Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 657

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороололын 24 дүгээр байрны 21 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, РД:ОЮ61091462, Тайжууд овогт Цэрэнгийн Тодгэрэлийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ванган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ц.Тодгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1961 онд төрсөн, 55 настай. Би 1981 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Улаангом сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны зааварлагчаар, 1985 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад механик засварчнаар, 1989 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Ахуй үйлчилгээний төвд чанар шалгагчаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бичиг баримт дутуу гэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1981 оны  8 дугаар сарын 24-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ванган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Тодгэрэл нь миний төрсөн дүү бөгөөд Улаанбаатар хотод байдаг, автомашины осолд орж хүнд гэмтэл авсан эмчлүүлж байгаа тул өөрийн биеэр ирэх боломжгүй болсон. Ц.Тодгэрэл нь 1981 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Улаангом сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны зааварлагчаар, 1985 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад механик засварчнаар, 1989 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Ахуй үйлчилгээний төвд чанар шалгагчаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бичиг баримт дутуу гэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд түүний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ц.Тодгэрэл нь Увс аймгийн Улаангом сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1981 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зааварлагчаар, Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1985 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл механик засварчнаар, Увс аймгийн Өмнөговь сумын Ахуйн үйлчилгээний төвд 1989 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл чанар шалгагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1981 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр,

2. 1981 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Увс аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны хурлын №8/60 “Ц.Тодгэрэлийг ажилд томилох тухай” тогтоолд “Тодгэрэлийг Улаангом хотын ХЗЭ-ийн хорооны зааварлагчаар 1981 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай” гэжээ, 

3. Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 19 тоот “Ажилд томилох тухай” тушаал,

4. 1989 онд Увс аймгийн Өмнөговь сумын Ахуйн үйлчилгээний төвд чанар шалгагчаар ажиллаж байхдаа авахуулсан фото зураг, Улаанбаатар хотод авахуулсан фото зураг /эсгүүрчин Цэндээ, оёдолчин Лхагваа, зурагчин Бундаа, чанар шалгагч Ц.Тодгэрэл нар/,

5. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр ирүүлсэн архивын лавлагаа,

6. 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, хэргийг прокурорт шилжүүлэх тогтоол, 

7. Итгэмжлэл,

8. Гэрч А.Баяртайгийн шүүхэд өгсөн: “Би 1982 оноос 1989 хооронд Увс аймгийн Хувьсгалт залуучуудыг эвлэлийн хороонд зохион байгуулагчаар ажиллаж байсан. Ц.Тодгэрэл нь 1981 оноос эхлэн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд зааварлагчаар 1986 он хүртэл ажиллаж байсан хүн юм. Ц.Тодгэрэл нь ажиллах хугацаанд Эвлэлийн төв хорооны Залуучуудын “Алдар” алтан медаль, Залуу үеийг халамжлагч тэргүүний ажилтан алтан медаль зэрэг шагналуудаар шагнагдаж байсныг би санаж байна. Тухайн үед Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны даргаар С.Батдорж, М.Батжаргал нар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

9. Гэрч Ж.Цэцэгмаагийн шүүхэд өгсөн: “Би 1986 оноос 1991 оны 8 дугаар сар хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Ахуй үйлчилгээний төвд касс, нярав, худалдагчаар тус тус ажиллаж байсан. Ц.Тодгэрэл нь 1986 оноос эхлэн Увс аймгийн Улаангом сумын Ахуй үйлчилгээний комбинатад механик засварчнаар 1989 он хүртэл ажиллаад 1989 оны эхээр Увс аймгийн Өмнөговь сумын ахуй үйлчилгээний төвд чанар шалгагчаар ажиллаж байсан бөгөөд 1991 онд намайг ажлаас чөлөөлөгдөхөд тэндээ ажиллаад үлдсэн. Тухайн үед манай Өмнөговь сумын Ахуй үйлчилгээний төв нь сумын Улаангом сумын Ахуй үйлчилгээний комбинатын харьяа гэж явдаг байсан бөгөөд аймгийн төвөөс Ц.Тодгэрэл манайд шилжин ирж байсныг би сайн санаж байна. Мөн Ц.Тодгэрэлийн нөхөр нь манай Өмнөговь сумын уугуул бид нэг баг бригадад амьдарч нэг сургуульд сурч байсан, Ц.Тодгэрэл 1989 онд нөхрөө дагаад манай суманд ирж байсан учраас түүнийг сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед Увс аймгийн Улаангом сумын Ахуй үйлчилгээний комбинатын даргаар Д.Загиржав, Өмнөговь сумын Ахуй үйлчилгээний төвийн даргаар Г.Цэдэнбал гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

10. Гэрч А.Баяртайгийн Увс аймгийн ХЗЭ-ийн хороонд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Ж.Цэцэгмаагийн Увс аймгийн Өмнөговь сумын Ахуйн үйлчилгээний төвд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

        Нэхэмжлэгч Ц.Тодгэрэл нь Увс аймгийн Улаангом сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1981 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зааварлагчаар, Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1985 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл механик засварчнаар, Увс аймгийн Өмнөговь сумын Ахуйн үйлчилгээний төвд 1989 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл чанар шалгагчаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1981 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр, 1981 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Увс аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны хурлын №8/60 “Ц.Тодгэрэлийг ажилд томилох тухай” тогтоол, Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 19 тоот “Ажилд томилох тухай” тушаал, 1989 онд Увс аймгийн Өмнөговь сумын Ахуйн үйлчилгээний төвд чанар шалгагчаар ажиллаж байхдаа авахуулсан фото зураг, мөн Улаанбаатар хотод авахуулсан /эсгүүрчин Цэндээ, оёдолчин Лхагваа, зурагчин Бундаа, чанар шалгагч Ц.Тодгэрэл нар/ фото зураг, гэрч А.Баяртай, Ж.Цэцэгмаа нарын мэдүүлэг тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Ц.Тодгэрэлийн Увс аймгийн Улаангом сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1981 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 жил, 6 сар, 21 хоног зааварлагчаар, Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1985 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 3 жил, 11 сар, 20 хоног механик засварчнаар, Увс аймгийн Өмнөговь сумын Ахуйн үйлчилгээний төвд 1989 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 2 жил, 4 сар, 23 хоног чанар шалгагчаар, нийт 9 жил, 11 сар, 4 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Тодгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайжууд овогт Цэрэнгийн Тодгэрэлийн Увс аймгийн Улаангом сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1981 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сар, 21 /хорин нэг/ хоног зааварлагчаар, Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1985 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 3 /гурав/ жил, 11 /арван нэг/ сар, 20 /хорь/ хоног механик засварчнаар, Увс аймгийн Өмнөговь сумын Ахуйн үйлчилгээний төвд 1989 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 4 /дөрөв/ сар, 23 /хорин гурав/ хоног чанар шалгагчаар, нийт 9 /ес/ жил, 11 /арван нэг/ сар, 4 /дөрөв/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Тодгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР