтыг Гэрлээ гэж ченжид өгсөн. Надад 30.000 төгрөг өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 14 байна уу 15-ны өдөр С Б нарын хамт СХД-ийн 11 дүгээр хорооны Овоотын 219В тоот хашааны хаалгаар Сүхбат ороод Монгол гэрийн хаалганы цоожийг эвдээд тэр айлаас 32 инчийн зурагт авч гарч ирсэн. Уг зурагтыг Өнө Оюу-Эрдэнэ ломбарданд 130.000 төгрөгөөр тавьсан. 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 14-324 тоот хашааны хаалгаар С, Б хоёр ороод Монгол гэрийн хаалганы цоож эвдэж ороод юу ч алга байна гэсэн. Б куртикээ сольж өмсөөд гарч ирсэн. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Б, Б, С нар манай ажил дээр ирсэн. Тэгээд нөгөө айлдаа очьёо гэсэн тэгээд бид нар Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 14-325 тоот хашааны гүйдэг хаалгыг онгойлгоод С, Б бид гурав хамт орсон. Тэндээс нэг зурагт авсан. 49 инчийн Лед зурагт байсан. Би машины багажинд хийж байхад тэр хоёр нэг нөөтбүүк аваад араас гарч ирсэн. Уг зүйлүүдийг Андууд ломбарданд тавьсан. 2017 оны 8 дугаар сарын 25-наас 2017 оны 9 дүгээр сарын 5-ны хооронд С, Б Б гурав машинтайгаа манай ажил дээр ирээд гарч хулгай хийх үү гэсэн. Би ядарсан байсан болохоор үгүй гэж хэлсэн. Тэгтэл тэр гурав үдээс хойш манай ажил дээр ирээд 40 инчийн 2 зурагт хадгалж бай гэж үлдээгээд явсан. Маргааш өглөө нь нөгөө зуратаа авч явсан. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Лам Т,  Т хоёртой би хорооллын эцэст тааралдаж уусан. Би нилээн ядарсан байсан болохоор дороо согтсон. Гэтэл хорооллын хойшоо нилээн дээшээ яваад намайг гудамжинд байж бай гээд хэлчихээд удалгүй 2 зурагт аваад ирсэн. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Лам Т У Э, Т гэдэг залуучууд 5 Шард байдаг манай найз болон Буянзаяагийн гэрт ирээд ганц шил архи ууцгаасан. Тэгээд архи дуусаад Төрөө гарах уу гэхээр нь тэгий гэсэн. Бид хорооллын хойд талын дэнжээр алхаж байгаад СХД-ийн 11 дүгээр хорооны овоотын 9-320 тоот хашааг Лам Т давж ороод 32 инчийн зурагт, 1 ширхэг торгон дээл, 1 ширхэг яак, чулуун хөөрөг барьсан гарч ирсэн гэжээ. /2-р хх-н 123-125/

          Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд Самсунг маркийн 40 инчийн ЛСД зурагт, гар утсыг 640.140 төгрөгөөр үнэлжээ. /2-р хх-н 127/

         Хохирогч Б.Одбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 18-26  тоотод эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг юм. Би 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажилтай явж байхад Жаргалантын аманд байх байшингийн манаач Баяраа гуайд хөрш айлын хөгшин байшинд  чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Гэтэл манай байшингаас юм аваагүй байсан гэжээ. /2-р хх-н 159-162/

          Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ /БЗД-ийн 15-р хороо 13р хороолол 2-19тоот РД:ТЗ85022378 УТАС: 99006611/ /А М/ Би  БЗД-ийн 15 хороо 13-р дугаар хорооллын 2-р байрны 19 тоотод эхнэрийн хамт оршин суудаг. Өчигдөр буюу 2016 оны 12дугаар сарын  22-ны өдөр манай төрсөн эгч Л. Ан эзэмшилийн зуслангийн байшингийн урд талын вакум цонхтой, вакум халгыг түлхэж хулгай орж 2-р давхарын  өрөөнд байсан, хар өнгийн цүнхтэй Рапасоник маркын дижитал камер алдагдсан байна. Би өчигдөр зуслангийн байшинд хулгай орсон талаар мэдээгүй, харин өнөөдөр хулгай орсон талаар мэдэж байна. би хамгийн сүүлд эцэг эхийн хамт 2016 оны 09–р сарын үеэр байшинд очиж засварын ажиллын талаар ярилцаад мөн байшингаа нэг эргэж тойрч үзэхэд зүгээр байсан. Манай байшингаас өөр алдагдсан зүйл байхгүй.  Байшин дотор эд зүйл гээд байх зүйл байхгүй засвар хийх гээд хоосон байсан. Би алдагдсан эд зйл болох  Рапасоник  маркийн дижитал камерыг олон жилийн өмнө худалдаж авч байсан яг хэдэн төгрөгөөр авч байснаа сайн хэлж мэдэхгүй байна. манай эцэг эх сайн мэднэ ,/ Би хуулийн дагуу шийдүүлмээр байна гэжээ. /2-р хх-н 163-166/

