| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 129/2015/0151/Э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2017-01-26 |
| Зүйл хэсэг | 098.1., 145.2., |
| Улсын яллагч | Б.Батсайхан |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 03
|
|
Прокурор Б.Батсайхан
Ялтан У.Норовсамбуу
Ялтны өмгөөлөгч Н.Энхжаргал
Нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нарыг оролцуулан,
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан У.Норовсамбуугийн гаргасан гомдлыг үндэслэн, У.Норовсамбууд холбогдох 201503000330 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын харьяат, 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан чулуу багт оршин суух, урьд нь Архангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Уртнасангийн Норовсамбуу /РД:АА92092159/
У.Норовсамбуу нь шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутаг дэвсгэр Сүүжийн булаг гэх газраас иргэн М.Мөнгөнсүхийн 2 тооны адууг машин механизм хэрэглэн хулгайлан авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр 2015 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Бор толгойн 35-13 тоотод оршин суух иргэн З.Сарантуяагийн гэрт нэвтэрч, шунахайн сэдэлтээр 32 инчийн Би Эс Би маркийн зурагт, удирдлагын хамт хулгайлан авч 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан давааны 31-03 тоотод оршин суух иргэн М.Баттулгын гэрээс хромон гутал хулгайлан авч 650.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төвөөс иргэн З.Жанчивын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн цэнхэр өнгийн мотоциклыг хулгайлан авч 1.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Бор толгойн 35-07 тоотод оршин суух Батсайханы гэрт цэнэглэж байсан иргэн С.Эрдэнэбулганы Самсунг ноте-1 маркийн гар утсыг хулгайлан авч 200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2015 оны 08 дугаар сарын 17-ны орой Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн гудамжны 13-238 тоотод оршин суух иргэн М.Мөнх-Эрдэнийн монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч Шарп брэндийн 32 инчийн Эл Си Ди зурагт, шөрмөсөн чулуун хөөрөг, 5 лан мөнгийг хулгайлан авч 550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын төвийн ар талаас иргэн Д.Одгэрэлийн өмчлөлийн шар хээр зүсмийн азарга, халтар зүсмийн соёолон үрээг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 1.280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 02 дугаар сарын 09-ний орой шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Бор толгойн 34-17 тоотод оршин суух иргэн Я.Энхтуяагийн хувийн байшингийн цонхоор нэвтэрч эрэгтэй хүний хурган дотортой дээл, дээлний мөнгөн товч 6 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч, утасны батерай цэнэглэгч, торгон бүс зэргийг хулгайлан авч 1.215.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бортолгойн 01-08 тоот хашааны гадна хохирогч А.Отгоныг “хулгайн гэмт хэргийн хохирлыг өгсөнгүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан баруун хөлөн тус газар өшиглөж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, 2016 оны 07 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор баг, Цагааннуурын 27 тоотод оршин суух иргэн Ш.Нэргүйбаатарын хашаан дотроос улсын дугааргүй, улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 07 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Батцэнгэл сумын Дайр бор баг, Цагааннуурын 27 тоотод оршин суух иргэн Б.Золзаяагийн хувийн байшингийн цонхоор нэвтэрч эрэгтэй хүний булган болон шиляпан малгайнууд, эмэгтэй хүний булган малгай, эмэгтэй хүний үсний сувдан даруулга, эрэгтэй хүний даавуун дээл, эмэгтэй хүний годон гутал зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 1.170.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан ба бусдад нийт 8.465.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Архангай аймгийн Прокурорын газраас У.Норовсамбууд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор:
