| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1274/Э |
| Дугаар | 1375 |
| Огноо | 2019-09-04 |
| Зүйл хэсэг | 10.1, |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 1375
2019 09 04 2019/ШЦТ/1375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Өсөхбаяр, шүүгч Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
иргэдийн төлөөлөгч Г.Хажидсүрэн,
улсын яллагч Т.Жаргалсайхан,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц , түүний өмгөөлөгч Н.Баатардорж,
шинжээч Б.Ундармаа, А.Батбаяр,
гэрч М.Б , А.Ц , Н.У ,
шүүгдэгч Г.Э , түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн, Х.Гантулга, Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э д холбогдох эрүүгийн 1806 06683 0407 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Э , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Э нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худгийн задгайд 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Гантөмөрийн Ууганцэцэгийг нүүрэн тус газар нь цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би талийгаач Ууганцэцэгтэй 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр уулзаагүй. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр уулзсан. Энэ уулзсан цаг хугацааг тогтоох хэрэгтэй байна. Намайг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр уулзсан гэж дайраад байна. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булгантамир, Цог-Эрдэнэ, талийгаач Ууганцэцэг бид 4 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд талийгаач Ууганцэцэг Булгантамир, Цог-Эрдэнэ хоёртой хамт үлдсэн юм.2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ийм үйл явдал болсон юм. Би 2018 оны 08 дугаар сарын 05-өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл “Шар хаданд” ахынхаа байшин дээр засвар хийж байсан. Намайг ахынхаа байшинг янзалж байсан гэдгийг нотлох гэрчүүд нь байдаг. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 18 цагт цагдаагийн хэлтсээс “хүрээд ир, Приус машины чинь талаар асуух юм байна” гэж дуудсан. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр очиход талийгаач Ууганцэцэгийн зургийг харуулаад “энэ хүнийг таних уу” гэж асуусан. Тэгэхээр нь би нас барсан хүн байна гэж хэлсэн. Тэгсэн “чи нас барсан гэдгийг нь яахлаараа мэдэж байдаг юм” гээд над руу “чи алсан” гээд дайраад байсан. Би талийгаач Ууганцэцэгийг нас барсныг дэлгүүрт орж ирсэн хүмүүсийн ярианаас мэдсэн. Мөн манай ээж хүртэл нас барсан гэдгийг нь хэлсэн. Намайг талийгаач Ууганцэцэгийг нас барсан гэдгийг мэдэж байсан учраас хэрэг эхэлсэн. Тухайн үед мөрдөгч намайг гавласан. Тэнд 4-5 хүн байсан. Хоёр дадлагын оюутан, 4-5 цагдаа байсан. Тэгээд намайг 24 цаг дарамталж зодож байгаад энэ дээр гарын үсэг зурчих тэгээд яв гэж хэлсэн” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай талийгаач охин Ганц худгийн ард нас барсан байсан. Г.Э нь 5 сард Ганц худгийн ард байшингийн засвар хийж байгаа гэж өөрөө болон ээж нь хэлж байсан юм. Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 5 дугаар сарын сүүлээр эхнэр хүүхдээ аваад машинтай явж байхдаа намайг аваад явсан юм. Би миний дүү хаана ажиллаж байгаа вэ гэхэд Ганц худгийн ард барилгын ажил хийж байгаа гэж хэлж байсан. Би эхлээд Г.Э ыг гэж сэжиглэж байгаагүй. Талийгаач нас бараад 49 хоног нь өнгөрсний дараа Г.Э ын дэлгүүрт ороход царай нь хувисхийгээд ээжийнхээ хажуугаар гараад яваад өгсөн. Талийгаачийн нас барсан газар болон Г.Э ын ажил хийж байсан газар нь таараад байгаа болохоор би энэ тухай очиж хэлсэн юм. Манай талийгаач охинтой урьд нь олон удаа уулзаж байсан юм шиг байна лээ.Сүүлд 3 удаа уулзсан байдаг. 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Г.Э дэлгүүрийнхээ гадна талбайг цэвэрлээд зогсож байсан. 2018 оны 07 дугаар сарын 10-нд бороо орж байсан. Манай талийгаач охин Г.