| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1394/Э |
| Дугаар | 1421 |
| Огноо | 2019-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 1421
2019 09 11 2019/ШЦТ/1421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
хохирогч Н.Н ,
шүүгдэгч Н.Б , Н.М , тэдгээрийн өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б нарт холбогдох эрүүгийн 1906 04066 1850 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Н.М , /РД:/,
Монгол Улсын иргэн, Н.Б , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар хэсэг, 1206 тоотод иргэн Н.Н тай маргалдан зодож биед баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, духны зулгаралт, эрүүний цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, доод уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх, баруун, зүүн хөх, цээж, зүүн мөр, баруун зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуяны цус хуралт зэрэг түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар хэсэг, 1206 тоотод иргэн Н.Н тай маргалдан зодож баруун нүдний зовхины цус хуралт, духны зулгаралт, эрүүний цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, доод уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх, баруун, зүүн хөх, цээж, зүүн мөр, баруун зүүн бугалга, зүүн шуу, баруун зүүн гуяны цус хуралт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогч Н.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт ах дүү нараараа цуглаад наадмын баяр тэмдэглэсэн. Орой нь Нарантуяа согтуу, хүн болгон руу дайраад агсам тавиад байсан. 17-18 цагийн орчим бид нар тарцгаасан. Нарантуяа согтохоороо М , Эрдэнэтуяа нарыг дарамтлаад байдаг. М Нарантуяаг, чи согтохоороо ингэдэг гээд гар руу нь түлхээд байсан. Ор, гар, цаашаа, наашаа гээд М , Нарантуяа бие, биенийгээ түлхээд байсан. Би эхлээд маргалдаагүй, сүүлдээ би тэвчихээ болиод өшиглөхөд миний хөл хүрээгүй. Урдуур хүмүүс хорьж болиулаад байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 39-41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манай хамаатнууд цугласан. Нарантуяа нөхрөө газар чирээд байхаар нь “нөхрөө битгий чирээд бай, эр хүн шүү дээ” гэсэн агуулгаас болж маргалдсан. Нарантуяа чамд ямар хамаатай юм, гөлөг гээд маргалдсан. Би Нарантуяагийн цээжин дээр сууж байгаад цээж рүү нь 1-2 удаа гараараа цохисон. Батням цохиж зодсоныг мэдээгүй, би ухаан алдаж унасан байсан. Би хүмүүсийг гэрт хүргэж ирэхэд Нарантуяа явсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 44-46 дугаар хуудас/
Хохирогч Н.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнөртуяагийн гэрт хамаатнууд цугласан. Хорхог хийж идээд 4-5 шил архи ууцгаасан. Би хашаанаас хэсэг зуур гарсан. Буцаад орно гээд орсон. М , Өнөртуяа нар хүүхдээ чи тэгж хэлээд байхдаа яадийн гэж хэлж маргалдаж эхэлсэн. Маргалдаж байгаад М “чи яахаараа дандаа хүн зовоож, дүү нараа үзэн ядаж байдаг юм” гээд миний дээр гарч суугаад нүүр, цээж рүү алгадаж, майжиж нүүрэн тус газар цохиод байсан. Мөн ам руу гараа хийж татаад уруул язалсан. Тэгтэл хажуугаас Батням орж ирээд миний дээрээс нэг удаа хүчтэй өшиглөсөн. Би хүн аллаа гэж хашгирсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 4-10 дугаар хуудас/,
Гэрч Х.Наранзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 10-11 цагийн орчим аав Хүчитбаатар, ээж Нарантуяа нарыг Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эгч Өнөртуяагийн гэрт хүргэж өгсөн. 15-16 цагийн орчим М эгч над руу утсаар яриад аав, ээжийгээ ирээд авчих гэсэн. Аав Хүчитбаатар согтоод унасан, хүмүүс машинд суулгаж өгсөн. Ээж Нарантуяа үлдэнэ гээд байсан болохоор үлдээгээд явсан. Буцаж гэртээ хариад байж байхад 20 цагийн орчим ээж Нарантуяа над руу утсаар яриад ээжийг чинь зодчихлоо ирээд аваач гэж хэлсэн. Би тасралтгүй утсаар ярьж байгаад Офицеруудуудын ордны автобусны дээр уулзсан. Энэ хооронд утсаа таслахгүй хаана явж байна гээд ярьж байсан. Ээж Нарантуяатай уулзахад нүүр, нүд нь битүү хавдсан, уруул нь язарсан, цус болсон байсан. Тэндээсээ гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹8767 дүгнэлтэд “Н.Н гийн биед баруун 4,5,6,7-р хавирганы далд хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, духны зулгаралт, эрүүний цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, доод уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх, баруун, зүүн хөх, цээж, мөр, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо…гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” гэжээ /хэргийн 27 дугаар хуудас/,
Шинжээч эмч Н.Энхцолмон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Н.Н гийн биед баруун 4,5,6,7 дугаар хавирганы далд хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад баруун нүдний дээд зовхины цус хуралт, духны зулгаралт, эрүүний цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, доод уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх, баруун, зүүн хөх, цээж, зүүн мөр, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой…” гэх мэдүүлэг. /хэргийн 31 дүгээр хуудас/,
Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 20-23 дугаар хуудас/,
