Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1438

 

  2019         09         13                                       2019/ШЦТ/1438

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч М.Очбадрах,

хохирогч Ш.Б ,

шүүгдэгч Г.С , хууль ёсны төлөөлөгч Н.Ариунаа, тэдгээрийн өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С д холбогдох эрүүгийн 1906 01572 0792 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.С , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.С  нь 2018 оноос эхлэн танил Ш.Б оос их хэмжээний мөнгө, машин авч өгөхийг шаардаж утсаар байнга залгах, захиа бичих, утсаар холбогдоогүй үед гэрт нь очиж хаалга үүдийг нь цохих, өшиглөх, эхнэрийг нь харааж зүхэх, ажлын байранд нь очиж хэрүүл маргаан үүсгэх зэргээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Ш.Б той 2010 оноос эхлэн танилцсан. Манай ажил дээр надтай танилцахдаа би чиний бөгс дээр чинь алгадмаар санагдсан гэж хэлж байсан. Би хохирогчоос хомхой гэх нэршилтэй бэлгийн замын халдварт өвчин авсан. Би түүнээс ямар ч үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжлээгүй. Учир нь би Ш.Б оос жирэмсэн болсон болохооор түүний хүүхдийг авхуулж, эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан. Ийм учраас эмчилгээний мөнгө нэхэмжилсэн. Түүнээс болж сэтгэл санаа минь хямарч, бэлгийн замын өвчин авсан. Эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирсон. Би бэлгийн замын өвчин авсан талаараа хууль хяналтын байгууллагад хандаж байгаагүй. Харин түүний эхнэрт энэ тухайгаа хэлсэн. Би Ш.Б той хоёр удаа л уулзсан. Хамгийн сүүлд Улсын Их Дэлгүүрийн хажууд байрлах кофе шопод уулзаж кофе болон салат авхуулж идсэн. Түүнээс хойш уулзаагүй” гэв.

Хохирогч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид танилцсан цагаасаа эхлэн найзууд болцгоосон. Тухайн үед Г.С  дэлгүүр ажиллуулдаг байсан. Бид хамт фитнесст явж байсан. Г.С  надад “би Америкт суралцах гэж байна 5.000 ам.доллар байвал туслаач” гэхээр нь би өгсөн. Г.С  Америк явж ирсэний дараа манай дүүгээс миний дугаарыг авсан гээд над руу залгасан. Бид хоёр Улаанбаатар их дэлгүүрийн хажууд байрлах кофе шопод уулзаад кофе ууцгаасан. Г.С  над руу шөнийн цагаар байнга залгадаг. Би хөдөө орон нутагт ажиллахаар явж байхад эсвэл утас унтраастай байхад байнга залгасан байдаг. Тэгээд миний утас холбогдохгүй бол манай эхнэр болон дүүгийн ажил дээр очиж асуудал үүсгэдэг. Би түүнийг өвчтэй болсныг мэдээгүй байсан. Тэгээд утсаар ярьж байснаа гэв гэнэт сонин сонин зүйл яриад эхэлдэг. Г.С  нь надаас 40 сая төгрөг нэхсэн. Би түүнд чи надтай уулзмаар байгаа бол надтай л уулз, өөр хүмүүст битгий саад болоод байгаарай гэж хэлж сануулсан хэдий ч манай гэрийн гадна очихоороо пускателийг унтраадаг мөн Ш.Б  ингэсэн, тэгсэн гэж хөршүүдэд янз бүрээр хэлж миний нэр хүндийг унагадаг. Удаа дараа манай эхнэр болон дүүгийн ажил дээр очиж хүндрэл учруулдаг. Манай эхнэр адилхан эмэгтэй хүн болохоор Г.С д санаа зовоод ярилцъя гэхээр тэрээр миний эхнэрийг янхан, гичий гэх байдлаар доромжилдог. Хамгийн сүүлд над руу залгаад би Сүхбаатар дүүрэгт байна гэж хэлсэн, яваад очиход тухайн газраа байгаагүй. Сүүлд түүнийг Шархадны эмнэлэгт хэвтсэн гэж сонссон. Би түүнийг эмнэлэгт хэвтсэн болохоор санаа зовоод яаж байгаа юм болоо гэж бодоод эргэж очих гээд Шархадны эмнэлэгт очиход байгаагүй. Над руу ярихдаа байгаа газраа тодорхой хэлдэггүй. Манай эхнэр адилхан эмэгтэй хүн болохоороо санаа зовоод туслаж байгаарай гэж надад хэлдэг. Би Г.С эс би чамд яаж туслах уу, боломжоороо туслья гэх байдлаар түүнтэй ярилцахыг хичээж байсан. Тэгээд байнга над руу залгаад байхаар нь би хорооны цагдаад хандсан. Хорооны цагдаа Г.С д учир явдлыг тайлбарлахад тэрээр ойлгохгүй намайг чи цагдаад өгсөн байна. Би чамайг ална гэж хэлсэн. Цагдааг хүртэл намайг хүчирхийлээд бэлгийн харьцаанд орлоо гэх байдлаар худлаа хэлсэн. Г.С  нь хүн бүхэн рүү дайрч давшилдаг. Тэр өвчинтэй нь холбоотой байх. Тэрээр манай гэрт ирэхээрээ гэрт орохгүйгээр хаалга руу шээдэг, мөн тухайн орчныг хог болгодог, тогны шийдийг унтраадаг...” гэв.