Уртнасан овогтой Норовсамбууг давтан үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд зүйл хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч У.Норовсамбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч У.Норовсамбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд багтааж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 149 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч У.Норовсамбууд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч У.Норовсамбуугийн 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 182 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар шүүгдэгч У.Норовсамбуугийн хохирогч М.Мөнгөнсүхийн 2 тооны адууг хулгайлахдаа хэрэглэсэн Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ буюу 300.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч У.Норовсамбуугаас 650.000 төгрөг гаргуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаандавааны 31-03 тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Маринковын Баттулгад, 1.215.000 төгрөг гаргуулан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 36-08 тоотод оршин суух хохирогч Захирагч овогт Ядамсүрэнгийн Энхтуяад, 500.000 төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Батцэнгэл сумын Дойр бор багийн Цагааннуурын 27 тоотод оршин суух Дайртборжигон овогт Шараагийн Нэргүйбаатарт, 250.000 төгрөг гаргуулан Архангай аймгийн Батцэнгэл сумын Дойр бор багийн Цагааннуурын 47 тоотод оршин суух Боржигон овогт Базарсадын Золзаяад, 150.000 төгрөг гаргуулан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Эрчим хороололын 14-02 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Долгорынхон овогт Наранцэцэгийн Эрдэнэ-Очирт, 150.000 төгрөг гаргуулан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 36-08 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Алтан-Овоо овогт Батболдын Гэрэлтуяад тус тус олгон,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмээлийг устгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт авагдсан ломбардны бичгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,
Хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нар нь бусад учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Норовсамбууд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж,
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан У.Норовсамбуу гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Уртнасан овогтой Норовсамбуу нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр сонсож, 108 тоот шийтгэх тогтоолыг 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээж авсан. Надад оногдуулсан энэхүү ялыг би хүлээн зөвшөөрөхгүй дараах зүйлүүдээр гомдол гаргаж байна. Үүнд:
1. 2016 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Ихтамир сумын ар талаас иргэн Д.Одгэрэлийн өмчлөлийн 2 адууг хулгайлсан хэрэг эрүүгийн хэргийн шүүхээр орж нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан юм. Энэхүү хэргийг байцаагч Эрдэнэчулуун учир байдлыг танилцуулж өмгөөлөгч Н.Энхжаргалд хэлэх байсныг нуун дарагдуулж миний бичиг үсэг мэдэхгүй байдлыг далимдуулан удаа дараа буцсаар байтал энэ хэргийг хамт үйлдсэн Банзрагч, Баттөр хоёрын хэрэг дээр гарын үсэг зуруулсан юм. Энэ хэргийг дахин нягталж өгөх
2. 2016 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Батцэнгэл сумын Дайр бор багаас Ш.Нэргүйбаатарын Мустанг-5 мотоциклийг, мөн өдөр Б.Золзаяагийн байшинд орж эмэгтэй, эрэгтэй хүний булган малгай, годон гутлыг авахад Сурмаажав, Анхбаяр нар хамт явсан бөгөөд энэ хэргийг ганцаараа үйлдээгүй. Сурмаажав нь чи энэ хэргийг хүлээчих миний зүйл анги хүндрэх гээд байна гээд гуйгаад байхаар нь би хүлээсэн юм. Энэ хэргийг дахин шалгаж нягталж өгөх
3. Сум дундын шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 149 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан ял нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах байсан боловч давтан хэрэг үйлдсэн гэж хамруулаагүй шалтгааныг тодруулж өгнө үү гэсэн зүйлүүдээр гомдол гаргаж байна. Миний бие орь ганцаараа төлбөрийн чадвар байхгүй хүнд нөхцөлд амьдарч байсан учраас аргагүйн эрхэнд дээрх гэмт хэргүүдийг үйлдсэндээ гэмшиж ухаарч байгаа тул миний гомдол хүсэлтийг хүлээн авч хянан үзээд нааштай шийд гаргаж ялыг минь хөнгөлж өгнө гэдэгт итгэн хүлээж сууна гэжээ.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судлан үзвэл мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүгдийг үнэн зөв нотолж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, мөрдөн байцаалтын дор дурдсан ажиллагааг бүрэн биш хийсэн, тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.
