Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 527

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг  Ганзам 2 дугаар хэсэг 3-60-38 тоотод оршин суух, 51 настай, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Мэргэд овогт Дугарсүрэнгийн Оюунмандахын /МЬ-65010100/ нэхэмжлэлтэй:

 “Ажилласан байдал тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Д.Оюунмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.Оюунмандах шүүх хуралд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1987 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар орж 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч өөр ажилд орсон. Энд ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичилт хийгдсэн боловч заавал ажилд орсон, гарсан тушаал хэрэгтэй гэж нийгмийн даатгалын хэлтсээс шаардсан учраас ажилласан жил тогтоолгох шаардлагатай болсон. Архиваас ажилласан талаар шүүлгэхэд Худалдаа бэлтгэлийн трестийн бичиг баримт байхгүй байгаа учраас шүүхэд хандсан. Иймд намайг Сүхбаатар хотын Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар 1987 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэх.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюунмандах нь “...намайг Сүхбаатар хотын Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар 1987 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх ажилласан жилийг тогтоож өгнө үү.” гэх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

 Д.Оюунмандах нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар 1987 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр  хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

1986 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нээлгэсэн №143083 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн 6-11 талд авагдсан 1987 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ажилд орсон, 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас халагдсан тушаалуудын бичилт, цалингийн тодорхойлолт, гэрч Д.Пүрэвсүрэн, Б.Оюунцэцэг, С.Даваасүрэн нарын шүүхэд Д.Оюунмандахын ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.

Иймд Д.Оюунмандахыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1987 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан жилийг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дугарсүрэнгийн Оюунмандахыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар 1987 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА