| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1206/Э |
| Дугаар | 1221 |
| Огноо | 2019-08-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 1221
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч /томилолтоор/ Э.Намуун, шүүгдэгч Э.Ч, түүний өмгөөлөгч У.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Э Ч холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03590 1472 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Монелын 1-1 байрны гаднаас иргэн Э.Б эзэмшлийн 88-77 УБЕ улсын дугаартай автомашинаас “айфон-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусддад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч мэдүүлэхдээ: “…Би тухайн үед Баянзүрх зах руу явж байсан. Тэр үед суудал руу нь харсан чинь цэнэглэгчтэйгээ утас байсан. Тэрийн монтелд аваачиж өгсөн. Буцаж яваад тэр хүнтэй таарсан.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5-6/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9-10/, “Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 12-13/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 19-41/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Ч мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 56-58/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 63-64/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас Э.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Монелын 1-1 байрны гаднаас иргэн Э.Б эзэмшлийн 88-77 УБЕ улсын дугаартай автомашинаас “айфон-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусддад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Ч 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн Э.Б эзэмшлийн 88-77 УБЕ улсын дугаартай автомашинаас “айфон-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Б өгсөн: "....” гэх мэдүүлэг /хх-н 14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Ч өгсөн:." гэх мэдүүлэг /хх-н 57-58/,
“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 12-13/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Ч нь Дорноговь аймаг дахь Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т тус тус заасныг журамлан шүүгдэгч Э.Ч цагдан хоригдсон 69 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийт 552 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хасч, биечлэн эдлэх ялыг 8 цагаар тогтоож шийдвэрлэсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Ч эдлээгүй үлдсэн 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж шийдвэрлэв.
Хохирогч Э.Б учирсан хохирол болох 667.000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Э.Ч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг флаш диск хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн нийт 41 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Э Ч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Э.Чт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1 хоногоор тооцож, нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногоор тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Э.Ч 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон нийт 41 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Чаас 667.000 төгрөгийг гаргуулж хохирогч Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Монтел 1 байр 5 тоотод оршин суух Б овогт Э Б -д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флаш дискийг хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргасугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ч авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.