1. Шүүгдэгч У.Норовсамбууг 2014 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутаг дэвсгэр Сүүжийн булаг гэх газраас иргэн М.Мөнгөнсүхийн 2 тооны адууг машин механизм хэрэглэн хулгайлан авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж уг үйлдлийн талаар яллах дүгнэлтэнд тусгажээ. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана гэж заасан байхад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийг олж тогтоогоогүй, түүний зах зээлийн үнэлгээг огт гаргуулаагүй байна. Хэрэгт дээр дурдсан нотлох баримтууд авагдаагүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо 300.000 төгрөгөөр тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд шүүхээс зөвтгөх боломжгүй байна.
2. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хэрэгт авагдсан материал танилцуулжээ. Хэргийн материал танилцуулснаас хойш буюу 2016 оны 09 сарын 29-ний өдөр сэжигтэнд холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 60, 61 дугаартай тогтоолууд үйлдэгдэж хэрэгт хавсаргасан ба прокурорын 60, 61 дугаартай тогтоолуудыг шүүгдэгчийн өмгөөлөгчид танилцуулаагүй нь “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар зүйлийн 212.2-т хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, тэдний өмгөөлөгчид хэргийн бүх материалыг, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчид хэргийн зөвхөн иргэний нэхэмжлэлд холбогдох хэсгийг танилцуулна” гэж заасныг зөрчин, ялтны өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарлажээ.
3.Ялтан У.Норовсамбуу нь анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо...2016 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Батцэнгэл сумын Дайр бор багаас Ш.Нэргүйбаатарын Мустанг-5 мотоциклийг, мөн өдөр Б.Золзаяагийн байшинд орж эмэгтэй, эрэгтэй хүний булган малгай, годон гутлыг авахад Сурмаажав, Анхбаяр нар хамт явсан бөгөөд энэ хэргийг ганцаараа үйлдээгүй. Сурмаажав нь чи энэ хэргийг хүлээчих миний зүйл анги хүндрэх гээд байна гээд гуйгаад байхаар нь би хүлээсэн юм. Энэ хэргийг дахин шалгаж нягталж өгнө үү гэж мэдүүлж байх ба хэрэгт авагдсан гэрч Болдбаатарын мэдүүлэгт...У.Норовсамбууг 4 хүний хамт Батцэнгэл суманд явж байсан гэж хүнээс сонссон тул хамт хулгай хийсэн хүнийг мэдмээр байна гэсэн байгаа тул Сурмаажав, Анхбаяр нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж, хэрэгт хамааралтай эсэхийг тогтоох нь зүйтэй байна.
4. Хохирогч С.Эрдэнэбулганы гар утас алдагдсан гэх үйлдэлд Д.Лхагвадоржийг гэрчээр тогтоож түүнээс өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эсэх талаар мэдүүлэг авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 117, иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй атлаа гэрчид хэргийн материал танилцуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар зүйлийн 212.2-т заасныг тус тус зөрчсөн байна.
Иймд ялтан У.Норовсамбуугийн давж заалдах гомдлын 1, 2 дахь заалт болон магадлалд заасан бусад ажиллагааг хийлгэхээр түүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Харин ялтан У.Норовсамбуугийн давж заалдах гомдлын 3 дахь заалт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч У.Норовсамбуугийн цагдан хоригдсон хоног дутуу байгаа тул цагдан хоригдсон хоногийг нэмж тооцуулах гэсэн гомдлуудад дүгнэлт өгөөгүй болно.
Анхан шатны шүүх У.Норовсамбууг гэм буруутайд тооцож ял шийтгэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “машин механизм ашиглан бусдын эд зүйл хулгайлж” гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т хууль тогтоогчоос хуульчилж өгөөгүй буюу хуулийн тухайн зүйл хэсэгт байхгүй үг хэллэг хэрэглэж гэм буруутайд тооцсон байгааг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318, 322 дугаар зүйлийн 322.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.Норовсамбууд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан Архангай аймгийн прокурорт буцаасугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д зааснаар хэргийг прокурорт очтол У.Норовсамбууд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-т зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
В.ЦЭЦЭНБИЛЭГ