Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 1474

 

  2019         09         23                                       2019/ШЦТ/1474

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Б.У , Н.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э , Б.У  нарт холбогдох эрүүгийн 1906 03227 1792 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Н.Э , /РД:/,

2. Монгол Улсын иргэн, Б.У , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Э , Б.У  нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Э.Х ын Айфон 8 маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгнө” гэж хуурч мэхлэн авч мабайл банкийг ашиглан 200.000 төгрөг шилжүүлэн авч нийт 1.135.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Н.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Э.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Э. Хосбаяр миний бие 2019 оны 05 дугаар сарын 22-ний өдөр 12 цагийн үед өмнө нь фэйсбүүкээр танилцаж байсан Уртнасан гэх охинтой Монелын Цэлмэг гээд дэлгүүрийн ойролцоо уулзсан. Уртнасан 1 настай охинтойгоо болон Гэрэлээ гэх найз нь нялх хүүхэдтэйгээ хамт уулзсан. Тэгээд бид салхилж яваад Сансарын KFC рүү орж юм идсэн. Тэндээсээ гараад нэг сааданд юм ярьж сууж байхад Уртнасангийн дүү гэх нэг охин болон Гэрлээгийн дүү гэх нэг банди ирээд хүүхдүүдийг нь аваад явсан. Тэгээд бид 3 Сансарын Tse  пабд орох гэхэд тэр 2 бичиг баримтгүй явж байсан болохоор оруулаагүй. Тэндээсээ таксидаад 1000 оюутны байрны ойролцоох Joy нэртэй буудалд орсон. Тэндээ юм яриад пиво уугаад юм яриад байж байсан . Уртнасан миний утсаар ярьж байгаад нэгжийг нь дуусгаад “Мобайл банкаар нэгж авж болдог шүү дээ, нэгж авчих уу?” гээд миний мобайл банкны кодыг асуугаад авсан. Мөн миний утсыг их шохоорхоод байсан ба өөрийнхөө утсаар тулах уу? гээд байсан. Миний утсыг тэр охин байн байн аваад байсан ба кодыг нь мэдэж байсан. Бас миний утасны ID хаягийг гаргах гээд оролдоод байсан гэвч болохгүй болохоор нь таньдаг хүн рүүгээ яриад яаж гаргах талаар асуухад тэр хүн нь “ямар ч асуудалгүй, компьютерт хийгээд гаргачихна” гэж ярьж байсан. Тэгэхээр нь би утсаа авчихсан. Удалгүй Уртнасан хүүхдээ хөхүүлнэ гээд бид 3 буудлаас гараад таксинд суухад Уртнасан “утсаа өгч байгаач дүүтэйгээ яриадхъя” гээд миний утсыг авсан. Такситайгаа явсаар Монелын Цэлмэг дэлгүүрийн тэр хавьд зогсоод Уртнасан намайг дэлгүүр ороод памперс, зайдас аваад ир гэсэн. Би тэр юмнуудыг аваад дэлгүүрээс гараад ирэхэд тэд нар явчихсан байсан. Би тэндээ цаг орчим хүлээгээд ирэхгүй болохоор нь буцаад буудалдаа ирж хүлээж байгаад унтаад өгчихсөн. Мөн би буудалд буцаад ирэхдээ АТМ ороод мөнгөө шалгатал миний данснаас 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг “5025316523” дугаарын данс руу шилжүүлчихсэн байсан. ” гэх мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ө.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед хоёр охин орж ирээд гар утас тавих гэсэн юм гээд орж ирсэн тэгээд, Ай фоне 8 маркийн гар утас надад өгөөд би шалгаж үзээд “яг чинийх мөн үү” гэж асуухад тэр хоёр охин код болон ай ди энэ тэрыг нь гаргаж өгсөн, тэгэхээр нь мөн юм байна гэж бодоод 600.000 /зургаан зуун мянга/ бодож авсан тэгээд үүнээс хойш хэд хоногийн дараа Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мөрдөгч Нандин гэх хүн ирээд хэргийн холбогдолтой Ай фоне-8 гар утас байна гэж хэлээд, тэр гар утсыг хурааж аваад намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоолоо шүү гэж хэлээд тухайн гар утсыг хурааж авсан. Тэр өдрөөс хойш хэдэн сар гарны дараа гар утас барьцаалсан Энхгэрэл гэх хүн таны хохирлыг барагдуулах гэсэн гэж дуудаад Н.Э  нь 648.000 /зургаан зуун дөчин найман мянга/ төгрөгний хохирол барагдуулсан. ” гэх мэдүүлэг. /хэргийн 16-19, 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Н.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай охин Н.Э  ээж виза картаа өгч бай гээд аваад гарсан. Би ямар нэгэн зүйл асуугаагүй. Миний охин учир өгөөд явуулсан. Виза картаа гар утастай холбоогүй. АТМ машинаар дансны мэдээлэлээ шалгадаг...” гэх мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 8-9 дүгээр хуудас/,

