| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00616/И |
| Дугаар | 661 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 661
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамжны 22 дугаар байрны 02 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, РД:ДЭ69011905, Шавгууд овогт Эрдэний Бямбацэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Бямбацэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1969 онд төрсөн, 47 настай. Би 8 дугаар анги төгсөөд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны техникумыг 1989 оны 6 дугаар сард төгсөөд 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Сагил сумын Хүн эмнэлэгт эх баригч эмчээр, 1989 оны 8 дугаар 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Улиасны хэвд байрлах Өрхийн эмнэлэгт бага эмчээр, 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 04-иий өдөр хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт сувилагчаар, 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл тус эмнэлгийн төрөх тасагт эх баригч бага эмчээр, 2001 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын 1 дүгээр амаржих газар сувилагчаар тус тус ажиллаж байсан. Миний ажиллаж байсан талаар бичилттэй хөдөлмөрийн дэвтэр байсан боловч гэр маань шатахад хамт шатсан, мөн нийгмийн даатгалын дэвтрийн тал хэсэг нь шатсан, ажилд орсон, ажлаас гарсан тушаалуудын зарим нь олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл Увс аймгийн Сагил сумын Хүн эмнэлэгт эх баригч эмчээр, 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Улиасны хэвд байрлах Өрхийн эмнэлэгт бага эмчээр, 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт сувилагчаар, 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төрөх тасагт эх баригч бага эмчээр, 2001 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын 1 дүгээр амаржих газарт сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Бямбацэцэг нь Увс аймгийн Сагил сумын Хүн эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эх баригч эмчээр, Увс аймгийн Улиасны хэвийн Өрхийн эмнэлэгт 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бага эмчээр, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сувилагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл эх баригч бага эмчээр, Улаанбаатар хотын 1 дүгээр амаржих газарт 2001 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Сагил сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Чинзоригийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 47 тоот тодорхойлолт “Эрдэнэ овогтой Бямбацэцэг нь Сагил сумын Эрүүл мэндийн төвд 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугааар сарын 01-ний өдөр хүртэл Боршоо багт бага эмчээр ажиллаж байсан нь үнэн болно” гэжээ,
2. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1990 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 40 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “Бага эмч Э.Бямбацэцэгийг 3 дугаар сарын 15-наас Төрөх эмэгтэйчүүдийн тасагт сувилагчаар ажиллуулсугай” гэж бичигджээ,
3. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 70 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “Э.Бямбацэцэгийг 5 дугаар сарын 04-нөөс Төрөх тасагт эх баригч эмчээр түр томилон ажиллуулсугай” гэж бичигджээ,
4. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Эрдэнэ овогтой Бямбацэцэгт нээсэн бүрэн бичилттэй Нийгмийн даатгалын дэвтэр /захаасаа бага зэрэг шатсан/,
5. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 88 тоот “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалд “Төрөхийн эх баригч Э.Бямбацэцэг чөлөөний хугацаа хэтэрсэн тул 11 дүгээр сарын 15-наас ажлаас чөлөөлж Б.Аюушийг мөн өдрөөс эх баригчаар томилсугай” гэжээ,
6. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гаргаж ирүүлсэн Архивын лавлагаа,
7. Улаанбаатар хотын Клиникийн Нэгдүгээр амаржих газрын ерөнхий эмчийн 2001 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 43 тоот “Ажилд авах, ажлаас чөлөөлөх, илүү цагийн хөлс олгох тухай” тушаалд “Эрдэнэ овогтой Бямбацэцэгийг 5 дугаар сарын 24-ний өдрөөс Эхийн 1 тасагт сувилагчаар авч ажиллуулсугай” гэжээ,
8. Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргаж ирүүлсэн Э.Бямбацэцэгийн 2001 оны 6 дугаар сараас 2004 оны 5 дугаар сарыг дуустал төлж байсан шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Э.Бямбацэцэг нь 2001 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотын 1 дүгээр амаржих газарт сувилагчаар ажиллаж байсан гэж тайлбарлаж байгаа ба ажилд томилсон тушаал нь 2001 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гарсан боловч түүнийг 2001 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс Эхийн 1 тасагт сувилагчаар томилсон байх тул Э.Бямбацэцэгийн Улаанбаатар хотын 1 дүгээр амаржих газарт 2001 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ажилласан гэж тооцсон болно.
Нэхэмжлэгч Э.Бямбацэцэг нь Увс аймгийн Сагил сумын Хүн эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эх баригч эмчээр, Увс аймгийн Улиасны хэвийн Өрхийн эмнэлэгт 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бага эмчээр, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сувилагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл эх баригч бага эмчээр, Улаанбаатар хотын 1 дүгээр амаржих газарт 2001 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2004 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сувилагчаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Сагил сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Чинзоригийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 47 тоот тодорхойлолт, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1990 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 40 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 70 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Эрдэнэ овогтой Бямбацэцэгт нээсэн бүрэн бичилттэй Нийгмийн даатгалын дэвтэр, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 88 тоот “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаал, Улаанбаатар хотын Клиникийн Нэгдүгээр амаржих газрын ерөнхий эмчийн 2001 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 43 тоот “Ажилд авах, ажлаас чөлөөлөх, илүү цагийн хөлс олгох тухай” тушаал, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргаж ирүүлсэн Э.Бямбацэцэгийн 2001 оны 6 дугаар сараас 2004 оны 5 дугаар сарыг дуустал төлж байсан шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Э.Бямбацэцэгийн Увс аймгийн Сагил сумын Хүн эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 сар эх баригч эмчээр, Увс аймгийн Улиасны хэвийн Өрхийн эмнэлэгт 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 7 сар, 15 хоног бага эмчээр, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 1 сар, 19 хоног сувилагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 10 жил, 6 сар, 11 хоног эх баригч бага эмчээр, Улаанбаатар хотын 1 дүгээр амаржих газарт 2001 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2004 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 2 жил, 11 сар, 26 хоног сувилагчаар, нийт 14 жил, 4 сар, 11 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Бямбацэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Удвалд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие Улаанбаатар хотоос Увс аймаг руу явж байгаа ба шүүх хуралдаанд амжиж очих боломжгүй боллоо. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шавгууд овогт Эрдэний Бямбацэцэгийн Увс аймгийн Сагил сумын Хүн эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 /нэг/ сар эх баригч эмчээр, Увс аймгийн Улиасны хэвийн Өрхийн эмнэлэгт 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 7 /долоо/ сар, 15 /арван тав/ хоног бага эмчээр, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 1 /нэг/ сар, 19 /арван ес/ хоног сувилагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 10 /арав/ жил, 6 /зургаа/ сар, 11 /арван нэг/ хоног эх баригч бага эмчээр, Улаанбаатар хотын 1 дүгээр амаржих газарт 2001 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2004 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 11 /арван нэг/ сар, 26 /хорин зургаа/ хоног сувилагчаар, нийт 14 /арван дөрөв/ жил, 4 /дөрөв/ сар, 11 /арван нэг/ хоногажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Бямбацэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР