| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1023/Э |
| Дугаар | 1419 |
| Огноо | 2019-09-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 1419
2019 09 11 2019/ШЦТ/1419
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч А.Сайнбаяр,
хохирогч Д.Б ,
хохирогч Б.Б ийн өмгөөлөгч Ч.Мөнхсүх,
хохирогч Э.Л ,
шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д т холбогдох эрүүгийн 1806 09848 0841 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Д , /РД:
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.Д нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд иргэн Б.Б т БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хууран 8.500.000 төгрөг,
2018 оны 07 дугаар сарын 30-аас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд иргэн Д.Б гийн хүүхдэд БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хууран 8.160.000 төгрөг,
2018 оны 06 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 06-ны хооронд иргэн Э.Л гийн дүү Э.Мөнх-Эрдэнэд БНСУ-ын виз гаргаж өгнө гэж Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 8 сая төгрөг авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Солонгосын виз гаргаж өгнө гэж хэлж мөнгө аваагүй. Би энэ хэрэгт шалгагдаад цагдан хоригдсон болохоор миний ажлыг хөөцөлдөх хүн байгаагүй. Би гэм буруутайгаа ухамсарлан ойлгож байна. Хохирогч нарт учруулсан хохирлыг удахгүй төлөх болно” гэв.
Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлээд 9.302.000 төгрөг өгсөн. Миний хохирлыг төлөхгүй байна. Сая цагаан сарын үеэр шинэлэж байгаарай гээд бэлэн 1.000.000 төгрөг өгсөн. Би 8.302.000 төгрөгөө гаргуулж авмаар байна...” гэв.
Хохирогч Э.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 8 сая төгрөгийг хоёр удаагийн үйлдлээр өгсөн байна. Манай дүүгийн гадаад паспортыг өгсөн боловч буцааж өгөхгүй байна. Би 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Н.Д т мөнгөө өгч эхэлсэн. Би мөнгөө гаргуулж авмаар байна. Манайх нүүсэн гэх байдлаар худлаа ярьж байсан. Тэгээд би бөөлдөг барьдаг хүн чамайг бөөлнө гэж хэлсэн. Тэгээд гэрт нь очиж уулзсан. Тэр үеэс хойш уулзаагүй...” гэв.
Шүүгдэгч Н.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би Солонгосын виз гаргаж өгнө гэж хэлээгүй, зөвхөн гэрээт ажилтанаар 3 жилийн хугацаатай явуулах ажлыг хөөцөлдөж өгсөн. Нэр нь байршсан ажлын саналаа хүлээж байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг. /хэргийн 38-39, 93 дугаар хуудас/,
Хохирогч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийн танил Нэмэхбаяр гэх хүүхдэд “би хүүхдээ БНСУ-руу явуулчих юмсан” гэж хэлж байсан юм. Тэгтэл Нэмэхбаяр надад би Д гэдэг хүнтэй уулзлаа энэ хүн их найдвартай хүн байна, БНСУ-ын виз 3 жилээр гаргаж өгдөг гэнэ гэж хэлэхээр нь би Д ын утасны дугаарыг аваад тухайн хүнтэй утсаар яриад Өргөө кино театрын тэнд уулзахад “би найдвартай 3 жилээр хүний нэр дээр хүүхдийн чинь визийг гаргаад өгье, 8 дугаар сарын 03-ны өдөр виз чинь гарна визний мөнгө 8.000.000 төгрөг өгөөрэй” гэж хэлэхээр нь би нийт 8.000.000 төгрөгийг өгсөн. Ингээд 8 сар хүртэл хүлээгээд байж байхад 8 сарын сүүлээр Д утсаар яриад “бүх зүйл чинь гарсан, одоо зардлаа өг” гэж хэлэхээр нь би 1.360.000 төгрөгийг аваад өөртөө нь уулзаад өгсөн байгаа. Ингэж мөнгийг өгсөн боловч утсаа авахгүй залилаад алга болсон. ” гэх мэдүүлэг. /хэргийн 10-13 дугаар хуудас/,
Хохирогч Э.Л гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уулзах үед Д гэх хүн намайг их танимхайрч зүс харсан дүү байна гээд дүүдээ туслалгүй яах вэ гэх мэтээр намайг итгүүлсэн. Би итгэж өөрийн баз ахаасаа 4.000.000 (дөрвөн сая төгрөг) зээлж 2018 оны 06 сарын эхээр Д ын гэр болох Чингэлтэй дүүрэгт байрлах 23 дугаар сургуулийн зүүн талын байранд ирж уулзан 4.000.000 (дөрвөн сая төгрөг) өгсөн. Энэ өдрөөс хойш 2018 оны 06 сарын сүүлээр асуух үед удахгүй гарах байх би материалыг нь өгсөн байгаа гэж байсан 2018 оны 08 сарын эхээр залгаж юу болж байгаа талаар асуух үед Солонгос руу гарч байгаа хүнээс нэг нь хасагдаж байгаа тэр хүний оронд оруулна гэж хэлсэн. 2018 оны 09 сарын дундуур Д манай дүүг Солонгос явуулах гэхээр эмчийн үзлэгт оруулсан байх ёстой гээд эмнэлэгт шинжилгээ хийлгэж байсан. 