Шүүгдэгч Г.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би одоо мэдүүлэг өгмөөргүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 38-41 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2013 онд Г.С  гэх эмэгтэйтэй танилцаж найзын харилцаатай хүмүүс байж байгаад 2015 онд Г.С  Америк явлаа гэж хэлээд тэр үеэс сураг тасарсан. 2016 онд Г.С  манай дүү Лхагва-Одын ажил дээр ирж миний гэрийг болон утасны дугаарыг асуугаад байна гээд манай дүү над руу ярихаар нь миний утасны дугаарыг өгчих гэж хэлээд манай дүү Лхагва-Од миний 91915005 гэсэн утасны дугаарыг өгсөн гэсэн. 2016 оны 09 дүгээр сард Г.С  88204814 дугаарын утсаар яриад уулзахаар болсон. ...Тэгээд 2017 оны өвөл над руу Г.С  утсаар яриад би эмнэлэгт байна хүрч ирээд уулзаач гэхээр нь би тухайн үед уулзаж чадалгүй явж байгаад 2 хоногийн дараа Баянгол дүүргийн 04 дүгээр хороонд байдаг Солонгос эмнэлэгт очсон чинь Сувд-Эрдэнийг эмнэлгээс гарчихсан гэсэн. Эмнэлэгт байх хугацаандаа асуудал гаргасан гэж байсан. Энэ үеэс Сувд-Эрдэнийг сэтгэцийн өөрчлөлттэй байж магадгүй гэж бодсон. ...2018 оноос хойш Г.С  ямар шалтгаантай талаар нь сайн мэдэхгүй байна надаас мөнгө нэхээд мессежээр дансны дугаараа явуулах болсон. Намайг утсаа авахгүй болохоор манай гэрт ирээд манай гэрийн хаалга, үүд өшиглөж, харааж, зүхэж эхэлсэн. 2018 оны 10 дугаар сард манай эхнэр Бархасын ажил дээр нь байн байн ирээд байхаар нь манай эхнэр Г.С тэй уулзсан чинь “би танай нөхөртэй сууна” гээд манай эхнэрийг харааж, зүхээд байхаар нь манай эхнэр өөдөөс нь юм ярилгүй өнгөрөөсөн гэсэн. Тэгээд тэр өдрөөс хойш манай эхнэрийн ажил дээр очиж байнга уулзая гэж дуудуулдаг боловч хамгаалагч нар нь оруулахгүй, уулзуулахгүй болохоор тэгж байгаад явдаг гэсэн. Би Г.С эс яагаад ийм үйлдэл гаргаад байгаа талаар утсаар асуухаар ямар нэгэн шалтгаан хэлэлгүй 40-50 сая төгрөг шилжүүл, надад машин авч өг гээд байдаг...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-12 дугаар хуудас/,

Гэрч Н.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охины сэтгэцийн өвчин нь хүндрээд унтахаа болиод ирэхээрээ Батболд руу мессеж бичээд утас руу залгаад байдаг юм шиг байгаа юм. ...Манай охин одоо эм уухгүй бол унтахгүй өвчин нь хүндрээд ирэхээрээ Батболд, түүний эхнэр лүү залгаад байдаг, мөнгө төгрөг нэхээд байдаг. ...Манай охин Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 2 удаа хэвтэж эмчлүүлж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹540 дүгнэлтэд “Т.Г.С  нь Шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр. Сэтгэл хөөрөл нь дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Г.С  нь өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгон өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байна. Г.С  нь болсон хэргийн талаар үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадваргүй байна. Г.С  нь хэрэг хариуцах чадваргүй байна. Г.С  нь иргэний журмаар СЭМҮТ-д хэвтэн эмчлэгдэх шаардлагатай байна” гэжээ /хэргийн 16-19 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹816 дүгнэлтэд “Г.С  нь F 25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр өвчтэй байна, хэрэг хариуцах чадваргүй, СЭМҮТ-н шүүх сэтгэц эмгэг судлалын 540 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй, харин сэтгэцийн эмчийн хяналтанд байх шаардлагатай байна.” гэжээ /хэргийн 50-54 дүгээр хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2-2/53 дугаартай албан бичиг, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 25-35-р хуудас/

