| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1411/Э |
| Дугаар | 1443 |
| Огноо | 2019-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 1443
2019 09 16 2019/ШЦТ/1443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б д холбогдох эрүүгийн 1906 04070 1750 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Б гийн нүүрэн тус газар цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогч П.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хэрэг болдог өдөр би аав Пүрэвээгийнх рүү явах гээд байж байсан юм. Манайх төрсөн дүү Анхтуяагийнхтай нэг хашаанд байдаг бөгөөд тэднийх гадагшаа гарах үедээ түлхүүрээ манай гэрт үлдээдэг бөгөөд тэр өдөр түлхүүрээ үлдээгээрэй гэж хэлэх гээд төрсөн дүү Анхтуяагийн гэрт яваад ортол манай хүргэн Батжаргал эхнэр Анхтуяатай маргалдаж байсан. Би тэдний гэрт ороод түлхүүрээ манайд үлдээх юм уу, би гадагшаа гарлаа шүү гэж хэлсэн. Манай хоёр айл дундаа тогны мөнгө гардаг бөгөөд тэр сарын тогны мөнгө 108.000 /нэг зуун найман мянга / төгрөг гарчихсан байсан юм. Тэр үед манай хүргэн Батжаргалын картанд цалин нь орчихсон байсан ба манай дүү Анхтуяа надад картийг нь өгөөд, энэ картнаас мөнгө аваад тогны мөнгө төлчих гэж хэлсэн. Анхтуяаг тэгж хэлтэл манай хүргэн Батжаргал надад хандаж “Карт өгдөг хэн бэ? Чи гичий минь, карт өгөөдөх” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “би юу гэж картыг чинь авч явахав дээ, тогныхоо мөнгийг төлөх гэж байгаа болохоос” гэж хэлсэн. Батжаргал бид хоёр хэсэг маргалдаж байтал манай дүү Анхтуяа түмпэнд толгойгоо угааж байхад нь Батжаргал цааш нь түлхээд түмпэн рүү нь түлхэж унагаахаар нь би Батжаргалд хандаж “чи баяр ёслол болж байхад одоо больчих л доо, байнга л ингэж хэрүүл хийж байх юм, би гичий бол чи ч гэсэн гичийнээс гарсан биз дээ” гэж хэлтэл Батжаргал миний цээж хэсэг рүү хойш нь түлхэхээр нь би эргүүлээд цааш нь түлхсэн. Намайг түлхсэний дараа баруун талын гараараа миний уруул, шүдний хэсэг рүү нэг удаа цохисон. Миний уруулнаас цус гараад, миний дээд талын нэг шүд унасан. ” гэх мэдүүлэг. /хэргийн 3-9 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹8515 дүгнэлтэд “П.Б гийн биед баруун дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 2-р шүд, зүүн дээд 1-р шүдний сулрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэжээ /хэргийн 12 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 19 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Б гийн нүүрэн тус газар цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг, хохирогч П.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хэрэг болдог өдөр би аав Пүрэвээгийнх рүү явах гээд байж байсан юм. Манайх төрсөн дүү Анхтуяагийнхтай нэг хашаанд байдаг бөгөөд тэднийх гадагшаа гарах үедээ түлхүүрээ манай гэрт үлдээдэг бөгөөд тэр өдөр түлхүүрээ үлдээгээрэй гэж хэлэх гээд төрсөн дүү Анхтуяагийн гэрт яваад ортол ...Батжаргал миний цээж хэсэг рүү хойш нь түлхэхээр нь би эргүүлээд цааш нь түлхсэн. Намайг түлхсэний дараа баруун талын гараараа миний уруул, шүдний хэсэг рүү нэг удаа цохисон. Миний уруулнаас цус гараад, миний дээд талын нэг шүд унасан.” гэх мэдүүлэг. /хэргийн 3-9 дүгээр хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹8515 дүгнэлт /хэргийн 12 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 19 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 20 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч П.Б нь “шүд эмчлүүлэх зардлаа нэхэмжилнэ” гэсэн боловч нотлох баримт ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.