Э тай уулзах гэхээр нь би “чи яах гээд байгаа юм” гэж хэлж байсан. Тэгэхэд талийгаач “ээжээ би 2000 төгрөг асуугаадахъя” гэхээр нь “ энэ чамд юу гэж мөнгө өгч байдаг юм. Битгий олон юм яриад бай ” гээд бид хоёр гэр лүүгээ явсан юм. Манай талийгаач охин 2018 оны 07 дугаар сарын 10-ны орой эмнэлэгт хэвтээд 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр эмнэлэгээс гарахад би Зүүн салаанд дүүгийндээ очиж хонох гээд миний охин гэртээ байж байгаарай гээд явсан.Тэгэхэд манай бэр талийгаачийг утсаар яриад урд талын гудамжинд зогсож байя гээд гараад явсан гэж надад хэлсэн. Миний бодлоор тухайн үед Г.Э талийгаачийг дуудсан юм шиг байна лээ. Манай талийгаач охин 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр гэрээсээ гараад гэртээ ирээгүй. 2018 оны 08 дугаар сарын 11-ны үдээс хойш цагдаа талийгаачийн зургийг нь бариад нас барсан гэдгийг нь хэлсэн. Г.Э нь урьд нь талийгаачтай уулздаг байсан. Тэгэхээр нь би загнадаг байсан. 2018 оны 6 дугаар сарын сүүлээр хашааны гадаа машин ирээд зогсохоор нь харахад Г.Э машиндаа суучихсан. Манай талийгаач охин хойд суудал дээр нь суугаад хаалгаа онгойлгоод гэрлээ асаасан байсан. Тэгээд би харчихаад буцаад гэртээ орж байсан. Тэгээд би талийгаач охиныгоо ороод ирэхээр нь “ Чи яагаад эхнэр хүүхэдтэй хүнтэй уулзаад байгаа юм. Би дэлгүүрт нь ороод орилоод хэлчихнэ шүү” гэж хэлсэн. Бид хоёр зүгээрээ урд жалганы ойролцоо байж байгаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд 0.33 граммын архи уугаад машинаа унаад доошоо уруудаад явсан гэж хэлсэн. Манай талийгаач шар айраг ууж байгаад орж ирлээ гэж хэлсэн. Манай талийгаач охиныг Эрдэнэжаргал дагуулаад явсан байдаг. Манай хоёр нэг гудамжинд байдаг. Би Г.Э ын ээжийг нь таньдаг болохоор 5 дугаар сарын сүүлээр байшинд засвар хийж өгч байсан” гэв.
Гэрч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Цог-Эрдэнэ ахын дүү нь эхнэртэйгээ хамт байдаг байсан. Тэр хоёрын хооронд харилцсан чатанд намайг 21-ний өдөр явсан гэсэн утгатай зүйл байсан. Би өдрөө санахгүй байна. Ямар ч байсан шөнө авч явсан. Г.Э талийгаач хоёр танилын харилцаатай юм шиг байсан. Талийгаач наадмын үеэр олон хоног архи уусан тухайгаа ярьж байсан. Миний өмнөх мэдүүлэгт зөвхөн сар,өдөр нь зөрүүтэй. Бусад нь үнэн зөв. 2018 оны 07 дугаар сарын 20-нд уулзаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Цог-Эрдэнэ ах сүүлд нь ороод ирэхээр нь Эрдэнэжаргал ахыг аваад явсан юм байх гэж бодсон. Би түрүүлээд Цог-Эрдэнэ ахын гэр лүү орсон. Тэгээд Цог-Эрдэнэ, Эрдэнэжаргал, талийгаач Ууганцэцэг 3 машинд үлдсэн...” гэв.
Гэрч А.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн ахынхаа байшинд засвар хийж байсан. Тухайн үед манай багын найз ирээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Эрдэнэжаргал, Булгантамир, талийгаач Ууганцэцэг бид 4 байсан. Би талийгаачийн нас барсан газрыг мэдэхгүй. Эрдэнэжаргал эхнэртэйгээ үлдсэн. Талийгаач ганцаараа явсан. 1 шил архи байсан. Тэрийг ууж дуусчихаад шөнийн 1 цагийн үед явсан. Миний ярьсан зүйл үнэн зөв. Харин он сар нь зөрүүтэй байсан. Миний саяны өгсөн мэдүүлэг үнэн зөв. Эрдэнэжаргал Ууганцэцэгийг манай гэрт үлдээсэн. Тэгээд би гэрийнхээ гадаа майхан барьж хонуулсан. Талийгаач 2018 оны 7 дугаар сарын 21-ний өглөө явсан. Би гэмтэл учруулаагүй. Эрүүл байхыг нь харсан гэрч юм. Талийгаачтай 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр уулзсан. Би “ миний төрсөн өдрөөс хойш уулзсан “ гэж хэлээгүй. Би сайн санахгүй байсан. Мөрдөгч төрсөн өдрөөс чинь хойш юм уу гэж асуухаар нь хойш байхаа гэж хэлсэн. Миний 2 дахь мэдүүлэг буюу 2018 оны 06 дугаар сарын 04-нд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Гэрч Н.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэдэн жилийн өмнө талийгаач манай доод талын залуу ууж, идье гээд гуйгаад байна. Эхнэртэй 4 хүүхэдтэй залуу уулзъя гээд дуудаад байх юм гэж нэг удаа хэлж байсан. Би эхнэр хүүхэдтэй хүнтэй яах гээд уулзах гээд байгаа юм гэж хэлж байсан. Би уулзаж байхыг нь харж байгаагүй. Талийгаач эмнэлэгээс гараад наадмын дараа манайд ирчихээд явсан. Хувийн ариун цэврийн хувьд цэвэрч нямбай хүн байсан . Талийгаачийг нас барсан гэдгийг ээж надад хэлээд дараа нь би дүү Алтанхуяг руу мессеж бичсэн ” гэв.
