| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01375/И |
| Дугаар | 01293 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 01293
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрсөнийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би
Нэхэмжлэгч: Орхон аймгийн “Летфорекс” ББСБ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг 41-8 тоотод оршин суух Сагил овгийн Ганбаатарын Ган-Эрдэнэд /ЖА-89033170 / хариуцагдах 3,548,333.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Летфорекс” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага Г.Ган-Эрдэнэ/РД:ЖА89033170/-тэй 2014 оны 01 сарын 06-ны өдөр Монгол улсын иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг тус тус үндэслэн №0001409 тоот зээлийн гэрээг харилцан тохиролцон байгуулж 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн зээлийг 2.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн.Г.Ган-Эрдэнэ нь №0001409 тоот зээлийн гэрээний 2.2-д “гэрээний хавсралт 1-д дурьдсан хуваарийн дагуу авсан зээлийг түүний хүүгийн хамт хугацаанд нь зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэгтэй”-заасан үүргээ үл биелүүлэн, зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж манай байгууллагад хохирол учруулж байгаа гэм буруутай.Манай байгууллагийн зүгээс түүнд зээл олгохдоо төлбөрийн чадвар, орлого, эх үүсвэр зэргийг тал бүрээс нь судлан зээл түүний хүүг буцаан төлөх бүрэн чадвартай гэж үзэн 2.000.000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай олгосон ба уг мөнгийг хариуцагч одоог хуртэл ашигласан хэвээр 2016 оны 09 сарын 20-ны өдрийн байдлаар тус зээл, хүүгийн үлдэгдэл нийт 3,548,333.33 /гурван сая таван зуун дөчин найман мянга гурван зуун гучин гурван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг байна.Хариуцагчаас гэрээний үүргийн дагуу 3,548,333.33 төгрөгийг гаргуулахааар нэхэмждэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.
Хариуцагч Г.Ган-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: “Г.Ган-Эрдэнэ надад ирүүлсэн Лет форекс ББСБ-н нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна.Уг нэхэмжилсэн төлбөрийг 2 сарын дотор бүрэн барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Летфорекс” ББСБ хариуцагч Г.Ган-Эрдэнэд холбогдуулан зээлийн төлбөр 3,548,333.33 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Ган-Эрдэнэ нь нэхэмжлэгч “Летфорекс” ББСБ-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,548,333.33 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,723 төгрөгийг хуульд заасны дагуу хуваарилан хариуцагчаас тал хувиар бууруулан тооцож гаргуулах тул Төрийн банкнаас /130000801381 тоот данснаас/ 35,861.5 төгрөг, хариуцагч Г.Ган-эрдэнээс 35,861.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Летфорекс” ББСБ –д олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1.Нэхэмжлэгч “Летфорекс” ББСБ-ийн 3,548,333.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Ган-Эрдэнэ хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчээс төлсөн 71,723 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож төрийн сангаас 35,861.05 төгрөг, хариуцагч Г.Ган-Эрдэнээс35,861.05 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрхтэйг дурьдсугай.
4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