Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/01603

 

   

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн  197/ШШ2025/07569 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан “2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон боловч буцаан төлөөгүй” үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

3.1.Тодруулбал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэснийг анхан шатны шүүх зөрчиж, шүүхийн шийдвэрт хэргийн үйл баримт, эрх зүйн харилцааг дүгнээгүй, мөн хариуцагчаас 10,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ ямар баримтад үндэслэсэн талаараа дүгнэлт өгөөгүй байна.

            Улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй гэж үзэв.

            3.2.Нэхэмжлэгч 10,000,000 төгрөг хүлээн авсан талаараа шүүх хуралдааны явцад тайлбарласан байх тул нэхэмжлэлийн шаардлагад юу багтсаныг буюу нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, энэ талаар шүүхийн шийдвэрт мөн дүгнэлт өгөөгүй алдаа гаргажээ.

 

4.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул гомдолд дурдсан үндэслэлд шүүхээс дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн  197/ШШ2025/07569 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.ЛХАГВАСҮРЭН
 

                                            ШҮҮГЧИД                             Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                               О.ОДГЭРЭЛ