Шүүгдэгч Г.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...Би Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн “ Шинэ буудал” нэртэй автобусны буудлаас “Улаан худаг” хүртэлх зайд хувийн Верна аксент автомашинаараа 1 хүний 500 төгрөгөөр такси үйлчилгээнд явдаг байхдаа Ууганцэцэгийг анх зүс мэддэг болсон. Манай ээж Цэрэнжаргалын дэлгүүрт засвар үйлчилгээг Ууганцэцэг ээжтэйгээ хамт хийсэн, тэгэхэд анх танилцаж утасны дугаарыг нь авч байсан юм. Утасны дугаарыг нь одоо санахгүй байна. 2018 оны 07 дугаар сард улсын баяр наадмын дараахан би ганцаараа өөрийн утсаар ярьж байгаад гэрийнх нь гадаа машинтайгаа очоод хашааных нь гадаа Ууганцэцэг бид хоёр 2,5 литрийн Боргио нэртэй пиво хувааж ууж дотно танилцаж байсан. Тэр өдрөөс хойш уулзалгүй байж байгаад 2018 оны 08 дугаар сарын эхээр би өөрийн дугаараас Ууганцэцэгийн утас руу өдөр 13 цагаас хойш залгаж гараад ирэх үү, пиво уухуу гэж асуухад Ууганцэцэг гэрээсээ гараад ирсэн. Тухайн үед би өөрийн 1529 УНО улсын дугаартай Верна аксент машинтай явж байсан юм. Би Ууганцэцэгтэй уулзахаасаа өмнө ганцаараа 200 граммын Хараа архи уучихсан байсан юм. Ууганцэцэг бид хоёр уулзаад доошоо уруудаад дэлгүүрээс 2,5 литрийн Боргио нэртэй пиво аваад, 0,5 литрийн Хараа архи аваад доошоо Дэнжийн задгай руу /эмэгтэйчүүдийн хорих ангиас чанх хойшоо/ хамаатны үеэл Цог-Эрдэнийн гэрт нь очиход ганцаараа байхаар нь дуудаж гаргаж ирээд мөн хамаатны үеэл дүү Булгантамир ирж байна гээд зам дээрээс тосож аваад дэлгүүрээс нэмж 1 шил 0,5 литрийн Хараа архи, 2,5 литрийн том пиво аваад Ууганцэцэг, Цог-Эрдэнэ, Булгантамир 4 Цог-Эрдэний гэрээс хойшоо дайрганы карейрын зүг айлуудын хашааны хажууд гадаа очиж зогсоод машинаасаа буугаад машины ард зогсож байгаад Цог-Эрдэнэ, Булгантамир, Ууганцэцэг 2 ширхэг 2,5 литрийн том пиво уусан, би ганцаараа 2 шил архийг бараг уусан, сүүлийн үлдсэн 1 шил архинаас бүгдээрээ хувааж ууж дуусгасан. Тухайн үед 17 цаг орчим болж байсан байх, сайн санахгүй байна. Тэгээд архи, пиво ууж дуусчихаад доошоо уруудаад Цог-Эрдэнийн гэрийн гадаа очоод Цог-Эрдэнэ, Булгантамир хоёрыг үлдээгээд нар жаргах үеэр /харанхуй болж байсан/. Ууганцэцэг бид хоёр доошоо уруудаад Цог-Эрдэнийн гэрээс урд зүгийн Жамсран уулын зүүн талд машинтайгаа очиж зогсоод 2 удаа Ууганцэцэг бид 2 секс хийсэн /бэлгийн харьцаанд орсон/. Тухайн үед харанхуй болсон байсан. Бэлгийн харьцаанд ороод дууссаны дараа Ууганцэцэг дахиад уулзаж байя гэж хэлэхээр нь би “яах юм, хэрэггүй байх” гэхэд Ууганцэцэг “эхнэрт чинь надтай унтсаныг чинь хэлнэ” гэхээр нь би машинаас буугаад “би чамтай дахиж уулзахгүй за” гэхэд тэгвэл яахав дээ эхнэрт чинь хэлнэ гэж хэлсэн. Ууганцэцэг машинаас буучихсан жолоочийн эсрэг талын жолоочийн эсрэг талын харалдаа багажны хажууд хойд тормосны гэрэлний харалдаа зогсож байхад нь зүүн гараараа нүүр лүү нь 3 удаа цохисон, 3 дахь цохилтын дараа газар машины хойно унасан, тэгэхэд Ууганцэцэг ухаан алдаад хөдөлгөөнгүй болчихсон. Би амьсгалж байгаа эсэхийг нь шалгаагүй татаад хоёр хөл дээр нь босгож сэрээх гэж оролдож үзэхэд сэрэхгүй болохоор нь Ууганцэцэгийн нуруу талаас нь 2 суган доогуур нь гараараа тэврээд машиныхаа жолооч талын арын хаалгаар оруулж дээш нь харуулж хэвтүүлээд машинаа унаж зогсож байсан газраасаа урагшаа хөдлөөд айлын хашааны хойд хэсэгт машинаасаа татаж буулгаад өнхөрүүлчихсэн. Хашааны хажууханд үлдээгээд гэр лүүгээ харьж амарсан. Гэрт очиход эхнэр хүүхдүүд дэлгүүр харж хоноод би гэртээ ганцаараа хоносон. Маргааш нь /хэдэн цагт гэдгээ санахгүй байна / Ууганцэцэгийг үлдээсэн хашааны хажууд очиж харахад байхгүй байсан, би тухайн үед эрүүл архи уугаагүй байсан. Би тэгээд Ууганцэцэгийг тэр хавийн хашаагаар хайгаад байхгүй байхаар нь гэртээ харьсан. Тэрнээс хойш нэг хоёр хоног архи уусан тэгээд удаа ч үгүй Ууганцэцэгийн гэрт ажил явдал гарсан байна гэж сонсоод Ууганцэцэгийг нас барсан гэдгийг мэдсэн. Тэр үедээ би