| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2016/00518/И |
| Дугаар | 533 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 533
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Хотонт сумын Орхон багт оршин суух Бээл овогт Ерөөлтийн Уртнасан /РД:АМ88122501/-ийн нэхэмжлэлтэй
Б.Гомбожавтай хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Е.Уртнасан шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би өөрийн нөхөр болох Батдэлгэрийн Гомбожавтай 2011 онд анх танилцаж, хайр сэтгэлтэй болж улмаар 2015 онд хуримаа хийж хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд хүү Ариунсанаа төрсөн. Гэтэл нөхөр болох Б.Гомбожав нь 2016 оны 7-р сарын 15-ны өдөр цусны цагаан эсийн хорт хавдрын улмаас нас барсан. Б.Гомбожав бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй юм. Иймд хүү Г.Ариунсанаагийн төрсний гэрчилгээ болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Б.Гомбожавтай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан тул хүсэлт гаргагч Е.Уртнасан нь Б.Гомбожавтай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. 2013 оны 5-р сарын 10-ны өдөр төрсөн Боржигон овогт Гомбожавын Ариунсанаа /РД:АМ13251010/-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2. Боржигон овогт Батдэлгэрийн Гомбожав /РД:АИ87010110/-ын 0000179912 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
3. Архангай аймгийн Хотонт сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 8-р сарын 15-ны өдрийн 1/62 тоот тодорхойлолтод: “Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн харьяат Гомбожавын Ариунсанаа 3 настай эрэгтэй. Одоо эх Е.Уртнасаны гар дээр эсэн мэнд бойжиж байгаа үнэн болно” гэсэн,
4. Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн засаг даргын 2016 оны 8-р сарын 10-ны өдрийн албан тоотод: “Ерөөлт овогтой Уртнасан нь тус багийн Өвөр улаан булаг оршин суудаг ... Тус багт 2011-2016 он хүртэл нөхөр хүүгийн хамт амьдардаг нь үнэн болно” гэсэн.
5. Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн засаг даргын 2016 оны 9-р сарын 9-ний өдрийн албан тоотод: “Ерөөлт овогтой Уртнасан нь тус багийн Орхон Хужирын голд оршин суудаг. ... Ерөөлт овогтой Уртнасан нь тус багт 2011-2016 оны хооронд Батдэлгэр овогтой Гомбожавтай хамтран амьдарч байсан нь үнэн” гэсэн.
6. Б.Гомбожав, Е.Уртнасан нар нь хамтын амьдралтай байсан талаар
гэрч Б.Алтаншагайгийн өгсөн /Б.Гомбожавын төрсөн дүү/ ... Е.Уртнасан, Б.Гомбожав нар нь Архангай аймгийн Хотонт сумын Залуучууд хороололд 2011 оноос 2016 оны 7-р сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан. Хамтран амьдарч байх хугацаандаа 2013 онд хүү Ариунсанаа нь төрсөн. Б.Гомбожав нь хааяа Улаанбаатар хот руу явж ажил хийдэг байсан. Е.Уртнасан нь сумандаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Би Б.Гомбожавын төрсөн дүү нь учир Е.Уртнасан, Б.Гомбожав нарын хамтран амьдарч байсныг сайн мэднэ... гэх,
гэрч О.Тунгалагтамирын өгсөн /Е.Уртнасангийн найз/ ... Е.Уртнасан, Б.Гомбожав нар нь 2009 онд танилцаж, 2011 оноос талийгаач Б.Гомбожавыг нас барах хүртэл хугацаанд Архангай аймгийн Хотонт сумын Орхон багт хамтран амьдарч байсан. Хамтран амьдарч байх хугацаанд 2013 онд хүү Ариунсанаа нь төрсөн. Е.Уртнасан хуваариа хөдөлмөр эрхэлдэг. Нөхөр Б.Гомбожав нь машин засдаг байсан. Би Е.Уртнасантай Архангай аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуульд хамт суралцаж байсан. Е.Уртнасан нь албан ёсоор хүнтэй гэрлэж байгаагүй. Е.Уртнасантай дунд сургуулийн найзууд мөн Б.Гомбожавтай хамтран амьдарч байх үед нь гэрт нь очдог байсан учир Е.Уртнасан, Б.Гомбожав нарын хамтран амьдарч байсныг сайн мэднэ ... гэх мэдүүлгүүд
7. Гэрлэлт бүртгэлгүй лавлагаа зэрэг болно.
Хүсэлт гаргагч Е.Уртнасан нь Б.Гомбожавтай 2011 оноос 2016 оны 7-р сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан болох нь . 2013 оны 5-р сарын 10-ны өдөр төрсөн Боржигон овогт Гомбожавын Ариунсанаа /РД:АМ13251010/-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Боржигон овогт Батдэлгэрийн Гомбожав /РД:АИ87010110/-ын 0000179912 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Архангай аймгийн Хотонт сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 8-р сарын 15-ны өдрийн 1/62 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн засаг даргын 2016 оны 8-р сарын 10-ны өдрийн албан тоот, Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн засаг даргын 2016 оны 9-р сарын 9-ний өдрийн албан тоот, гэрч Б.Алтаншагай, О.Тунгалагтамир нарын мэдүүлгүүд, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд Б.Гомбожавтай 2011 оноос 2016 оны 7-р сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан болохоо тогтоолгох гэсэн Е.Уртнасангийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Е.Уртнасангийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Е.Уртнасан нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Боржигон овогт Батдэлгэрийн Гомбожав /РД:АИ87010110/, Бээл овогт Ерөөлтийн Уртнасан /РД:АМ88122501/ нарыг 2011 оноос 2016 оны 7-р сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Е.Уртнасангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН