| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1421/Э |
| Дугаар | 1453 |
| Огноо | 2019-09-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 1453
2019 09 18 2019/ШЦТ/1453
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Г эд холбогдох эрүүгийн 1906 04978 1876 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Г , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 хэсэг, 3-247 тоотод буюу өөрийн гэртээ иргэн Г.Р той согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байгаад үл ялих зүйлээс маргалдаж нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөж, нүүрээ гараараа хаасан байхад нь уруул болон гаран тус газар нь дахин нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна, өөр нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч Г.Р ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тэр өдөр танил Гансүхтэй Хангамжийн гудамжинд 17 цагийн орчим тааралдахад Гансүх архи уучихсан согтуу байсан ба манай гэрт очъё гэж надад хэлээд Гансүхийн гэрт очсон. Гансүхийн гэрт очиход хүн байхгүй байсан ба бид хоёр ойр зуурын зүйл ярилцаж байж байгаад сүүлдээ Гансүх над руу агсрах шинжтэй болж байснаа намайг орны урд газар сууж байхад миний нүд рүү нэг удаа өшиглөсөн, дахиад миний нүүр рүү өшиглөхөд би гараараа хаахад миний уруул, гар хоёр руу өшиглөж таарсан. Тэгэхэд нь би гарч зугатаагаад таньдаг айлдаа очиж эхнэрээ дуудаад эхнэрийн хамт Гансүхийн гэрт очиход Гансүх намайг өшиглөсөнөө санахгүй байна гээд байж байсан тэгээд цагдаа дуудаж Гансүхийг өгч явуулсан. ” гэх мэдүүлэг. /хэргийн 5-8 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹10170 дүгнэлтэд “Г.Р ийн биед духны цус хуралт, баруун шанааны зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны шарх, зулгаралт, дээд уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ…гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэжээ /хэргийн 11 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 27 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 хэсэг, 3-247 тоотод буюу өөрийн гэртээ иргэн Г.Р той согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байгаад үл ялих зүйлээс маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна, өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг, хохирогч Г.Р ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сүүлдээ Гансүх над руу агсрах шинжтэй болж байснаа намайг орны урд газар сууж байхад миний нүд рүү нэг удаа өшиглөсөн, дахиад миний нүүр рүү өшиглөхөд би гараараа хаахад миний уруул, гар хоёр руу өшиглөж таарсан. Тэгэхэд нь би гарч зугатаагаад таньдаг айлдаа очиж эхнэрээ дуудаад эхнэрийн хамт Гансүхийн гэрт очиход Гансүх намайг өшиглөсөнөө санахгүй байнагээд байж байсан тэгээд цагдаа дуудаж Гансүхийг өгч явуулсан. ” гэх мэдүүлэг. /хэргийн 5-8 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹10170 дүгнэлтэд “Г. Раднаадоржийн биед духны цус хуралт, баруун шанааны зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны шарх, зулгаралт, дээд уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ…гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэжээ /хэргийн 11 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 27 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Г эд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Г эд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Д.Г эд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Ганхсүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.