Шинжээч эмч П.Энхчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Г.С  нь анхны сэтгэцийн үзлэг хийгдэх үед буюу 540 дугаартай дүгнэлтийн үед F25.2 гэсэн сэтгэцийн эмгэг нь өвчлөлийн буюу сэдэрлийн үе шатандаа явагдаж байсан. Харин 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Г.С ийн F25.2 сэтгэцийн эмгэг нь засрал сайжирлын байдалтай байсныг үндэслэн 816 дугаартай дүгнэлтэнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Харин сэтгэцийн эмчийн хяналтанд байж байнга үзүүлэх шаардлагатай буюу өвчин сэдрэх үед эмийн эмчилгээ хийлгэх, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэдгийг 5 эмч зөвлөлдөн санал нэгтэй дүгнэлт гаргасан. ...Сэтгэцийн хөөрөл болон гутрал, солиорол хавсарч илэрдэг өвчин юм. Өвчин нь сэдэрлийн үед нийгэмд болон өөртөө аюултай үйлдэл хийж болзошгүй өвчин юм. Г.С ий өвчин сэдрэх юм бол эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч болно…” гэх мэдүүлэг. /хэргийн 60-61 дугаар хуудас/,

Шинжээч эмч Д.Дэжидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Г.С ийг үзэхэд сэтгэцийн байдал харьцангуй тогтвортой, асуусан асуултанд харилцан ярилцаж өөрийн хэрэгт холбогдсон талаар тодорхой ярьж байсан учир өмнөх 540 дугаартай дүгнэлтийн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг өөрчилж иргэнийхээ журмаар сэтгэцийн хяналтандаа байх шаардлагатай гэж үзсэн. ...шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр нь дахилт буюу сэтгэл санааны гутрал, сэтгэл хөдлөл, хөөрөл, нойргүйдэл, зан төрхийн түрэмгийлэл гарсан тохиолдолд нийгэмд аюултай үйлдэл хийх магадлал өндөр юм…” гэх мэдүүлэг. /хэргийн 62-63 дугаар хуудас/,