          Хохирогч П.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 20-ны өлөр 12.00 цагийн орчимд эхнэр Б хамт гэрээ цоожлоод явсан. Хар-Хорин зах орж хүнсний зүйлээ авчихаад 16.00 цагийн орчимд гэртээ иртэл амбаарын хаалга гэрийн хаалганы цоожийг эвдсэн байсан. Манайхаас 49 инчийн зурагт, булган малгай, 7 ширхэг мөнгөн аяга авч явсан байсан. Зурагтаа 1.300.000 төгрөгөр худалдаж авч байсан. Булган малгайг 2011 онд 350.000 төгрөгөөр худалдан авч байсан. 7 ширхэг мөнгөн аяга бэлгэнд ирж байсан. Одоо 1.030.000 төгрөгөөр үнэлж байна гэжээ.  /7-р хх-н 56- 59/

          Иргэний нэхэмжлэгч Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 1 сар 2 сарын үед манай айл хөрш байсан Н Н гэдэг эмэгтэй надад хавтгай дэлгэцтэй Тошиба маркийн зурагтыг 500.000 төгрөгөөр зарсан. Н манай хоёрынх айл юм. Н хэлэхдээ манай дүү ломбард ажиллуулдаг юм. Энэ зурагтыг хүн ломбарданд тавьчихаад авахгүй байгаа юм гэнэ гэж хэлсэн гэжээ.  /7-р хх-н  66/

         Ж.Д 49 инчийн Тошиба зурагтыг хураан авсан тэмдэглэл, хохирогч Б хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /7-р хх-н 6769/

        Дамно хөрөнгийн үнэлгээний 2.128.320 төгрөгөөр Ц хулгайд алдсан эд зүйлийг үнэлжээ. /7-р хх-н 70-71/

        Панасоник маркийн дижитал камерыг 500.000 төгрөгөөр үнэлжээ. / 2-р хх-н 167/

          Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний хүү нь Бр бид хоёрын доороосоо 2 дахь хүүхэд байгаа юм. Миний 10 дахь хүүхэд юм. С дээрээ 5 ах, 5 эгчтэй. С 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Багадаа цэцэрлэгт явж байгаагүй. 8 настайдаа улсын 12 дугаар сургуульд орж суралцаад 3 дугаар ангиасаа улсын 25 дугаар тусгай сургуульд шилжин суралцаад 6 дугаар анги төгссөн. Цэргийн алба хаагаагүй. Эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн хүүхэд. Аав Б нь 2010 онд өөд болсон С нь гэртээ л байх дуртай хүүхэд байсан. 2008 онд Г О гэдэг охинтой гэр бүл болсон. Дундаасаа нэг хүү төрүүлсэн. 2014 онд гэр бүлээсээ салсан. 2014 онд дээрмийн хэрэгт холбогдсон. Би хүүдээ битгий хулгай хий гэж хэлэхээрээ л нэг болдог. Бараг бүх дүүргээс хулгай хийсэн байх. Ааш зангын хувьд бол надтай байхдаа даруухан гэрээсээ гардаггүй их томоотой хүүхэд байсан. Эхнэрээсээ салаад л буруу замаар орсон гэжээ.  /7-р хх-н 154-157/

            Гэрч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Б.С 2016 оны 2 дугаар сард танилцаад түүнээс хойш гэр бүлийн харьцаатай хамтран амьдарч байна. Бидний дундаас гарсан үр хүүхэд байхгүй. Би одоо эгчийндээ хүүхдийх нь хамт амьдарч байна. С хааяа нэг архи уудаг түүнээс өөр ааш араншин байхгүй. С өглөө бүр ажилтай гээд л гардаг юм. Би хулгай хийдэг талаар нь мэдэхгүй. Хааяа надад мөнгө өгдөг хаанаас авсанаа хэлдэггүй юм. С эд хөрөнгө гэж байхгүй. Манай эгчийнд л байсан юм гэжээ.  /7-р хх-н 176/