Ууганцэцэгийг архины гүн хордлогоос болоод нас барсан байх гэж бодоод өнгөрсөн.” гэх мэдүүлэг /1-р хх 123-125 дүгээр хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач охин маань Ганбаатараас гадна өөр нэг залуутай ганц нэг уулзаад байсан юм. Гэхдээ тэр залууг би танихгүй бас л манай гэрийн тэр хавьд явж харагдаад байдаг юм. Тэр залуу 2018 оны 06 сард манай гэрийн гадаа ирээд талийгаач охинтой маань нэг удаа уулзаж байсан. Түүний дараа 7 сард баярын дараа манай охиныг эмнэлэгээс гарсны дараа нэг удаа уулзах гэж байна гэж талийгаач охин маань өөрөө хэлсэн. Тэгэхээр энэ залууг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг. /1-р хх 55-60 дугаар хуудас/,
Гэрч М.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худгийн задгайд 2018 оны 06 дугаар сард нүүж ирсэн юм. Уг задгайд манай хүргэн болох Баянцогт нь гэр бүлийн хамт амьдардаг юм. Улмаар 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг өнгөрч байхад манай хүргэн болох Баянцогт ажилдаа явахдаа эхнэр Эрдэнэсувдыг дуудаад хойд талын хашааны буланд нэг эмэгтэй хэвтэж байна, согтуу юм шиг байна, та 2 үзээтэх гэж хэлчихээд явсан юм. Үүний дараа Эрдэнэсувд бид хоёр уг эмэгтэй дээр очиж үзсэн. Тэгэхэд уг эмэгтэй доошоо харсан чигтээ хэвтэж байсан. Бид хоёр дуудсан чинь хөдөлгөөнгүй байсан бөгөөд хурхирч байсан. Тэгэхээр нь унтаж байгаа юм байна гэж бодоод буцаад явсан ба бид 2 дахиад 30-40 минутын дараа эргэж ирсэн чинь ямар ч чимээгүй хурхирхаа больчихсон болохоор нь Эрдэнэсувд нөхөртөө утсаар хэлсэн ба тэгээд нөхөр нь цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг. /1-р хх 64-65, 105-106 дугаар хуудас/,
Гэрч М.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын үед байсан санагдаж байна. Цог-Эрдэнэ бид хоёрыг байж байхад үеэл ах Эрдэнэжаргал өөрийнхөө цайвардуу өнгийн Верна аксент загварын машинд үл таних 30-35 орчим насны туранхай эмэгтэй суулгачихсан ирсэн. Тэгээд бид дөрөв нийлээд Эрдэнэжаргал ахын машинаар Цог-Эрдэнэ ахын гэрээс хойшоо яваад гэр хорооллын гудамжинд нэг ширхэг том савтай пиво хувааж уусан. Эрдэнэжаргал ахын дагуулж ирсэн эмэгтэй өөрийгөө Ууганцэцэг гэж танилцуулж байсан. Тэгээд архи, пиво дуусаад Цог-эрдэнэ ах бид хоёр Цог-Эрдэнэ ахынх руу ороод Эрдэнэжаргал ах нөгөө хүүхнээ аваад гэр лүүгээ явна гэж байх шиг байсан, үүнээс хойш амь хохирогч хүүхнийг дахиж хараагүй..Тэр хоёр хоорондоо ойр зуурын юм ярьж байсан. Ямар ч байсан амь хохирогч Г.У сая наадмын дараа 7 хоног тасралтгүй архи уугаад тураалдаа ороод үхэнгээ алдлаа гэж ярьж байсан. Ер нь их тураалтай гэмээр хүүхэн байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 66- 67, 2-р хх 99-100 дугаар хуудас/,
Гэрч А.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би он сарыг сайн санахгүй байна улсын баяр наадам болон миний төрсөн өдөр өнгөрсөн байсан гэхээр 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш эхнэр Цэрэннадмид дадлагын ажил хийхээр Архангай аймаг явсан байхад намайг гэртээ ганцаараа байхад Булгантамир ирээд бид хоёр 2 пиво уугаад байж байтал Эрдэнэжаргал ах өөрийн Верна аксент машинтай ирсэн. Ирэхдээ машиндаа дээрх эмэгтэйтэй хамт ирсэн. Эрдэнэжаргал ах ирэхдээ согтолттой ирсэн. Хамт ирсэн эмэгтэй архи уусан байсан эсэхийг санахгүй байна. Тэр эмэгтэй бид гурав манай гэрээс хойшоо байдаг уулан дээр очиж 2,5 литрийн пиво уучихаад дахиад 2,5 литрийн пиво авсан… “Булгантамир надтай буусан эсэхийг санахгүй байна Эрдэнэжаргал ах хамт ирсэн эмэгтэйтээгээ машинтайгаа явсан. Хаашаа явсаныг мэдээгүй, Эрдэнэжаргал ах надад хаашаа явж байгаагаа хэлээгүй...” гэх мэдүүлэг. /1-р хх 127-129, 96-98 дугаар хуудас/,
Гэрч Г.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ганбаа буюу Ганбаатар гэдэг залуутай л нийлж яваад архи уугаад байдаг байсан. Ганбаатарын гэр нь 805-с дээшээ эргээд Усан сан гэдэг нэртэй газарт байсан ба сүүлд гэрээ аваад нүүчихсэн гэсэн. Одоо хаана амьдарч байгаа нь мэдэхгүй байгаа. Ганбаагийн дүү Болор гээд эмэгтэй байдаг ба тэр эмэгтэй нь Ганбаатай хамт нэг хашаанд тусдаа гэрт амьдарч байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 61-63 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹1787 дүгнэлтэд:
“ 1. Г.У ийн биед тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорхи цус хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, уртавтар тархины цэгчилсэн цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, зүүн өвдөгний цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, баруун хацрын зулгаралт, доод уруулын цус хуралт, язрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Тархины хатуу хальсан доорхи цусан хураа нь тусгай будгийн аргаар шинжлэхэд нас барахаас 6-12, 12-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэсэн байна.
2. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.
3.Талийгаач элэгний хатуурал, нойр булчирхайн архаг үрэвсэл, уушгины сүрьеэ зэрэг архаг хууч өвчтэй байх ба эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй байна.
4.Талийгаач BIII бүлгийн цустай байна.
5. Талийгаачид 2018.08.11-ний 19 цаг 35 минутад цогцосны гадна үзлэг хийхэд нас бараад 6-8 цаг болсон байх боломжтой байжээ.
6. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. ” гэжээ /1-р хх 151-153 дугаар хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹574 дүгнэлтэд “Г.Э нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочирон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Хэрэг хариуцах чадвартай байна, эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэжээ /1-р хх 173-174 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Б.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Үхэлд хүргэсэн тархины хүнд гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тархины доргилт үүссэнээс судас гэмтэж дээрх гэмтлүүд үүснэ. Талийгаачийн нүүрэнд учирсан зүүн нүдний дээд зовхины цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын цус хуралт, язрал гэмтлүүдээс холбоотойгоор үүсэх боломжтой, тархины гэмтэл нь дангаараа доргих үед үүсэх гэмтэл…цаг хугацааны хувьд шинэ гэмтлүүд байна нас барахын өмнө үүссэн гэмтлүүд байна, 3-5 хоног дотор үүссэн гэмтлийг шинэ гэмтэл гэж ойлгож болно…” гэх мэдүүлэг. /1-р хх 156-157, 2-р хх 108-110 дугаар хуудас/,
Шинжээч эмч Ц.Бямбажавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 13-ны хавьцаа ирсэн шинжилгээ байх. Уг шинжилгээнд үтрээний арчдас /хөвөн бамбараар авсан/ наалдац /шилэн тавиур дээр түрхэц/ шинжилгээнд ирсэн. Шинжилгээнд тусгай будагч бодис түрхэж, /бичил харуур/ микроскофоор харж эр бэлгийн эс байгаа эсэхийг үзэхэд эр бэлгийн эс илрээгүй…” гэх мэдүүлэг. /2-р хх 105-107 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 10-19 дүгээр хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 33-35 дугаар хуудас/,
Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 36-39 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх 40-47 дугаар хуудас/,
Өвчний түүх /2-р хх 120-143 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх 2 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 232 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.Э нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худгийн задгайд 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Гантөмөрийн Ууганцэцэгийг нүүрэн тус газар нь цохиж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Г.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн “ Шинэ буудал” нэртэй автобусны буудлаас “Улаан худаг” хүртэлх зайд хувийн Верна аксент автомашинаараа 1 хүний 500 төгрөгөөр такси үйлчилгээнд явдаг байхдаа Ууганцэцэгийг анх зүс мэддэг болсон. ... 2018 оны 07 дугаар сард улсын баяр наадмын дараахан би ганцаараа өөрийн утсаар ярьж байгаад гэрийнх нь гадаа машинтайгаа очоод хашааных нь гадаа Ууганцэцэг бид хоёр 2,5 литрийн Боргио нэртэй пиво хувааж ууж дотно танилцаж байсан. Тэр өдрөөс хойш уулзалгүй байж байгаад 2018 оны 08 дугаар сарын эхээр би өөрийн дугаараас Ууганцэцэгийн утас руу өдөр 13 цагаас хойш залгаж гараад ирэх үү, пиво уухуу гэж асуухад Ууганцэцэг гэрээсээ гараад ирсэн. Тухайн үед би өөрийн 1529 УНО улсын дугаартай Верна аксент машинтай явж байсан юм...доошоо Дэнжийн задгай руу /эмэгтэйчүүдийн хорих ангиас чанх хойшоо/ хамаатны үеэл Цог-Эрдэнийн гэрт нь очиход ганцаараа байхаар нь дуудаж гаргаж ирээд мөн хамаатны үеэл дүү Булгантамир ирж байна гээд зам дээрээс тосож аваад дэлгүүрээс нэмж 1 шил 0,5 литрийн Хараа архи, 2,5 литрийн том пиво аваад Ууганцэцэг, Цог-Эрдэнэ, Булгантамир 4 Цог-Эрдэний гэрээс хойшоо дайрганы карейрын зүг айлуудын хашааны хажууд гадаа очиж зогсоод машинаасаа буугаад машины ард зогсож байгаад Цог-Эрдэнэ, Булгантамир, Ууганцэцэг 2 ширхэг 2,5 литрийн том пиво уусан, би ганцаараа 2 шил архийг бараг уусан, сүүлийн үлдсэн 1 шил архинаас бүгдээрээ хувааж ууж дуусгасан. Тухайн үед 17 цаг орчим болж байсан байх, сайн санахгүй байна. Тэгээд архи, пиво ууж дуусчихаад доошоо уруудаад Цог-Эрдэнийн гэрийн гадаа очоод Цог-Эрдэнэ, Булгантамир хоёрыг үлдээгээд нар жаргах үеэр /харанхуй болж байсан/. Ууганцэцэг бид хоёр доошоо уруудаад Цог-Эрдэнийн гэрээс урд зүгийн Жамсран уулын зүүн талд машинтайгаа очиж зогсоод 2 удаа Ууганцэцэг бид 2 секс хийсэн /бэлгийн харьцаанд орсон/. Тухайн үед харанхуй болсон байсан. Бэлгийн харьцаанд ороод дууссаны дараа Ууганцэцэг дахиад уулзаж байя гэж хэлэхээр нь би “яах юм, хэрэггүй байх” гэхэд Ууганцэцэг “эхнэрт чинь надтай унтсаныг чинь хэлнэ” гэхээр нь би машинаас буугаад “би чамтай дахиж уулзахгүй за” гэхэд тэгвэл яахав дээ эхнэрт чинь хэлнэ гэж хэлсэн. Ууганцэцэг машинаас буучихсан жолоочийн эсрэг талын жолоочийн эсрэг талын харалдаа багажны хажууд хойд тормосны гэрэлний харалдаа зогсож байхад нь зүүн гараараа нүүр лүү нь 3 удаа цохисон, 3 дахь цохилтын дараа газар машины хойно унасан, тэгэхэд Ууганцэцэг ухаан алдаад хөдөлгөөнгүй болчихсон. Би амьсгалж байгаа эсэхийг нь шалгаагүй татаад хоёр хөл дээр нь босгож сэрээх гэж оролдож үзэхэд сэрэхгүй болохоор нь Ууганцэцэгийн нуруу талаас нь 2 суган доогуур нь гараараа тэврээд машиныхаа жолооч талын арын хаалгаар оруулж дээш нь харуулж хэвтүүлээд машинаа унаж зогсож байсан газраасаа урагшаа хөдлөөд айлын хашааны хойд хэсэгт машинаасаа татаж буулгаад өнхөрүүлчихсэн. Хашааны хажууханд үлдээгээд гэр лүүгээ харьж амарсан. Гэрт очиход эхнэр хүүхдүүд дэлгүүр харж хоноод би гэртээ ганцаараа хоносон. Маргааш нь /хэдэн цагт гэдгээ санахгүй байна / Ууганцэцэгийг үлдээсэн хашааны хажууд очиж харахад байхгүй байсан, би тухайн үед эрүүл архи уугаагүй байсан. Би тэгээд Ууганцэцэгийг тэр хавийн хашаагаар хайгаад байхгүй байхаар нь гэртээ харьсан. Тэрнээс хойш нэг хоёр хоног архи уусан тэгээд удаа ч үгүй Ууганцэцэгийн гэрт ажил явдал гарсан байна гэж сонсоод Ууганцэцэгийг нас барсан гэдгийг мэдсэн. Тэр үедээ би Ууганцэцэгийг архины гүн хордлогоос болоод нас барсан байх гэж бодоод өнгөрсөн.” гэх мэдүүлэг /1-р хх 123-125 дүгээр хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач охин маань Ганбаатараас гадна өөр нэг залуутай ганц нэг уулзаад байсан юм. Гэхдээ тэр залууг би танихгүй бас л манай гэрийн тэр хавьд явж харагдаад байдаг юм. Тэр залуу 2018 оны 06 сард манай гэрийн гадаа ирээд талийгаач охинтой маань нэг удаа уулзаж байсан. Түүний дараа 7 сард баярын дараа манай охиныг эмнэлэгээс гарсны дараа нэг удаа уулзах гэж байна гэж талийгаач охин маань өөрөө хэлсэн. Тэгэхээр энэ залууг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг. /1-р хх 55-60 дугаар хуудас/, Гэрч М.