Шинжээч эмч Н.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Г.С ийн өмнөх 540 дугаартай дүгнэлттэй харьцуулахад сэтгэцийн байдал   солиорлын   шинжгүй, засрал сайжирлын байдалтай байсан тул гишүүд ярилцаад санал нэгтэй сэтгэцийн эмчийн хяналтанд байх шаардлагатай, албадлагын арга хэмжээг харзны гэж үзээд тухайн шийдвэрийг гаргасан. Энэ өвчин нь сэтгэл хөөрөх буюу гутрах үед зарим тохиолдолд солиоролтой хавсардаг сэтгэцийн эмгэг юм. Ихэнхи тохиолдолд засрал сайжирлын байдал удаан хугацаанд үргэлжилдэг. Сэдэрсэн тохиолдолд нийгэмд болон өөрт аюултай өвчин юм…” гэх мэдүүлэг. /хэргийн 64-65 дугаар хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.С нь 2018 оноос эхлэн танил Ш.Б оос их хэмжээний мөнгө, машин авч өгөхийг шаардаж утсаар байнга залгах, захиа бичих, утсаар холбогдоогүй үед гэрт нь очиж хаалга үүдийг нь цохих, өшиглөх, эхнэрийг нь харааж зүхэх, ажлын байранд нь очиж хэрүүл маргаан үүсгэх зэргээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох хохирогч Ш.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оноос хойш Г.С  ямар шалтгаантай талаар нь сайн мэдэхгүй байна надаас мөнгө нэхээд мессежээр дансны дугаараа явуулах болсон. Намайг утсаа авахгүй болохоор манай гэрт ирээд манай гэрийн хаалга, үүд өшиглөж, харааж, зүхэж эхэлсэн. 2018 оны 10 дугаар сард манай эхнэр Бархасын ажил дээр нь байн байн ирээд байхаар нь манай эхнэр Г.С тэй уулзсан чинь би танай нөхөртэй сууна гээд манай эхнэрийг харааж, зүхээд байхаар нь манай эхнэр өөдөөс нь юм ярилгүй өнгөрөөсөн гэсэн. Тэгээд тэр өдрөөс хойш манай эхнэрийн ажил дээр очиж байнга уулзая гэж дуудуулдаг боловч хамгаалагч нар нь оруулахгүй, уулзуулахгүй болохоор тэгж байгаад явдаг гэсэн. Би Г.С эс яагаад ийм үйлдэл гаргаад байгаа талаар утсаар асуухаар ямар нэгэн шалтгаан хэлэлгүй 40-50 сая төгрөг шилжүүл, надад машин авч өг гээд байдаг...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-12 дугаар хуудас/, Гэрч Н.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охины сэтгэцийн өвчин нь хүндрээд унтахаа болиод ирэхээрээ Батболд руу мессеж бичээд утас руу залгаад байдаг юм шиг байгаа юм. ...Манай охин одоо эм уухгүй бол унтахгүй өвчин нь хүндрээд ирэхээрээ Батболд, түүний эхнэр лүү залгаад байдаг, мөнгө төгрөг нэхээд байдаг. ...Манай охин Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 2 удаа хэвтэж эмчлүүлж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/ зэрэг мэдүүлэгүүд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Г.С нь хэрэг хариуцах чадваргүй болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹540 дүгнэлтэд “Г.С  нь Шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр. Сэтгэл хөөрөл нь дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Г.С  нь өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгон өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байна, болсон хэргийн талаар үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадваргүй байна, хэрэг хариуцах чадваргүй байна, иргэний журмаар СЭМҮТ-д хэвтэн эмчлэгдэх шаардлагатай байна” гэжээ /хэргийн 16-19 дүгээр хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹816 дүгнэлтэд “540 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй, харин сэтгэцийн эмчийн хяналтанд байх шаардлагатай байна.” гэжээ /хэргийн 50-54 дүгээр хуудас/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2-2/53 дугаартай албан бичиг, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 25-35-р хуудас/ Шинжээч эмч П.Энхчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Г.С  нь анхны сэтгэцийн үзлэг хийгдэх үед буюу 540 дугаартай дүгнэлтийн үед F25.2 гэсэн сэтгэцийн эмгэг нь өвчлөлийн буюу сэдэрлийн үе шатандаа явагдаж байсан. Харин 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Г.С ийн F25.2 сэтгэцийн эмгэг нь засрал сайжирлын байдалтай байсныг үндэслэн 816 дугаартай дүгнэлтэнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Харин сэтгэцийн эмчийн хяналтанд байж байнга үзүүлэх шаардлагатай буюу өвчин сэдрэх үед эмийн эмчилгээ хийлгэх, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэдгийг 5 эмч зөвлөлдөн санал нэгтэй дүгнэлт гаргасан. ...Сэтгэцийн хөөрөл болон гутрал, солиорол хавсарч илэрдэг өвчин юм. Өвчин нь сэдэрлийн үед нийгэмд болон өөртөө аюултай үйлдэл хийж болзошгүй өвчин юм. Г.С ий өвчин сэдрэх юм бол эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч болно…” гэх мэдүүлэг. /хэргийн 60-61 дугаар хуудас/, Шинжээч эмч Д.Дэжидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Г.С ийг үзэхэд сэтгэцийн байдал харьцангуй тогтвортой, асуусан асуултанд харилцан ярилцаж өөрийн хэрэгт холбогдсон талаар тодорхой ярьж байсан учир өмнөх 540 дугаартай дүгнэлтийн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг өөрчилж иргэнийхээ журмаар сэтгэцийн хяналтандаа байх шаардлагатай гэж үзсэн. ...шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр нь дахилт буюу сэтгэл санааны гутрал, сэтгэл хөдлөл, хөөрөл, нойргүйдэл, зан төрхийн түрэмгийлэл гарсан тохиолдолд нийгэмд аюултай үйлдэл хийх магадлал өндөр юм…” гэх мэдүүлэг. /хэргийн 62-63 дугаар хуудас/, Шинжээч эмч Н.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Г.С ий өмнөх 540 дугаартай дүгнэлттэй харьцуулахад сэтгэцийн байдал   солиорлын   шинжгүй, засрал сайжирлын байдалтай байсан тул гишүүд ярилцаад санал нэгтэй сэтгэцийн эмчийн хяналтанд байх шаардлагатай, албадлагын арга хэмжээг харзаны гэж үзээд тухайн шийдвэрийг гаргасан. Энэ өвчин нь сэтгэл хөөрөх буюу гутрах үед зарим тохиолдолд солиоролтой хавсардаг сэтгэцийн эмгэг юм. Ихэнхи тохиолдолд засрал сайжирлын байдал удаан хугацаанд үргэлжилдэг. Сэдэрсэн тохиолдолд нийгэмд болон өөрт аюултай өвчин юм…” гэх мэдүүлэг. /хэргийн 64-65 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 23 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.С д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 540 дугаартай дүгнэлтээр шүүгдэгчийг “хэрэг хариуцах чадваргүй” гэсэн дүгнэлт,

Мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 816 дугаар дүгнэлтэд “эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй, харин сэтгэцийн эмчийн хяналтанд байх шаардлагатай байна.” гэжээ.

Дээрхи шинжээчийн дүгнэлтүүд болон шинжээчийн мэдүүлэг зэргээс дүгнэж шүүхээс шүүгдэгч Г.С ийг асран хамгаалагчид нь халамжлуулахаар шилжүүлж шийдвэрлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.