          Хохирогч О.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Манайх СХД-ийн 31 дүгээр хороо Хайрханы 4-117 тоот хаяган дээр 1994 оноос хойш амьдарч байна. Би хүү Г хамт амьдардаг юм. 2017 оны 3 дугаар сарын 7-ны өглөө 07.00 цагт би ажилдаа хүү хичээлдээ явсан. Гэрт манай том охин 2 хүүхдийнхээ хамт үлдсэн. Манай охин 11.00 цагийн үед гараад СХД-ийн 14 дүгээр эмнэлэгт очсон байсан. 13.00 цагийн орчимд гэртээ иртэл байшинд хулгай орж  46 инчийн зурагт, 2 ширхэг гар утас  авч явсан байсан. Тэр даруйдаа надад хэлээд би цагдаа дуудсан гэжээ.  /8-р хх-н 142-143/

          Хар өнгийн  Панасоник маркийн дижитал камерыг Б.С хураан авч эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2-р хх-н 169-171/

           Хохирогч Ш.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 14.40 минутаас 14:50 цагийн хооронд манай хашааны хойд талд байх Ургах наран  хүнсний дэлгүүрийн эзэн гэх эрэгтэй над руу залгаад танай гэр лүү чинь 2 залуу ороод улаан юм аваад гарч байна.Танай гэрт ойрд хүн байгаа юм уу гэж ярихаар нь би нөхөр хөдөө ажилтай, хүүхэд маань надтай хамт дээр байсан болохоор манай гэрт ирэх ёстой хүн байхгүй гээд би хүүхдээ дагуулаад ардын эрхийн буудлаас такси бариад гэртээ ирэхэд хашаанй хаалга болон өглөө цоожлоод гарсан гэрийн хаалга цоожгүй, цоож маань байхгүй байхаар нь гэртээ ороход гэрийн хойморь байсан зурагт байхгүй болсон байсан,тэгээд орны улаан өнгийн бүтээлэг маань байхгүй болсон байсан.Би зурагтын доод талын шүүгээ болон бусад зүйлээ харахад алдагдсан зүйл байхгүй байсан.гэр доторх эд зүйлийг замбараагүй болгосон байсан.Би гэрээ хятад цагаан цоожоор цоожлоод явсан, цоож маань гэрт байхгүй байсан.Манай гэрийн хойморьт байсан зурагт 32 инчийн Тошиба брэндийн зурагт алдагдсан.Манай хүү зурагтын нүүрний талаар юмаар зурсан сэвтэй,гэхдээ юм үзэхэд зүгээр гардаг, зурагт унтраасан байхад л тэр сэв харагддаг юм.Би алдагдсан зурагтаа 2014 онд Нехст электрон барааны дэлгүүрээс 500.000 төгрөгөөр худалдан авсан, баримт нь одоо байхгүй, зурагтын хайрцаг байхгүй, нүүдэл хийж байхад алга болсон.Одоо алдагдсан зүйлээ 350.000төгрөгөөр үнэлж байна.Орны бүтээлэг 2016 онд худалдан авсан,25.000 төгрөгөөр үнэлнэ.Манай хашаа руу харсан хяналтын камер байгаа.Манай хашааны ард байх Ургах наран хүнсний дэлгүүрийн хяналтын камер манай гэр лүү 14:40-14:50-н хооронд үл таних 30 орчим насны хоёр залуугийн саравчтай малгайтай залуу нь ороод орны улаан бүтээлгэнд боогоод авч гарсан нөгөө залуу нь Ургах наран дэлгүүрийн үүдэнд хүлээгээд зогсож байгаад хамт төв зам руу алхаад явсан юм. Би зурагтаа хүлээн авсан зурагт яг хэвээрээ зүгээр байна.Одоо надад алдагдсан эд зүйлээсээ орны бүтээлэгээ нэхэмжилж байна.өөр нэхэмжлэх зүйл байхгүй.Би 3 өдөр ажиллаж байсан ажлаа тасалсан. Сэтгэл санааны хохиролтой байна.Миний бие өдөрт 30.000 төгрөний ажил хийдэг гэсэн мэдүүлэг /3-р хх-н 46-47/