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худгийн задгайд 2018 оны 06 дугаар сард нүүж ирсэн юм. Уг задгайд манай хүргэн болох Баянцогт нь гэр бүлийн хамт амьдардаг юм. Улмаар 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг өнгөрч байхад манай хүргэн болох Баянцогт ажилдаа явахдаа энэр болох Эрдэнэсувдыг дуудаад хойд талын хашааны буланд нэг эмэгтэй хэвтэж байна, согтуу юм шиг байна та 2 үзээтэх гэж хэлчихээд явсан юм. Үүний дараа Эрдэнэсувд бид хоёр уг эмэгтэй дээр очиж үзсэн. Тэгэхэд уг эмэгтэй доошоо харсан чигтээ хэвтэж байсан. Бид хоёр дуудсан чинь хөдөлгөөнгүй байсан бөгөөд хурхирч байсан. Тэгэхээр нь унтаж байгаа юм байна гэж бодоод буцаад явсан ба бид 2 дахиад 30-40 миниутын дараа эргэж ирсэн чинь ямар ч чимээгүй хурхирхаа больчихсон болохоор нь Эрдэнэсувд нөхөртөө утсаар хэлсэн ба тэгээд нөхөр нь цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг. /1-р хх 64-65, 105-106 дугаар хуудас/, Гэрч М.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын үед байсан санагдаж байна. Цог-Эрдэнэ бид хоёрыг байж байхад үеэл ах Эрдэнэжаргал өөрийнхөө цайвардуу өнгийн өнгийн Верна аксент загварын машинд үл таних 30-35 орчим насны туранхай эмэгтэй суулгачихсан ирсэн. Тэгээд бид дөрөв нийлээд Эрдэнэжаргал ахын машинаар Цог-Эрдэнэ ахын гэрээс хойшоо яваад гэр хорооллын гудамжинд нэг ширхэг том савтай пиво хувааж уусан. Эрдэнэжаргал ахын дагуулж ирсэн эмэгтэй өөрийгөө Ууганцэцэг гэж танилцуулж байсан. Тэгээд архи, пиво дуусаад Цог-эрдэнэ ах бид хоёр Цог-Эрдэнэ ахынх руу ороод Эрдэнэжаргал ах нөгөө хүүхнээ аваад гэр лүүгээ явна гэж байх шиг байсан, үүнээс хойш амь хохирогч хүүхнийг дахиж хараагүй..Тэр хоёр хоорондоо ойр зуурын юм ярьж байсан. Ямар ч байсан амь хохирогч Г.У сая наадмын дараа 7 хоног тасралтгүй архи уугаад тураалдаа ороод үхэнгээ алдлаа гэж ярьж байсан. Ер нь их тураалтай гэмээр хүүхэн байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 66- 67, 2-р хх 99-100 дугаар хуудас/, Гэрч А.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би он сарыг сайн санахгүй байна улсын баяр наадам болон миний төрсөн өдөр өнгөрсөн байсан гэхээр 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хош эхнэр Цэрэннадмид дадлагын ажил хийхээр Архангай аймаг явсан байхад намайг гэртээ ганцаараа байхад Булгантамир ирээд бид хоёр 2 пиво уугаад байж байтал Эрдэнэжаргал ах өөрийн Верна аксент машинтай ирсэн. Ирэхдээ машиндаа дээрх эмэгтэйтэй хамт ирсэн. Эрдэнэжаргал ах ирэхдээ согтолттой ирсэн. Хамт ирсэн эмэгтэй архи уусан байсан эсэхийг санахгүй байна. Тэр эмэгтэй бид гурав манай гэрээс хойшоо байдаг уулан дээр очиж 2,5 литрийн пиво уучихаад дахиад 2,5 литрийн пиво авсан… “Булгантамир надтай буусан эсэхийг санахгүй байна Эрдэнэжаргал ах хамт ирсэн эмэгтэйтээгээ машинтайгаа явсан. Хаашаа явсаныг мэдээгүй...” гэх мэдүүлэг. /1-р хх 127-129, 96-98 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹1787 дүгнэлт /1-р хх 151-153 дугаар хуудас/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹574 дүгнэлт /1-р хх 173-174 дүгээр хуудас/, Шинжээч эмч Б.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Үхэлд хүргэсэн тархины хүнд гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тархины доргилт үүссэнээс судас гэмтэж дээрх гэмтлүүд үүснэ. Талийгаачийн нүүрэнд учирсан зүүн нүдний дээд зовхины цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын цус хуралт, язрал гэмтлүүдээс холбоотойгоор үүсэх боломжтой, тархины гэмтэл нь дангаараа доргих үед үүсэх гэмтэл…цаг хугацааны хувьд шинэ гэмтлүүд байна нас барахын өмнө үүссэн гэмтлүүд байна, 3-5 хоног дотор үүссэн гэмтлийг шинэ гэмтэл гэж ойлгож болно…” гэх мэдүүлэг. /1-р хх 156-157, 2-р хх 108-110 дугаар хуудас, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 10-19 дүгээр хуудас/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 33-35 дугаар хуудас/, Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 36-39 дүгээр хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх 40-47 дугаар хуудас/, Өвчний түүх /2-р хх 120-143 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх 2 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 232 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Э д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Х.