| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1391/Э |
| Дугаар | 1420 |
| Огноо | 2019-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 1420
2019 09 11 2019/ШЦТ/1420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч И.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Э т холбогдох эрүүгийн 1906 04538 1786 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, И.Э , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч И.Э нь согтуугаар 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.А ийн толгой руу шалтгаангүйгээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч И.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогч Д.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Шөнө 01 цагийн орчим 4676 УБЯ улсын дугаартай Benz маркийн цэнхэр ягаан гэрэлтэй машин хотхоны харуулын цэг дээр ирээд нэг эрэгтэй хүн буулгачихаад хөдлөхөөр нь би тухайн буусан хүний талаар асуухад танай байрны 6 давхрын Б корпусын хүн гэж хэлсэн. Ингээд 10 минутын дараа тухайн хүн босч ирэхээр нь тус болох санаатай зам голлуулаад дагуулаад гэр лүү нь хүргэж өгөх гээд явж байтал тэр эрэгтэй гэнэт миний толгой руу цохиод, мөргөсөн. Нэг том машин орж ирээд зогсоход тэр машины хүн нь тоогоогүй, өөр машин орж ирээд жолооч нь яагаад хүн зодоод байгаа юм гэж асуугаад машин тулж ирээд зогсоход тэр эрэгтэй намайг зуурч байгаад тавиад зугтсан. Энэ үед би Шаньшины харуулыг дуудаад хамтдаа байр луу нь очсон. Б корпусын жижүүрээс тэр эрэгтэйн талаар асуухад манай 6 давхрын оршин суугч байгаа юм, сая гэр лүү гээ орлоо гэсэн. Миний хамар битүүрч хавдаад, мурийсан байдалтай байна. ” гэх мэдүүлэг. /хэргийн 3-8 дугаар хуудас/,
Гэрч А.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Sunshine хотхоны спорт цогцолборын харуулаар гарч байсан. Ингээд шөнийн 01 цагийн үед хоолоо хийгээд харуулын байрандаа байж байтал хаалга нүдсэн. Ингээд хаалга нээтэл Аюушпүрэв хамраас нь цус гарчихсан намайг хүн зодчихлоо гээд байж байсан. Хэн зодчихвоо гээд асуутал тэр буланд байгаа гэсэн. Тэгээд бид хоёр хамт тус газар руу очтол хүн байгаагүй бөгөөд A цогцолбор луу нэг залуу яваад орсон. Араас нь яваад очтол гэр рүү гээ яваад орчихсон байсан. Би жижүүрээс нь тус залууг таних уу гэж асуутал манай байрны 507 тоотын оршин суугч байсан. Их хэмжээний согтууруулах ундааний зүйл хэрэглэсэн байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-14 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹9373 дүгнэлтэд “Д.А ийн биед хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэжээ /хэргийн 18 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 22 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч И.Э нь согтуугаар 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.А ийн толгой руу шалтгаангүйгээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч И.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг, хохирогч Д.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Шөнө 01 цагийн орчим 4676 УБЯ гэсэн улсын дугаартай Benz маркийн цэнхэр ягаан гэрэлтэй машин хотхоны харуулын цэг дээр ирээд нэг эрэгтэй хүн буулгачихаад хөдлөхөөр нь би тухайн буусан хүний талаар асуухад танай байрны 6 давхрын Б корпусын хүн гэж хэлсэн. Ингээд 10 минутын дараа тухайн хүн босч ирэхээр нь тус болох санаатай зам голлуулаад дагуулаад гэр лүү нь хүргэж өгөх гээд явж байтал тэр эрэгтэй гэнэт миний толгой руу цохиод, мөргөсөн. Нэг том машин орж ирээд зогсоход тэр машины хүн нь тоогоогүй, өөр машин орж ирээд жолооч нь яагаад хүн зодоод байгаа юм гэж асуугаад машин тулж ирээд зогсоход тэр эрэгтэй намайг зуурч байгаад тавиад зугтсан. Энэ үед би Шаньшины харуулыг дуудаад хамтдаа байр луу нь очсон. Б корпусын жижүүрээс тэр эрэгтэйн талаар асуухад манай 6 давхрын оршин суугч байгаа юм, сая гэр лүү гээ орлоо гэсэн. Миний хамар битүүрч хавдаад, мурийсан байдалтай байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 3-8 дугаар хуудас/, гэрч А.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр БЗД-ийн 26-р хороонд байрлах Sunshine хотхоны спорт цогцолборын харуулаар гарч байсан. Ингээд шөнийн 01 цагийн үед хоолоо хийгээд харуулын байрандаа байж байтал хаалга нүдсэн. Ингээд хаалга нээтэл Аюушпүрэв хамраас нь цус гарчихсан намайг хүн зодчихлоо гээд байж байсан. Хэн зодчихвоо гээд асуутал тэр буланд байгаа гэсэн. Тэгээд бид хоёр хамт тус газар руу очтол хүн байгаагүй бөгөөд A цогцолбор луу нэг залуу яваад орсон. Араас нь яваад очтол гэр рүү гээ яваад орчихсон байсан. Би жижүүрээс нь тус залууг таних уу гэж асуутал манай байрны 507 тоотын оршин суугч байсан. Их хэмжээний согтууруулах ундааний зүйл хэрэглэсэн байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-14 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹9373 дүгнэлтэд “Д.А ийн биед хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэжээ /хэргийн 18 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 22 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 21 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч И.Э т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч И.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч И.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.