2018 оны 09 сарын сүүлээр үлдсэн 4.000.000 (дөрвөн сая төгрөг) нь яаралтай хэрэгтэй байна виз нь гарах гээд байна гээд нэхэж эхэлсэн. Би тэр мөнгийг нь өгөх гэсэн боловч бэлэн байхгүй байсан учраас тэр өдрөөс нь 14 хоногийн дараа байх 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өөрийн автомашинаа ББСД-д барьцаалан зээл авч мөнгийг нь өгсөн. Хэсэг хугацаааны дараа Д аас залгаж асуух гэтэл утас нь холбогдохгүй байхаар нь Энхтүвшин рүү залгаж ярих үед манай ах хөдөө ажилтай яваад байгаа тэгээд утас нь болохгүй байгаа юм, найдвартай бүтээж өгнө гэж хэлээд битгий байн байн залгаад бай гээд уурлаад байсан. Тэгээд би 2018 оны 11 сард хэд хэдэн удаа Д ынд очиж уулзах гэтэл гэр нь байнга түгжээтэй байгаад байсан. Удалгүй Энхтүвшин залгаж Д ын дугаар гэж нэг дугаар өгсөн. Тэр дугаар луу нь холбогдон ярих үед Солонгос талаасаа л болохгүй байгаад байна, энэ оныг дуустал хугацаа өгөөдөх гэхээр нь он гартал хүлээсэн боловч виз гаргаж өгөөгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 170-175 дугаар хуудас/,
Хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед дугаарыг нь аваад утсаар ярихад би найдвартай БНСУ-ын виз гаргана, бичиг баримтаа хурдан бүртгүүлээд өг гэж хэлэхээр нь би би зуучлуулахаар болсон. Тэгээд би гадаад паспорт их хувиар нь, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээг хуулбарлаад өгсөн. Ингэхдээ надад эрүүл мэндийн үзлэгийн мөнгө гэж хэлээд 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг нэхэхээр нь би Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байхдаа дансаар шилжүүлсэн. Ингээд дараа нь Д над руу яриад яаралтай 2 сая төгрөг явуул Солонгосын зуулчилдаг хүн нь мөнгөө нэхээд байна, яаралтай мөнгө явуул гэхээр нь би 2.000.000 /хоёр сая төгрөг/-ийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас дансаараа шилжүүлсэн. Дараа нь Д яриад чи үлдэгдэл төгрөгөө яаралтай хий удахгүй ниснэ гэж хэлэхээр нь би надад мөнгө алга би зээл хөөцөлдөж аваад өгнө гэж хэлэхэд чи Улаанбаатарт хүрээд ир, надад таньдаг хүн байгаа зээл гаргаад өгнө гэж хэлэхээр нь би Улаанбаатарт 2018 оны 03 дугаар сарын эхээр ирээд Д тай анх уулзсан. Уулзаад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор “Хаан” банкны салбар дээр очоод эхнэр бид 2-ыг ажилтантай нь уулзуулж өгөөд тэнд бид 2 хаашаа байшингаа 18 сая төгрөгний барьцаанд тавиад явсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байхад Хаан банкнаас мөнгө орж ирээд тэндээсээ 6.000.000/зургаан сая төгрөг/-ийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 56-59 дүгээр хуудас/,
Мөнгө шилжүүлсэн баримт /хэргийн 9 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 74 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 95 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Н.Д нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд иргэн Б.Б т БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хууран 8.500.000 төгрөг,
2018 оны 07 дугаар сарын 30-аас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд иргэн Д.Б гийн хүүхдэд БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хууран 8.160.000 төгрөг,
2018 оны 06 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 06-ны хооронд иргэн Э.Л гийн дүү Э.Мөнх-Эрдэнэд БНСУ-ын виз гаргаж өгнө гэж Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 8 сая төгрөг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Н.Д ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би Солонгосын виз гаргаж өгнө гэж хэлж мөнгө аваагүй. Би энэ хэрэгт шалгагдаад цагдан хоригдсон болохоор миний ажлыг хөөцөлдөх хүн байгаагүй. Би гэм буруутайгаа ухамсарлан ойлгож байна. Хохирогч нарт учруулсан хохирлыг удахгүй төлөх болно” гэх мэдүүлэг
Хохирогч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д ын утасны дугаарыг аваад тухайн хүнтэй утсаар яриад Өргөө кино театрын тэнд уулзахад “би найдвартай 3 жилээр хүний нэр дээр хүүхдийн чинь визийг гаргаад өгье, 8 дугаар сарын 03-ны өдөр виз чинь гарна визний мөнгө 8.000.000 төгрөг өгөөрэй” гэж хэлэхээр нь би нийт 8.000.000 төгрөгийг өгсөн. Ингээд 8 сар хүртэл хүлээгээд байж байхад 8 сарын сүүлээр Д утсаар яриад “бүх зүйл чинь гарсан, одоо зардлаа өг” гэж хэлэхээр нь би 1.360.000 төгрөгийг аваад өөртөө нь уулзаад өгсөн байгаа. Ингэж мөнгийг өгсөн боловч утсаа авахгүй залилаад алга болсон. ” гэх мэдүүлэг. /хэргийн 10-13 дугаар хуудас/,
Хохирогч Э.Л гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уулзах үед Д гэх хүн намайг их танимхайрч зүс харсан дүү байна гээд дүүдээ туслалгүй яах вэ гэх мэтээр намайг итгүүлсэн. Би итгэж өөрийн баз ахаасаа 4.000.000 (дөрвөн сая төгрөг) зээлж 2018 оны 06 сарын эхээр Д ын гэр болох Чингэлтэй дүүрэгт байрлах 23 дугаар сургуулийн зүүн талын байранд ирж уулзан 4.000.000 (дөрвөн сая төгрөг) өгсөн. Энэ өдрөөс хойш 2018 оны 06 сарын сүүлээр асуух үед удахгүй гарах байх би материалыг нь өгсөн байгаа гэж байсан 2018 оны 08 сарын эхээр залгаж юу болж байгаа талаар асуух үед Солонгос руу гарч байгаа хүнээс нэг нь хасагдаж байгаа тэр хүний оронд оруулна гэж хэлсэн. 2018 оны 09 сарын дундуур Д манай дүүг Солонгос явуулах гэхээр эмчийн үзлэгт оруулсан байх ёстой гээд эмнэлэгт шинжилгээ хийлгэж байсан. 2018 оны 09 сарын сүүлээр үлдсэн 4.000.000 (дөрвөн сая төгрөг) нь яаралтай хэрэгтэй байна виз нь гарах гээд байна гээд нэхэж эхэлсэн. Би тэр мөнгийг нь өгөх гэсэн боловч бэлэн байхгүй байсан учраас тэр өдрөөс нь 14 хоногийн дараа байх 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өөрийн автомашинаа ББСД-д барьцаалан зээл авч мөнгийг нь өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 170-175 дугаар хуудас/,
Хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед дугаарыг нь аваад утсаар ярихад би найдвартай БНСУ-ын виз гаргана, бичиг баримтаа хурдан бүртгүүлээд өг гэж хэлэхээр нь би зуучлуулахаар болсон. Тэгээд би гадаад паспорт их хувиар нь, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээг хуулбарлаад өгсөн. Ингэхдээ надад эрүүл мэндийн үзлэгийн мөнгө гэж хэлээд 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг нэхэхээр нь би Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байхдаа дансаар шилжүүлсэн. Ингээд дараа нь Д над руу яриад яаралтай 2 сая төгрөг явуул Солонгосын зуулчилдаг хүн нь мөнгөө нэхээд байна, яаралтай мөнгө явуул гэхээр нь би 2.000.000 /хоёр сая төгрөг/-ийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас дансаараа шилжүүлсэн. Дараа нь Д яриад чи үлдэгдэл төгрөгөө яаралтай хий удахгүй ниснэ гэж хэлэхээр нь би надад мөнгө алга би зээл хөөцөлдөж аваад өгнө гэж хэлэхэд чи Улаанбаатарт хүрээд ир, надад таньдаг хүн байгаа зээл гаргаад өгнө гэж хэлэхээр нь би Улаанбаатарт 2018 оны 03 дугаар сарын эхээр ирээд Д тай анх уулзсан. Уулзаад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор “Хаан” банкны салбар дээр очоод эхнэр бид 2-ыг ажилтантай нь уулзуулж өгөөд тэнд бид 2 хаашаа байшингаа 18 сая төгрөгний барьцаанд тавиад явсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байхад Хаан банкнаас мөнгө орж ирээд тэндээсээ 6.000.000 /зургаан сая төгрөг/-ийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 56-59 дүгээр хуудас/, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болох хохирогч Д.Б гийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мөнгө шилжүүлсэн баримтууд /8-9 хуудас/, хохирогч Б.Б ийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /50-51 хуудас/, мөнгө шилжүүлсэн баримт /52 хуудас/, Б.Б ийн дансны дэлгэрэнгүй хуулга /53 хуудас/, хохирогч Э.Л гийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /166-168/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Н.Д т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Н.Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь хохирогч Батзоригт учруулсан хохирлоос 5.5 сая төгрөгийг, хохирогч Д.Б д учруулсан хохирлоос 1 сая төгрөгийг тус тус төлсөн болох нь хохирогч нарын мэдүүлэгээр тогтоогдож байх тул тус тусын хохирлоос хасч Иргэний хуульд зааснаар Н.Д аас нийт 19.360.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Б д 8.360.000 төгрөг, хохирогч Б.Б т 3.000.000 төгрөг, хохирогч Э.Л д 8 сая төгрөг тус тус олгож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Д ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,учирсан хохирол,хор уршгийн шинж чанар,түүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.
Шүүгдэгч Н.Д нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 4 эилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.