         Эд зүйлийн үнэлгээ: Дамно ХХК-ны Ш.Д гэрээс алдагдсан Тошиба маркийн 32 инчийн зурагт,орны бүтээлгийн хамт 210.000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-н 3-р хх-н 49/

          Хулгайн гэмт хэрэгт ашигласан гэх Ө.Н УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд болон хувцсанд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-н 172-183/         

          Б.С холбогдох 1706014100031 дугаартай эрүүгийн хэргээс Б.Ч холбогдох 2016252031672 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарлав. /2-р хх-н 207/

        Б.С иргэний үнэмлэхийн лавлагаа /7-р хх-н 99/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /7-р хх-н 94, 116,185/, 2007.12.19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 360 дугаартай шийтгэх тогтоол /6-р хх-н 245-248/

         Б.С  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 99-/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /7-р хх-н 6-8/  зэрэг болно.

          Б.С нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр бусадтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 4 дүгээр гудамжны 117 тоотод оршин суух О.Т байшингийн цонхоор нэвтрэн орж нокиа маркийн гар утас, самсунг Нөт-2 маркийн гар утас, 42 инчийн самсунг маркийн зурагт зэрэг эд зүйлс хулгайлан авч 765.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.С нь В.Н бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунддарь-Эхийн 2117 тоотод оршин суух Ш.Д гэрийн хаалганы цоожийг эвдэн 32 инчийн Тошиба маркийн зурагт,орны бүтээлэг зэргийг хулгайлан авч 210.000 төгрөгийн хохирол учруулсан,

Иргэний нэхэмжлэгч Д.Б 50.000 төгрөгийн хохирол учруулсан,

ганцаараа 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун-Алтан өлгийн 30-505б тоотод оршин суух Б.О байшингийн цонхоор нэвтрэн орж Тошиба маркийн 40 инчийн зурагт хулгайлан авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

ганцаараа 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун-Алтан өлгийн 11-229 тоотод оршин суух С.С байшингийн цонхоор нэвтрэн орж 40 инчийн Тошиба маркийн зурагт хулгайлан авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

ганцаараа 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 7-309 тоотод оршин суух Ч.А гэрт хууль бусаар  нэвтрэн орж 60 инчийн самсунг  маркийн зурагт хулгайлан авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

ганцаараа 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан  дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 16-3 тоотод оршин суух Д.Б эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Хейсэсэ маркийн 43 инчийн зурагт хулгайлан авч 749.900 төгрөгийн хохирол учруулсан,

ганцаараа 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун-Алтан өлгийн 9-183 тоотод оршин суух О.Э байшингийн цонхоор нэвтрэн орж 42 инчийн ЛЖ маркийн зурагт хулгайлан авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

ганцаараа 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Уулын 3-8 тоотод оршин суух Ц.Н байшингийн вакум цонхыг түлхэн орж дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, бага гарын нэг ширхэг мөнгөн аяга Ленова маркийн хар өнгийн нөөтбүүк, эрэгтэй хүний мөнгөн гинж, зайны холболтын чихэвч, монетон хос ээмэг, бөгж, мөнгөн бугуйвч, хятад 12 жилийн сийлбэртэй бор өнгийн жижиг гарын хөөрөг нэг ширхэг, цагаан өнгийн хаш хөөрөг нэг ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан авч 1.820.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.С нь ганцаараа 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн-Ард Аюушийн 5-97 тоотод оршин суух Ө.Б эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн орж

          Б.С нь ганцаараа 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Төмөр замын 1-1 тоотод оршин Н.Баярхүүгийн өвлийн байшингийн вакум цонхыг эвдэн орж НР, самсунг маркийн 2 ширхэг зөөврийн компьютер хулгайлан авч нийт 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Иргэний нэхэмжлэгч Б.О 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.С нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх уулын 6-642 тоотод оршин суух З.У гэрээс 32 инчийн Монел загварын ЛД зурагт хулгайлан авч 666.200 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.С нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Агарын 3-23 тоотод оршин суух Т.З байнга амьдрах зориулалт бүхий байшингийн хаалгыг эвдэн орж Филипс маркийн ЛД зурагт, бэлэн 200.000.төгрөгийг хулгайлан авч нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

         Б.С нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Бэлхийн 33-6-86б тоотод оршин суух Б.Ц гэрт хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн Скай Ворф маркийн зурагт хулгайлан авч 279.960 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.С нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1-126 тоотод оршин суух Л.О монгол гэрээс 32 инчийн тошиба маркийн зурагт хулгайлан авч 256.000 төгрөгийн хохирол учруулсан, 