Гантулгаас мэдүүлгийг хөтөлж авсан, бичиг үсэг мэдэхгүй байхад өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан гэх тайлбар хэлж байгаа боловч хэргийн 1 дүгээр хавтас, 123-126 хуудас дахь шүүгдэгч Г.Э ын гэрчээр мэдүүлсэн мэдүүлгийг мөрдөгч нь өмгөөлөгчийг байлцуулан авсан бөгөөд мэдүүлгийг тулгаж, хөтөлж авсан, айлгасан, дарамталсан, хуурч мэхэлсэн талаар шүүгдэгч болон өмгөөлөгч нар нь гомдол гаргаагүй, энэ талаар нотлогдохгүй байна. Мөн гэрч Цог-Эрдэнэ, Булгантамир нарын мэдүүлэгээр л хэргийг 2018 оны 8 сарын 10-ны өдөр болсон гэж яллаад байгаа талаар өмгөөлөгч нь дүгнэлтдээ дурдсан боловч гэрч А.Ц , Булгантамир нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд нь үеэл ах Эрдэнэжаргалыг өөрийнхөө цайвардуу өнгийн өнгийн Верна аксент загварын машинд үл таних 30-35 орчим насны туранхай эмэгтэй суулгачихсан ирсэн. 4-үүлээ нийлээд Эрдэнэжаргалын машинаар Цог-Эрдэнийн гэрээс хойшоо яваад гэр хорооллын гудамжинд архи пиво хувааж уусан, Эрдэнэжаргал тэр эмэгтэйг аваад явсан талаар зөрүүгүй мэдүүлдэг бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд А.Ц ийн мэдүүлсэн “...Би он сарыг сайн санахгүй байна улсын баяр наадам болон миний төрсөн өдөр өнгөрсөн байсан гэхээр 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш эхнэр Цэрэннадмид дадлагын ажил хийхээр Архангай аймаг явсан, намайг гэртээ ганцаараа байхад Булгантамир ирээд бид хоёр 2 пиво уугаад байж байтал Эрдэнэжаргал ах өөрийн Верна аксент машинтай ирсэн. Ирэхдээ машиндаа дээрх эмэгтэйтэй хамт ирсэн...” талаар мэдүүлсэн бөгөөд түүний хэрэг болсон гэх цаг хугацааг тодруулж буй улсын баяр наадам, миний төрсөн өдөр /А.Ц нь 1990 оны 7 сарын 25-ны өдөр төрсөн/, эхнэр дадлагын ажил хийхээр Архангай аймаг явсан, гэртээ ганцаараа байсан зэрэг үйл явдлуудыг нь мөрдөгч хөтөлж асууж мэдүүлэг авсан гэх нөхцөл байдал байхгүй бөгөөд гэрч А.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт “Эрдэнэжаргал Ууганцэцэгийг дагуулан 2018 оны 7 сарын 20-ны өдөр ирээд гэрийн гадна майханд хоноод 21-ний өглөө Ууганцэцэг ганцаараа явсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь түүний өөрийн нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “хэргийн 1 хавтас 129 хуудас/ “...Булгантамир надтай буусан эсэхийг санахгүй байна. Эрдэнэжаргал ах хамт ирсэн эмэгтэйтээгээ машинтайгаа явсан. Хаашаа явсаныг мэдээгүй...” /1-р хх 127-129, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “1 хавтас 40,46 хуудас/ “Эрдэнэжаргал ... машинтайгаа хамт ирсэн эмэгтэйн хамт урд зүгт чиглээд явсан” гэх мэдүүлэг гэрэл зургийн үзүүлэлт, М.Б ын /1 хавтас 66 хуудас/ “...Эрдэнэжаргал ах нөгөө хүүхнээ машиндаа суулгаад яваад өгсөн ...” гэсэн мэдүүлэгүүдээр няцаагдаж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэрч А.Ц ийн дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргаж өгсөн, уг баримтад 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 8400 төгрөгний зарлага гаргасан байдал байгаа байгаа боловч тухайн зарлага нь архи согтууруулах ундааны зүйл худалдаж авсан, тухайн худалдаж авсан зүйлийг Эрдэнэжаргал, Ууганцэцэг, Булгантамир нартай хамтдаа хэрэглэсэн тэднийг тухайн өдөр уулзсан гэдгийг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүх шүүгдэгч Г.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ,хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн,
Г.Э д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,
Г.Э ын цагдан хоригдсон 197 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
Иргэний хуульд зааснаар Г.Э аас 3.263.690 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэлээ.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэн хохирлыг гаргуулсан болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.