Барьцаат үйлчилгээний тасалбарын хуулбар /хэргийн 19 дүгээр хуудас/,

Дамно хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаний 935.000 төгрөгийн тайлан /хэргийн 31-32 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 62, 54 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 85, 86 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.Э , Б.У  нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Э.Х ын Айфон 8 маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгнө” гэж хуурч мэхлэн авч мобайл банкийг ашиглан 200.000 төгрөг шилжүүлэн авч нийт 1.135.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.У  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Э   шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Э.Х миний бие 2019 оны 05 дугаар сарын 22-ний өдөр 12 цагийн үед өмнө нь фэйсбүүкээр танилцаж байсан Уртнасан гэх охинтой Монелын Цэлмэг гээд дэлгүүрийн ойролцоо уулзсан. Уртнасан 1 настай охинтойгоо болон Гэрэлээ гэх найз нь нялх хүүхэдтэйгээ хамт уулзсан. Тэгээд бид салхилж яваад Сансарын KFC рүү орж юм идсэн. Тэндээсээ гараад нэг сааданд юм ярьж сууж байхад Уртнасангийн дүү гэх нэг охин болон Гэрлээгийн дүү гэх нэг банди ирээд хүүхдүүдийг нь аваад явсан. Тэгээд бид 3 Сансарын Tse  пабд орох гэхэд тэр 2 бичиг баримтгүй явж байсан болохоор оруулаагүй. Тэндээсээ таксидаад 1000 оюутны байрны ойролцоох Joy нэртэй буудалд орсон. Тэндээ юм яриад пиво уугаад юм яриад байж байсан . Уртнасан миний утсаар ярьж байгаад нэгжийг нь дуусгаад “Мобайл банкаар нэгж авж болдог шүү дээ, нэгж авчих уу?” гээд миний мобайл банкны кодыг асуугаад авсан. Мөн миний утсыг их шохоорхоод байсан ба өөрийнхөө утсаар тулах уу? гээд байсан. Миний утсыг тэр охин байн байн ваад байсан ба кодыг нь мэдэж байсан. Бас миний утасны ID хаягийг гаргах гээд оролдоод байсан гэвч болохгүй болохоор нь таньдаг хүн рүүгээ яриад яаж гаргах талаар асуухад тэр хүн нь “ямар ч асуудалгүй, компьютерт хийгээд гаргачихна” гэж ярьж байсан. Тэгэхээр нь би утсаа авчихсан. Удалгүй Уртнасан хүүхдээ хөхүүлнэ гээд бид 3 буудлаас гараад таксинд суухад Уртнасан “утсаа өгч байгаач дүүтэйгээ яриадхъя” гээд миний утсыг авсан. Такситайгаа явсаар Монелын Цэлмэг дэлгүүрийн тэр хавьд зогсоод Уртнасан намайг дэлгүүр ороод памперс, зайдас аваад ир гэсэн. Би тэр юмнуудыг аваад дэлгүүрээс гараад ирэхэд тэд над явчихсан байна. Би тэндээ цаг орчим хүлээгээд ирэхгүй болохоор нь буцаад буудалдаа ирж хүлээж байгаад унтаад өгчихсөн. Мөн би буудалд буцаад ирэхдээ АТМ ороод мөнгөө шалгатал миний данснаас 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг “5025316523” дугаарын данс руу шилжүүлчихсэн байсан. ” гэх мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ө.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед хоёр охин орж ирээд гар утас тавих гэсэн юм гээд орж ирсэн тэгээд, Ай фоне 8 маркийн гар утас надад өгөөд би шалгаж үзэхэд яг чинийх мөн үү гэж асуухад тэр хоёр охин код болон ай ди энэ тэрыг нь гаргаж өгсөн тэгэхээр нь мөн юм байна гэж бодоод 600.000 бодож авсан тэгээд үүнээс хойш хэд хоногийн дараа Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мөрдөгч Нандин гэх хүн ирээд хэргийн холбогдолтой Ай фоне-8 гар утас байна гэж хэлээд, тэр гар утсыг хурааж аваад намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоолоо шүү гэж хэлээд тухайн гар утсыг хурааж авсан. Тэр өдрөөс хойш хэдэн сар гарны дараа гар утас барьцаалсан Энхгэрэл гэх хүн таны хохирлыг барагдуулах гэсэн гэж дуудаад Н.Э  нь 648.000 /зургаан зуун дөчин найман мянга/ төгрөгний хохирол барагдуулсан. ” гэх мэдүүлэг. /хэргийн 16-19, 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Н.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай охин Н.Э  ээж виза картаа өгч бай гээд аваад гарсан. Би ямар нэгэн зүйл асуугаагүй. Миний охин учир өгөөд явуулсан. Виза картаа гар утастай холбоогүй. АТМ машинаар дансны мэдээлэлээ шалгадаг...” гэх мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 8-9 дүгээр хуудас/, Барьцаат үйлчилгээний тасалбарын хуулбар /хэргийн 19 дүгээр хуудас/, Дамно хөрөнгийн үнэлгээ зуучлалын комданий 935.000 төгрөгийн тайлан /хэргийн 31-32 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 62, 54 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 85, 86 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Э , Б.У  нарт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Н.Э , Б.У  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Э , Б.У  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.