          Б.С нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайраны 2 дугаар хэсгийн 1519 тоотод оршин суух С.М монгол гэрээс Панасоник маркийн 32 инчийн зурагт хулгайлан авч нийт 436.740 төгрөгийн хохирол учруулсан,

         Б.С нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооныы нутаг дэвсгэрт байрлах Шархадны 49-744-88 тоотод оршин суух Д.Б эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж Панасоник маркийн 32 инчийн зурагт хулгайлан авч  839.940 төгрөгийн хохирол учруулсан,

           Б.С нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хөлийн голын задгайд оршин суух Г.Н орон байранд нэвтэрч 42 инчийн самсунг Жи-2 маркийн гар утас хулгайлан авч 471.960 төгрөгийн хохирол учруулсан,

         Б.С нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо доод Салхитын 5-95 тоотод оршин суух А.О  монгол гэрт нэвтрэн орж 32 инчийн сони бравиа маркийн ЛСД зурагт, орны бүтээлэг,хөнжил зэргийг хулгайлан авч 220.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.С нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1-72 тоотод оршин суух Ч.О монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 42 инчийн Шарп маркийн зурагт,буриад гутал зэргийг хулгайлан авч 631.140 төгрөгийн хохирол учруулсан,

        Б.С нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1-117 тоотод оршин суух Г.О монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн ЛСД самсунг маркийн зурагт хулгайлан авч 200.400 төгрөгийн хохирол учруулсан

           Б.С нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Мод үржүүлгийн 19-744в тоотод оршин суудаг Ө.Б монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж тошиба маркийн 43 инчийн зурагт, оргилуун дарс зэргийг хулгайлан авч нийт 258.500 төгрөгийн хохирол учруулсан,

          2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хичиний 6-174 тоотод оршин Т.Г монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 43 инчийн Филипс маркийн зурагт хулгайлан авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

         Б.Сүхбат нь ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 22-123 тоотод оршин суух Т.У байнга оршин суух зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 43 инчийн панасоник маркийн зурагт зэрэг эд зүйлс хулгайлан авч 1.301.340 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.С нь ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо шороотын амны задгайд оршин суух А.Г гэрийн цоожийг эвдэн орж 49 инчийн самсунг маркийн зурагт хулгайлан авч 659.400 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.С нь ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 03-16-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын 14-03 тоотод оршин суух Б.Я гэрээс самсунг маркийн 43 инчийн зурагт хулгайлан авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.С нь ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 34-23 тоотод оршин суух Д.Ц гэрээс 49 инчийн тошиба маркийн зурагт, булган малгай, мөнгөн аяга 7 ширхэг, бэлэн 30.000 төгрөг, хавар намрын эрэгтэй куртик, орны одьял, монетон гинж, кулон зэргийг хулгайлан авч  2 .158.320 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.С нь ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 22-24-ний хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоонзоорины  1 дүгээр гудамжны 1-2 тоотод оршин С.Г байшингийн цонхыг хөшин онгойлгон орж Аюуш бурхан нэг ширхэг, О бурхан нэг ширхэг, үндэсний тагш нэг ширхэг, их гарын мөнгөн аягя нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, бурханы хонх нэг ширхэг, хуучин цагийн дамар нэг ширхэг, орчин цагийн очир нэг ширхэг, бурхан гүш 2 ширэхг, майны хүрд 3 ширхэг, сангийн бойпор нэг ширхэг, зулын цөгц 17 ширхэг, мөнгөн цөгц нэг ширхэг, бөөгийн толь нэг ширхэг, цайны домбо нэг ширхэг, дарханы гагнуурын аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлан авч нийт 1.400.200 төгрөгийн хохирол учруулсан,

           Б.С нь ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 2 дугаар хэсэг Баатархайрханы 85А тоотод оршин суух Т.Э өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж Ленова маркийн зөөврийн компьютер, мөнгөн гинж, бэлэн 80.000 зэргийг хулгайлж 640.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.С нь ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо хилчиний 44-143а тоотод оршин суух Т.С байнга амьдрах зориулалт бүхийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж Филипс маркийн 40 инчийн зурагт хулгайлан авч 405.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.С нь ганцаараа 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусадтай бүлэглэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо  Жаргалантын амны 9 тоотод оршин суух А.М байшингийн цонхыг түлхэн  орж панасоник маркийн камер хулгайлан авч 490.000 төгрөгийн хохирол учруулсан,

