Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 1473

 

2019         09         23                                         2019/ШЦТ/1473

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгч Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б д холбогдох эрүүгийн 1906 04311 1795 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Эрдэнэтолгойн 42-32 тоотод эхнэр Ч.Д ыг архи ууж, согтууран гадуур хонож, гэрт согтуу хүмүүс дагуулж ирлээ гэх шалтгаанаар хувцас хатаагч төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ч.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр манай гэрт найзууд ирж манай нөхөр Баяраад төрсөн өдрийн бэлэг гэж жааз бэлэглэсэн юм. Манай найзууд манай гэрт байж байгаад 17 цаг өнгөрч байхад явсан. Найз нарыг явсны дараа би хэсэг унтаж байгаад сэрсэн чинь манай нөхөр Баяраа намайг янхан, банзал гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан, тэгэхээр нь би Баяраа руу найз нарын өгсөн жаазыг аваад шидчихсэн юм. Тэгсэн надад бэлэглэсэн зүйлийг шидэж хагаллаа гээд миний хөлний шилбэ хэсэг, шагай хэсэг рүү жаазны ирмэгээр цохьчихсон. Манай нөхөр намайг агсам согтуу тавьлаа гээд цагдаа дуудсан. Би 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр нөхөртэйгөө маргалдаад гэртээ хоноогүй найзындаа очиж хоносон юм. Тэрнээс болоод намайг янхан, банзал гээд доромжлоод эхэлсэн юм. ” гэх мэдүүлэг. /хэргийн 11-14 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹8573 дүгнэлтэд “1.Ч.Д ын биед дээд, доод мөчинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэжээ /хэргийн 17 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 32 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Эрдэнэтолгойн 42-32 тоотод эхнэр Ч.Д ыг архи ууж, согтууран гадуур хонож, гэрт согтуу хүмүүс дагуулж ирлээ гэх шалтгаанаар хувцас хатаагч төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр манай гэрт найзууд ирж манай нөхөр Баяраад төрсөн өдрийн бэлэг гэж жааз бэлэглэсэн юм. Манай найзууд манай гэрт байж байгаад 17 цаг өнгөрч байхад явсан. Найз нарыг явсны дараа би хэсэг унтаж байгаад сэрсэн чинь манай нөхөр Баяраа намайг янхан, банзал гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан, тэгэхээр нь би Баяраа руу найз нарын өгсөн жаазыг аваад шидчихсэн юм. Тэгсэн надад бэлэглэсэн зүйлийг шидэж хагаллаа гээд миний хөлний шилбэ хэсэг, шагай хэсэг рүү жаазны ирмэгээр цохьчихсон. Манай нөхөр намайг агсам согтуу тавьлаа гээд цагдаа дуудсан. Би 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр нөхөртэйгөө маргалдаад гэртээ хоноогүй найзындаа очиж хоносон юм. Тэрнээс болоод намайг янхан, банзал гээд доромжлоод эхэлсэн юм. ” гэх мэдүүлэг. /хэргийн 11-14 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹8573 дүгнэлтэд “1.Ч. Дуламхандын биед дээд, доод мөчинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэжээ /хэргийн 17 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 32 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 29 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Г.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.