| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00963/И |
| Дугаар | 01289 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон хязгаарлагдмал чадамжтой гэж тооцох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 01289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Жаргалант сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Шуудай нар овгийн Ганхуягийн Батмөнхийг /ИЦ-91101819/ иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг 2016 оны 06 дугаар 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Жарантай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймаг, Жаргалант сумын Засаг дарга шүүхэд гаргасан хүсэлтдээ : Сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүднээс Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.8, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт заасны дагуу Дулаан-Уул багийн иргэн Ганхуяг овогтой Батмөнхийг эрх зүйн чадамжгүйг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүсэлтээ дэмжиж байна.Г.Батмөнх нь төрөлхийн сэтгэцийн өвчтэй оюуны хомсдолтой иргэн байдаг.Эцэг эхийн асрамжинд байдаг тул иргэний эрх зүйн чадамжгүйг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэргээс, Орхон аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт,Г.Батмөнхийн иргэний үнэмлэх,байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт,БОЭТ-ийн шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа зэрэг нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Жаргалант сумын иргэн Ганхуягийн Батмөнх 1991 оны 10 сарын 18-нд төрсөн 25 наста, эрэгтэй, хүнд хэлбэрийн тархины эмгэгшил,төрөлхийн хүнд хэлбэрийн оюуны хомсдол өвчний улмаас 90%ийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон болох нь Орхон аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн 2016-05-16-ны өдрийн 28 дугаартай тодорхойлолт,Орхон аймгийн Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн 2015-10-06-ны өдрийн 40 дугаартай тодорхойлолтын хуулбар, мөн 2016-06-21-ний өдрийн магадлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Ж.Батмөнх нь дээрхи өвчний улмаас иргэний эрх үүрэг бие дааж хэрэгжүүлэх чадваргүй болох нь тогтоогдож байх тул түүнийг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцох үндэслэлтэй тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасныг баримтлан Шуудай нар овгийн Ганхуягийн Батмөнхийг /ИЦ-91101819/ эрх зүйн чадамжгүйд тооцож,асран хамгаалагчаар эцэг Ганхуягийг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