           Б.С нь Ө.Н бүлэглэн  2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусадтай бүлэглэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын амны 15 тоотод оршин суух Б.О зуслангийн  байшинд нэвтэрч орж эд зүйл хулгайлахыг завдсан,

          Б.С нь ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 1-1458 тоотод оршин суух Ц.А монгол гэрийн цоожийг эвдлэн орж 32 инчийн зурагт хулгайлан авч 414.100 төгрөгийн хохирол учруулсан,

Б.С нь ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 20-26-ны өдрийн хооронд  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорийн 2-2  тоотод оршин суух С.Г эзэмшлийн өвлийн сууцанд нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, бэлэн 400.000 төгрөг, хурган дээл, гуулин хонх, цөгц зэрэг эд зүйлсийг  хулгайлан авч 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.С нь ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Салхитын задгайд оршин суух Б.Ш гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж 39 инчийн тошиба маркийн зурагт хулгайлан авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.С нь ганцаараа 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан  дүүргийн 24 дүгээр хороо Шороотын амны задгайд оршин суух А.Б монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 40 инчийн самсунг маркийн зурагтыг хулгайлан авч 679.920 төгрөгийн хохирол учруулсан,

 Б.С нь ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорийн 13-77  тоотод оршин суух Ч,Ч гэрээс 12 нэр төрлийн эд зүйлс хулгайлан авч 2.187.994 төгрөгийн хохирол учруулсан,  

 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн 3-103 а тоотод оршин суух Т.Б гэрээс 42 инчийн самсунг маркийн хулгайлж нийт 336.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 22-492 тоотод оршин суух Ч.Н гэрээс 32 инчийн шарп маркийн зурагт,нөөтбүүк, 2 ширхэг хөөрөг,гаанс зэрэг зүйлс хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сард Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байрлах Н.Б эзэмшлийн орон байранд нэвтэрч булган дээл,хүүхдийн гутал,мөнгөн аяга,хурагн дотортой дээл зэргйиг хулгайлан авч нийт 6.877.500 төгрөгийн хохирол учруулсан,

  2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо Арцадын 13-484 тоотод оршин суух Б.Д байшинд нэвтэрч ЛЖ маркийн 42 инчийн зурагт хулгайлан авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 81 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух Э.Б гэрээс дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга,5 ширхэг хүүхдийн оймс зэрг зүйлс хулгайлан авч нийт 309.500 төгрөгийн хохирол учруулсан, нийт 41 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн болон хохирогч нар, гэрч нарын мэдүүлгүүд, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд  зэрэг нотлох баримтуудаар  хангалттай тогтоогдож байна.

Иймд Б.С Эрүүгийн хуулийн   тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоох  үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.       

          Б.С нь  хулгайн нийт 41 удаагийн үйлдлээр бусдад 35.545.154 төгрөгний хохирол учруулсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон  тул түүнээс гаргуулж нийт хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

Б.С цагдан хоригдсон 680 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

Б.С нь батлан даалтад гаргана гэхээр нь бусдын хийсэн хулгайн 7 үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэж мэдүүлж байгаа, түүнийг энэ хэргийн хамт шийдүүлэх саналтай байна гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Өнөөдрийн байдлаар энэ талаар шүүхэд ирсэн нотлох баримтгүй, улсын яллагч хэргийг шүүхэд өгөхөөс өмнө бүх дүүргүүдээр албан тоот явуулж лавлагааг авсан энэ талаар Б.Сүхбатад холбогдох ийм үйлдлүүд байхгүй байна гэсэн хариу ирсэн гэсэн зэргийг үндэслэн мөрдөн байцаалтад буцаах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

           Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 3.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Б овогт Б С Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт  гэм буруутай болохыг    тогтоосугай.

 2.Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Б.С 9 /есөн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С цагдан хоригдсон 680 /зургаан зуун наян/ хоногийг ял эдлэсэн хугацаанд оруулан тооцсугай.

 5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г  хэрэг хадгалах хугацаанд хэрэгт үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.С 35.591.154 төгрөгийг гаргуулж нэр бүхий  хохирогч нарт хавсралтаар олгосугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсан, мөн хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.С авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                   С.ПҮРЭВСҮРЭН

 

                  ШҮҮГЧИД                                     Д.МӨНХТУЯА

 

                                                                       Т.ШИНЭБАЯР