Хохирлын баримт /хэргийн 57-58 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 51, 54 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 53, 56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар хэсэг, 1206 тоотод иргэн Н.Н тай маргалдан зодож биед баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, духны зулгаралт, эрүүний цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, доод уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх, баруун, зүүн хөх, цээж, зүүн мөр, баруун зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуяны цус хуралт зэрэг түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар хэсэг, 1206 тоотод иргэн Н.Н тай маргалдан зодож баруун нүдний зовхины цус хуралт, духны зулгаралт, эрүүний цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, доод уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх, баруун, зүүн хөх, цээж, зүүн мөр, баруун зүүн бугалга, зүүн шуу, баруун зүүн гуяны цус хуралт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр БЗД-ийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт ах дүү нараараа цуглаад наадмын баяр тэмдэглэсэн. Орой нь Нарантуяа согтуу, хүн болгон руу дайраад агсам тавиад байсан. 17-18 цагийн орчим бид нар тарцгаасан. Нарантуяа согтохоороо М , Эрлдэнэтуяа нарыг дарамтлаад байдаг. М Нарантуяаг, чи согтохоороо ингэдэг гээд гар руу нь түлхээд байсан. Ор, гар, цаашаа, наашаа гээд М , Нарантуяа бие, биенийгээ түлхээд байсан. Би эхлээд маргалдаагүй, сүүлдээ би тэвчихээ болиод өшиглөхөд миний хөл хүрээгүй. Урдуур хүмүүс хорьж болиулаад байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 39-41 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07. дугаар сарын 11-ний өдөр манай хамаатнууд цугласан. Нарантуяа нөхрөө газар чирээд байхаар нь “нөхрөө битгий чирээд бай, эр хүн шүү дээ” гэсэн асуудлаас болж маргалдсан. Нарантуяа чамд ямар хамаатай юм, гөлөг гээд маргалдсан. Би Нарантуяагийн цээжин дээр сууж байгаад цээж рүү нь 1-2 удаа гараараа цохисон. Батням цохиж зодсоныг мэдээгүй, би ухаан алдаж унасан байсан. Би хүмүүсийг гэрт хүргэж ирэхэд Нарантуяа явсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 44-46 дугаар хуудас/, хохирогч Н.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр БЗД-ийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнөртуяагийн гэрт хамаатнууд цугласан. Хорхог хийж идээд 4-5 шил архи ууцгаасан. Би хашаанаас хэсэг зуур гарсан. Буцаад орно гээд орсон. М , Өнөртуяа нар хүүхдээ чи тэгж хэлээд байхдаа яадийн гэж хэлж маргалдаж эхэлсэн. Маргалдаж байгаад М чи яахаараа дандаа хүн зовоож, дүү нараа үзэн ядаж байдаг юм гээд миний дээр гарч суугаад нүүр, цээж рүү алгадаж, майжиж нүүрэн тус газар цохиод байсан. Мөн ам руу гараа хийж татаад уруул язалсан. Тэгтэл хажуугаас Батням орж ирээд миний дээрээс нэг удаа хүчтэй өшиглөсөн. Би хүн аллаа гэж хашгирсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 4-10 дугаар хуудас/, гэрч Х.Наранзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 10-11 цагийн орчим аав Хүчитбаатар, ээж Нарантуяа нарыг Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эгч Өнөртуяагийн гэрт хүргэж өгсөн. 15-16 цагийн орчим М эгч над руу утсаар яриад аав, ээжийгээ ирээд авчих гэсэн. Аав Хүчитбаатар согтоод унасан, хүмүүс машинд суулгаж өгсөн. Ээж Нарантуяа үлдэнэ гээд байсан болохоор үлдээгээд явсан. Буцаж гэртээ хариад байж байхад 20 цагийн орчим ээж Нарантуяа над руу утсаар яриад ээжийг чинь зодчихлоо ирээд аваач гэж хэлсэн. Би тасралтгүй утсаар ярьж байгаад Офицеруудуудын ордны автобусны дээр уулзсан. Энэ хооронд утсаа таслахгүй хаана явж байна гээд ярьж байсан. Ээж Нарантуяатай уулзахад нүүр, нүд нь битүү хавдсан, уруул нь язарсан, цус болсон байсан. Тэндээсээ гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹8767 дүгнэлтэд “Н.Н гийн биед баруун 4,5,6,7-р хавирганы далд хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, духны зулгаралт, эрүүний цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, доод уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх, баруун, зүүн хөх, цээж, мөр, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо…гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” гэжээ /хэргийн 27 дугаар хуудас/, Шинжээч эмч Н.Энхцолмон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Н.Н гийн биед баруун 4,5,6,7 дугаар хавирганы далд хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад баруун нүдний дээд зовхины цус хуралт, духны зулгаралт, эрүүний цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, доод уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх, баруун, зүүн хөх, цээж, зүүн мөр, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой…” гэх мэдүүлэг. /хэргийн 31 дүгээр хуудас/, гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 20-23 дугаар хуудас/, хохирлын баримт /хэргийн 57-58 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 51, 54 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 53, 56 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Н.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, шүүгдэгч Н.М д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Н.Б , Н.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б , Н.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.